🌹Y🌹

1.4K 91 1
                                    

Тэхён ууж байсан жүүсэндээ хахаж цацав.

Тэхён: Хайраа нээрээ юу?

" Тиймээ. Ааваа ээжээ та хоёр өвөө эмээ болно. Харин Жонгүгаа чи нагац ах болно."

ингэж хэлэхэд тэд бүгд баярын нулимс унагаалаа. Би ч ялгаагүй. Тавуулаа тэврэлдэж уйлалдацгаасны эцэст арай тайвширлаа.

Тэхён: Энэ сайхан мэдээг хэзээ мэдсэн юм?

" Чамайг орж ирэхийн яг өмнө мэдсэн. Эмийн сан ороод тест авчираад үзсэн юм."

гээд 2 улаан зураастай жирэмсний тест гаргаж ирэн ширээн дээр тавьлаа.

Аав: Одоо миний охин чинь жирэмсэн болсон юм чинь мафд элсэх талаар бодоод ч хэрэггүй шүү!

" Юу вээ??? "

Ээж: Аавын чинь хэлдэг үнэн шүү.

Тэхён: Хайраа хуримаа хэзээ хийх үү?

" Юун хурим бэ?? "

Тэхён: Юуны чинь юун хурим бэ гэж. Надтай гэрлэнэ биз дээ?

Ээж: Сайхан шулуухан хүүхэд шүү.  гээд хөхөрлөө.

" Чи надад гэрлэх санал тавьчихаад сүйн бөгжөө ч зүүж өгөөгүй биз дээ? "

Тэхён: Би чамд аль хэдийн өөрийнхөө зүрх сэтгэлийг өгчихсөн шүү дээ.

" Чиний зүрх сэтгэл чинь зөвхөн намайг гэж л байвал хайр нь өөр илүү юу ч хүсэхгүй ээ~"      гээд Тэхёныг үнслээ.

Жонгүг: Ичих ч үгүй ээж аав хоёрын хажууд нялуураад.

Аав: Тэр яахав. Тэхёнаа бид танай ээж аавтай чинь хэзээ танилцах уу?

Тэхён: Аав ээж маань хөдөө тосгонд байдаг. Тийм болохоор яг сайн цаг заваа төлөвлөж байж очвол зүгээр байх... Маргааш байвал яаж байна?

" Маргааш уу? "

Аав: Надад лав болохгүй гэх зүйл алга. Угаасаа солонгост хийх зүйл байхгүй болохоор. Ханиа, миний хүү. Та хоёрт яаж байна?

Ээж: Болохгүй зүйл алга. Тиймээ миний хүү?

Жонгүг: Тиймээ.

Тэхён: Тэгвэл маргааш өглөө 9 цагт сөүлээс хөдөлцгөөе.

Аав: Тэгье.

Тэхён: Хайраа хоёулаа харих уу? Эртхэн очиж маргаашын юмаа бэлдье.

" Тэгье. Бид явлаа шүү баяртай~"    гэсээр гэрээс гарлаа.

" Хайраа хоёулаа ажлын цаг дуусахаас өмнө эмнэлэг орж хүүхдийнхээ анхны үзлэгт оръё. Тэгэх үү?"

Тэхён: Тэгье л даа~  гээд дуртай нь аргагүй эмнэлэг рүү явлаа.




Эмч: Заа хүүхэд нь 6 долоон хоногтой юм байна. Өсөлт хөгжилт хэвийн явагдаж байна. Зааза хүүхэд ер нь л эрүүл бүрэлдэж байна. Ээж аав болсонд нь баяр хүргье. Тэгээд гамаа сайн барьдаг юм шүү дээ. Архи тамхи хэрэглэхгүй гээд наад захын зүйлийг мэднэ биз дээ?

" Эмчээ...жирэмсэн гэдгээ өнөөдөр л мэдсэн юм. Тэгээд өчигдөр нилээн их уусан... гайгүй байгаа? "

Эмч: Ер нь бол их эрсдэлтэй. Гэхдээ одоо бол хүүхэд зүгээр байна. Цаашдаа анхаараарай.

" Заа эмчээ."

Тэхён: Хүүхэд маань эрэгтэй байна уу? Эмэгтэй байна уу?

Эмч: Тэрийг мэдэхэд арай эрт байна. Хэдэн сарын дараагаас мэдэх боломжтой болно. Сард 2 удаа тогтмол эмчийн үзлэгт хамрагдана шүү.      гээд олон юм захиж, хэлж өглөө.







" Одоо ингээд хоёулаа зорилготой амьдрах нь байна шүү дээ. Сайхан санагдаж байна."

Тэхён: Харин тиймээ...Үнэхээр жаргалтай байна.

" Өчигдөр хийсэн алдааг маргааш давтахгүйн тулд өнөөдөр хамтдаа хичээцгээе "

Тэхён: Тэгье. Хамтдаа хичээе.





-Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now