🌹I🌹

1.2K 77 0
                                    

(3 сарын дараа)


Тэхён бид хоёрын хурим саяхан болсон. Хурим гэдэг чинь их цаг хугацаа, мөнгө зарцуулсан зүйл байна лээ. Гэхдээ их мөнгө орсон ч яах вэ дээ. Амьдралд ганц л удаа болох үйл явдал юм чинь сэтгэл зүрхээ шингээх хэрэгтэй. Бидний хурим ёстой сүртэй том болсон. Би урьд өмнө ийм хурим үзэж байсангүй. Мафийн хүмүүс болохоор битүү хамгаалалтан дунд их нүсэр хурим болсон. Бүр Согжиныг хүртэл хуримандаа урьсан. Эмиг ч бас хуримандаа урих гэсэн боловч бие нь маш тааруу, хэвтэрт байгаа.... сэтгэл их өвддөг.....За энэ ч яахав, одоо Тэхён бид хоёр намайг эмчийн үзлэгт оруулах гээд явж байна. Хуримын бэлтгэл ажил гээд нилээн завгүй байсан болохоор энэ сард эмчийн үзлэгт орж чадаагүй юм.

Эмчийн өрөөнд ороод л шууд эмчдээ загнууллаа.

Эмч: Гүй ээ Ёнсү чи яагаад энэ сар ирсэнгүй вэ? Сард хоёр удаа эмчийн үзлэгт орж байх ёстой гэж хэлсэн биз дээ?

" Хуримын ажил гээд их зав муутай байлаа."    гээд орон дээр хэвтэхэд эмч "Тийм байлаа ч өөрийн чинь хүүхдээс илүү чухал байсан юм гэж үү? " гэсээо гэдэсийг минь эхогоор харж эхэллээ. Харин Тэхён дэлгэц рүү цоо ширтэж хүүхдээ харж байв.

Эмч: Өсөлт хэвийн явагдаж байна.

Тэхён: Эмчээ хүүхдийнхээ хүйсийг мэдэж болох уу?

Эмч: Бололгүй яахав. Гэхдээ хүүхдийн хүйснээс илүү сонирхолтой зүйл байна.

" Юу юм? "

Эмч: Та хоёр маань 2 хүүхэдтэй болох юм байна.

" ЮУ??? Нээрээ юу? "

Эмч: Тиймээ хүүхэд чинь ихэр байна. Бүр эрэгтэй, эмэгтэй ихэр байна.

Тэхён: Хайраа ямар хөөрхөн юм бэ!    гээд намайг ирж үнсэв.

" Эх хүний совин гэж үнэхээр байдаг бололтой. Надад яагаад ч юм хүүхэд маань ихэр юм шиг санагдаад байсан юм"


Эмчийн өрөөнөөс гартал утас минь дуугарлаа. Харвал Согжинаас дуудлага ирж байв.

" Хайраа чи түрүүлээд машин руугаа явж бай. Би Согжинтой утасаар ярьчихаад араас чинь очъё."

Тэхён: Заа~

( Тэхёны талаас )

Ёнсүг тэнд нь үлдээчихээд эмнэлэгийн хаалгаар гарах гэж байтал хойно Пид хийх чимээ гарахаар нь арагш хартал Ёнсү газар уначихсан байв.

" Хайраа!! "   гээд гүйж очиж Ёнсүг тэвэрлээ. Тэрний ухаан санаа орж гарч байгаа бололтой нүд нь хагас нээлттэй байлаа.

" Эмчээ!!!! Туслаарай!! "      гэж орилоход эмч сувилагчид гүйлдэж ирлээ.






-Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now