🌹'S🌹

1.3K 96 0
                                    



" Т-Тэхён... "

Тэхён: Чи яагаад Согжины утасыг авч байгаа юм? Та хоёр хамт байгаа юм уу? Бас тэр унтаж байна гэдэг чинь юу гэсэн үг юм!

" Чамд хамаагүй..."



гээд дуудлагыг таслав. Тэгж их худлаа хэлчихээд яаж-- Ингэж бодон уурлаж байхын оронд жоохон ч гэсэн тайван байя...

Согжин: Унтаж байгаа юм уу? гэхэд нь хэвтэж байсан би нүдээ нээлээ.

" Үгүй ээ. Чи ийм хурдан сэрчихсэн юм уу?"

Сонжин: Тэглээ. Өглөө тийм ч сайн унтаж чаддаггүй бололтой.

" Хоол бэлдээд----"      хонх дуугарахад би хэлэх гэж байсан зүйлээ гүйцээж хэлж чадсангүй.

Согжин: Би тайлчихъя.

Согжин: Өө сайн уу? Энд юу хийж яваа юм?

: Ёнсү хаана байна?! Ёнсү! Гараад ир. Энд байгааг чинь мэдэж байна.

Би юу л болвол болог гэж бодоод үүд рүү очив.

" Яах гээв?! "

Тэхён: Өө за. Бүр цамцыг нь өмсчихсөн.

" .....Согжинаа...Тэхён бид хоёр ярилцах хэрэгтэй байна. Түр өрөө рүүгээ орж байж байж болох уу? "

Согжин: Болноо.

Тэхён: Чи яагаад байгаа юм бэ?! Хуучин найз залуугынхаа гэрт, цамцыг нь өмсчихсөн, хагас нүцгэн өөдөөс минь хараад зогсож байна. Чамд итгэхийг хүсэж байгаа ч....хэцүү нөхцөл байдал байна шүү дээ....

" Тэгээд яалгамаар байгаа юм? Би чамайг надад хэл гэж хэлээгүй"

Тэхён: Хамт гэртээ харья. Очоод өчигдөрийн тухай ярилцъя тэгэх үү?

" Би чам шиг худалчтай хамт явахгүй! "

гээд хаалгыг хаалаа. Тэхён дахин дахин хаалга чанга нүдэж байсан ч надад хамаа байсангүй.

Согжин: Ярилцаад болчихсон юм уу?

" Согжинаа...Би гэртээ харих хэрэгтэй боллоо...."

Согжин: Тэг дээ, яв яв. Тэхён чамд л хайртайдаа, чамд л санаа зовсон болохоор ирсэн шүү дээ.

Би чимээгүй л өөрийнхөө хувцасыг өмсөн Согжинд "Баяртай" гэж хэлчихээд гэрээс нь гарлаа. Гараад мэдээж ээж аав дээрээ л очихыг хүснэ. Жонгүгаас асууж сураглаж байгаад амьдарч байгаа газар нь ирлээ. Тэд намайг яаж хүлээж авах бол гэхээс бага зэрэг айгаад амжив. Өчигдөрхөн ямар зүйл боллоо доо.

" Ээжээ ааваа би ирлээ...."




Vote💤

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now