🌹B🌹

1.5K 92 2
                                    

Согжин: Ийм хүнийг үзэсгэлэнтэй гэхгүй юм бол өөр ямар хүнийг үзэсгэлэнтэй гэх юм?

Намайг юу ч хэлэхгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсанд тэрний харц дахиад л гунигтай боллоо.

Согжин: Больчихож...

" Юу больсон гэж? "

Согжин: Чи намайг хараад догдлохоо больчихож.

" Б-Би яагаад чамайг хараад догдолно гэж? Би найз залуутай хүн шүү дээ... Болчихлоо"  гээд түүнээс холдов.

Согжин: Зааза би одоо явлаа. Найз залуу чинь ирж байгаа байх.       гэж хэлээд явчихлаа.

Өглөөний цайгаа уучихаад хувцасаа сольж байтал хаалганы хонх дуугарлаа. Очоод онгойлвол манай хэд байв.

Ээж: Заа сайн уу? Охин минь.

" Сайн. Та хоёр сайн явж ирэв үү? "    гээд ээж аав хоёртоо үнсүүллээ.


Бүгд ширээ тойрон суув.

Аав: Тэхёныг Ёнсүтэй үерхдэг гэдгийг сонсоод бүр итгээгүй шүү. Та хоёр үерхэнэ гэж бас байдаг аа?

" Тэр яах вэ, бидэнд үүнээс илүү чухал ярих зүйл байгаа. Яагаад мафийн толгойлогч гэдгээ хэлж байгаагүй, өдийг хүртэл нуусан юм бэ?! Яагаад! "

Ээж минь юу ч хэлэлгүй хурууныхаа үзүүрээр аяганы ирмэгийг илэв.

" Хүн үхэхийг харах тийм сайхан байдаг юм уу?! Тэгээд ч болоогүй Жонгүгийг хүртэл энэ муухай юмандаа нэгтгээд! "

Аав: Чамайг ингэж дургүйцэнэ гэдгийг чинь мэдээд хэлээгүй юм. Тэртээ тэргүй эрт орой хэзээ нэгэн цагт мэдэхээс хойш гэж бодсон юм....Тэхён бидэндтэй дахин нэгдсэн. Харин чи яахаа өөрөө шийд.

" Би лав энэ хөгийн зүйлд чинь орохгүй! Бас солонгост байх хугацаандаа өөрсдөө байр түрээслэж амьдраарай! "

Тэхён: Ёнсү чи аав ээждээ яагаад ингэж муухай хандаад байгаа юм бэ?

" Энэ миний гэр бүл болохоор би өөрөө яаж харьцахаа мэдье! Болох уу?! "       гээд өрөөндөө ороод хаалгаа хаалаа.


Үгүй ээ яаж ч бодсон ийм зүйл яаж амьдрал дээр байж болох юм бэ??? Болохгүй биз дээ?!

Тэхён: Хайраа~ Тэд нар явчихлаа.

".....Би яг одоо үнэхээр их бачимдаж, стресстэж байгаа болохоор надаас хол бай. Чамд уураа гаргамааргүй байна."

Тэхён: Чамтай л хамт байна гэвэл муухай аашыг чинь тэвчээд ч болтугай хажууд чинь байх болно.

" ....Хөөрхөн гэдэг нь. "    гээд түүнийг үнслээ.

Тэхён: Хоёулаа өнөөдөр гадуур зугаалах уу?

" Тэгье. "

Биднийг яг гэрээс гарах гэж байтал үүдэнд маань байх нэг л танил хэрнээ үзэн яддаг царай нүдэнд минь туслаа.

" Эми чи энд юугаа хийж яваа юм?! "

Эми: ...Чамтай ярилцах гээд...

Тэхён: Тэрэнд чамтай ярих зүйл байхгүй!

гээд Эмиг түлхээд холдууллаа.

Эми: Гуйж байна ганц л удаа надтай ярилцаач дээ Ёнсү. Нэгэн цагт бид найзууд байсан биз дээ?

" ....За яахав....Тэхён чи гадаа хүлээж байгаарай."    гээд би Эмиг дагуулаад гэртээ орж ирлээ.

" За яриад бай."

Эми: Өнгөрсөнд болсон бүх зүйлд намайг уучлаарай...Уучлахгүй байх л даа. Бас алингаас нь эхэлж ярихаа ч сайн мэдэхгүй байна....Анх би Тэхёныг нэг кафэд хараад шууд л дурлачихсан. Тэгээд хэсэг дотносож найзууд болж байгаад сэтгэлээ илчилэхэд тэр чамд сайн гэж хэлсэн. Яагаад ч юм чамд уур минь маш их хүрээд чамайг үзэн ядах болсон. Тэхёны сэтгэлийг өөртөө татаж чадахгүй гэдгээ хангалттай ойлгосон.

" Хэзээний явдалыг яриад байгаа юм? "

Эми: Согжин та хоёрыг салахаас сар гараны өмнө болсон явдал. Тэгээд чамд уурласандаа чиний хайртай хүнтэй унтчихсан. Согжинд би виагра өгчихсөн юм. Тэр үед Согжин согтуу байсан болохоор тийм зүйл болчихсон. Би бүр бичлэг хийж авсан....Уг нь Согжин чамайг ч бас бид хоёртой хамт уух байх гэж бодоод манай гэрт ирсэн. Би чамайг ирнэ гээд хэлчихсэн байсан юм. Тэгээд чамайг хүлээж байх зуураа түүнийг их шахсан.

" Арай ч дээ."

Эми: Саяхан Тэхёныг буудуулахад хүртэл би Согжиныг ятгасан. Ухаан санаагаа алдчихсан явж....Бас би Согжинд Тэхёныг буудахгүй бол чамайг буудна гэж хэлж сүрдүүлсэн. Бас хамгийн хачин нь Тэхён надаас Согжин бид хоёрын бичлэгийг гуйсаар байгаад авсан. Чамд долоон булчирхайгаа тоочиж байгаа шалтгаан маань....Би өөрийгөө хорт хавдартай, удахгүй үхнэ гэдгээ саяхан мэдсэн.... Тэгээд л чамаас уучлалт гуйж байна.....Уучлаарай Ёнсү. гээд уйлаад гараад явлаа.

Ийм учиртай байсан байх нь ээ? Тэхён чи тэр бичлэгийг яах гэж авсан юм бэ? Юунд ашиглах гэж? гэж бодон хачин царайлсаар гэрээс гарлаа.

Тэхён: Яасан бэ хайраа?

" Яасан гэнээ?!! "


-Vote

-

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now