🌹S🌹

1.4K 92 3
                                    

Өглөө дасал биш газар сэрлээ. Толгойгоо барьсаар босох гэхэд...Би нүцгэн байв.??!  Бүр дотуур хувцас ч үгүй. Юу болоод байнаа Ёнсү?! Өрөөний хаалга онгойн Согжин орж ирлээ. Гэхдээ ташаагаараа алчуур ороочихсон...

Согжин: Сэрчихсэн үү?

" ...Б-Би яагаад нүцгэн байгаа юм? "

Согжин: Юу вэ? Урд шөнө яаснаа санахгүй байгаа юм биш биз дээ?

" У-Урд шөнө...... ямар нэг зүйл болоогүй биз дээ? "

Согжин: Бололгүй яадаг юм. Шөнөжингөө хүн унтуулаагүй байж.

" ...Би алдаа хийчихэж... "

Согжин: Зүгээр дээ чи алдаа хийгээгүй ээ. Би урд шөнийн явдалыг алдаа гэж бодохгүй. Тийм болохоор ичиж санаа зовох хэрэггүй.

" Яаж санаа зовохгүй байх юм?! Би найз залуутай хүн. Гэтэл хуучин найз залуугынхаа гэрт....."

Согжин: Энд Тэхён ямар хамаатай юм? Хүмүүсийн хооронд ийм зүйл болж л байдаг биз дээ?

" Юу гэнээ?! Чи бүр цайчихсан юм байна! Би найз залуутай хүн шүү дээ! "

Согжин: Тийм л юм бол яах гэж манайд ирсэн юм? Шөнөжин чамд цаг зав, бие сэтгэлээ зарцуулсан нь миний буруу юу?!

" Тийм! Чиний буруу. Намайг гэртээ оруулсан нь чиний буруу. Бас согтуу хүүхэнтэй унтсан нь ч чиний буруу! "

Согжин: Хүлээгээрэй...Хэн чамтай унтсан гэж?

" Хэн байдаг юм чи! "

Согжин: Юу яриад байгаа юм бэ? Би чамтай унтаагүй...Чи арай..намайг чамтай нөгөө юу яачихсан гэж бодсон юм уу? Хахаха. Чи шөнө надруу хэдэн удаа бөөлжсөн гэж бодож байна? 5 удаа. Сүүлийн нэг удаагынх дээр чи өөрлүүгээ бөөлжчихсөн. Тэгээд л хувцасыг чинь тайлж авч угаасан юм. Чиний ачаар нэг шөнийн дотор 4 удаа усанд орж үзлээ. Хүмүүсийн хооронд нэг нэгэн рүүгээ бөөлжих зүйл байдаг л болохоор ичиж санаа зовох хэрэггүй гэсэн юм.

" Аан...Тийм зүйл болсон байх нь. Уучлаарай... Хөөе!! "

Согжин: Яасан бэ??

" Чи тэгээд миний хувцасыг тайлаад, бүр дотуур хувцас хөхөвчгүй үлдээгээд байхдаа яадаг юм!  Миний нүцгэн биеийг хараад.... Гаж дотон юм уу?! "

Согжин: Уучлаарай. Ер нь хувцасыг чинь тайлахгүйгээр яаж усанд оруулах ёстой байсан юм? Гэхдээ л чиний нүцгэн биеийг харсан чинь биеэ барих хэц---

" Хөөе!!!!! "

Согжин: Хахаха. Зааза тоглосон юмаа. Шөл хийчихсэн байгаа идээрэй. Би унтлаа, шөнө цурам ч хийсэнгүй.

" Заа...Миний хувцас хаана байгаа юм? "

Согжин: Саяхан угаасан болохоор хатаж амжаагүй байгаа байх... Энийг өмсчих.

гээд надад өөрийнхөө нэг цамцыг өглөө. Би тэрийг нь өмсөөд гал тогоо руу, харин Согжин унтахаар явлаа.

Хөөх тэр шөл хийхдээ сайн юмаа. Гоё амттай шөл байна.


( Тэхёны талаас )

Өглөө сэрэхэд Ёнсү хажууд байсангүй. Түрүүлээд сэрчихсэн юм болов уу? гэж бодоод гэртээ хайтал байсангүй. Эсвэл дэлгүүр гарсан юм болов уу? Тийм байж магадгүй. Гэхдээ....Ёнсү өчигдөр шөнө надтай хамт унтаагүй шүү дээ! Утас руу нь залгатал утсаа орхиод явчихаж. Одоо айж эхэлж байх чинь. Миний өчигдөр хэлсэн юмнаас болоод уурлачихсан юм болов уу? Хаашаа явчихсан юм болоо??? Тэр хүнд хамгийн эхэнд хэлж хамт хайх хэрэгтэй байх.


( Ёнсүгийн талаас)

Шөлөө уучихаад зурагт үзээд сууж байтал Согжины утас дуугарлаа. Харвал
"Муу Тэнэг" гэж хадгалсан байна. Уг нь түүнийг сэрээмээргүй байх юм... Дуудлагыг авчихдаг юм билүү? За аваад түүнийг унтаж байгааг л хэлчихье.

гээд дуудлагыг авлаа.

" Байна уу? Согжин яг одоо унтаж байна. Ярих чухал хэрэг байгаа бол би түүнд дамжуулаад хэлчихье. Сэрэхээр нь тань руу эргээд залга гэж хэлье."

: Ёнсү хайраа???




- Vote

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now