🌹I🌹

1.8K 118 2
                                    

" Чи Тэхёныг яаж мэддэг юм? Би чамд найз залуугынхаа тухай байтугай, нэрийг нь ч хэлж байгаагүй шүү дээ."

Жимин: Би бүх зүйлийг мэддэг л дээ.... Буу чамд арай хатуудах байх...Энэ яг болно.

гэснээ урт, олон салаа ташуур барьсаар нааш ирлээ.

" Жиминаа чи яг хэн юм бэ? Хэн болоод намайг энд байлгаж байгаа юм?! Шалтгаан чинь юу юм?! "

Жимин: Чиний ааваас болсон юм. Намайг америкт ажиллаж байсан багтаа эргээд орох гэхэд аав чинь намайг зүгээр л хөөчихсөн. Намайг багаасаа урвасан гээд.

" Баг гэж юугаа яриад байгаа юм!! "

Жимин: Чи мэддэггүй юм уу?

" Юуг?!"

Жимин: Үнэхээр мэддэггүй бололтой. Чиний аав чинь мафийн толгойлогч. Солонгос төдийгүй дэлхийд ч их алдартай шүү. Чи аав ээж, дүүгээ америкт зүгээр л хувийн бизнесээ ажиллуулдаг байсан гэж бодож байна уу? Үгүй дээ. Тэд мафийн бүлгэм юу хийдэг, түүнийг л хийсээр ирсэн. Чамайг яагаад бага байхад чинь буудлага, холын зайн харваагаар хичээллүүлж байсан гэж бодож байна? Мэдээж ирээдүйн нэгэн маф бүсгүйг бэлдэж байсан юм. Гэвч чи мэдээгүй явж.

" Ү-Үнэн гэж үү??? Би чамд итгэхгүй байна!" гэвэл Жимин нэг санаа алдчихаад дахин ам нээлээ.

Жимин: Тэхён, Би, Танай гэр бүлийхэн гээд бид бүгд хамтдаа, нэг маф байдаг байлаа. Гэвч 4 жилийн өмнө би нэг шалтгаанаар мафыг орхих мөчид Тэхён ч бас тэр мафаас гарч өөрийн бүлгэмийг үүсгэсэн. Тэрнээс хойш танай гэрийхэн, Тэхён гээд бүгд л намайг нүдэнд орсон шороо мэт үздэг болсон. Намайг мафаас гарч, өөрсдийх нь тухай нууцыг гадагш задлах гэж байгаа гэж бодсон байх. Гэхдээ намайг хүнд хагалгаанд орох болсонг хэн нь ч мэдээгүй. Би баруун мөрөндөө хадаас суулгуулсан. Аавыг чинь аврах гэж, нурж байсан их хэмжээний тоосгон доор орчихсон юм. Тэгээд мөр минь юу ч үгүй бяцарчихсан. Бас зөвхөн мөр гэлтгүй хавирга, нуруу, хүзүү, толгой гээд бэртэж гэмтээгүй, цуураагүй хэсэг байгаагүй. Чиний ааваас болж!!!

" Байж боломгүй юм....."

Жимин: Бие минь эдгэх гэж хичнээн их хугацаа орсон гэж бодож байна? 4 Жил!!!Биеэ эдгээгээд, бас өөрийнхөө хүчний хүмүүсийг бэлдээд, саяхан америк явсан. Чи мэдэж байгаа. Гэтэл танай аав чинь намайг золбин нохой хөөж байгаа юм шиг хөөсөн. Уг нь буцаж очихдоо багт нь хүч нэмж очъё л гэж бодсон юм. Надад ямар ч буруу байхгүй! Тэгтэл яагаад??! Би түүнд итгэдэг болохоороо эргэж очсон! Би өөрийн биеэ золиослон байж түүний амь насыг аварсан биздээ?!!!!!!

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now