🌹A🌹

1.9K 112 1
                                    

Жимин: Захирал байхгүй нэг 7 хоног менежерт ямар байв даа?

" Хэцүү бол байгаагүй ээ~ "

Жимин: Чи тэгэхээр намайг санаагүй гэсэн үг юм уу?

" Захиралыгаа санасан гэх нь ч хаашаа юм. Гэхдээ таньтай хамт ажиллахад их гоё түшигтэй байдаг байсан болохоор явчихаар нь жоохон хоосон оргисон. Та ингэхэд америк явсан ажлаа бүтээсэн үү?"

Жимин: Бүтээлгүй яахав. Би чинь хэн билээ дээ.

" Тэгвэл болж дээ захиралаа."

Жимин: Захирал гэж хүндэтгэж ярих хэрэггүй дээ. Бид чинь найзууд биз дээ?

" Тийм л дээ. Гэхдээ бид одоо ажил дээрээ байна шүү дээ. Таныг нэрээр чинь дуудаад байхаар чинь хүмүүс--- "

Жимин: Хүмүүсийн юу гэж ярих нь бидэнд хамаагүй ээ~ гээд нуруунаас минь түшсээр цахилгаан шатнаас буулаа.

Жимин: Сайн ажиллаарай~

" Заа~" гээд өөрийнхөө өрөөг зүглэлээ.

============================

Жимин: Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?

" Оройн 20 цаг болж байна."

Жимин: Ажлын цаг чинь дуусчихсан байна шүү дээ. Харихгүй юм уу?

" Одоо харьлаа. Чи яагаад яваагүй байгаа юм? "

Жимин: Ажилтай байлаа. Найз нь чамайг хүргээд өгье.

" Эхнэр хүүхэд дээрээ хурдан очоо~ "

Жимин: Чи чинь намайг ганц бие гэдэгийг мартаа юу? Ийм царайлаг, гоё биетэй, тачаангүй залуугаар гэртээ хүргүүлэхгүй юм уу?

" Хаха. Өөрийгөө арай л их магтаад байгаа юм биш үү? Зааза намайг гэрт хүргээд өгөөч царайлаг, гоё биетэй, тачаангүй залуу минь."





Жимин: Нээрээ Ёнсү. Манай найз маргааш үдэшлэг хийхээр болсон. Тэгээд намайг урьсан юм....Заавал хостой очих хэрэгтэй гээд байна. Чи надтай хамт явахгүй биз?

" Танд өөр хамт явах хүн байхгүй юм уу? Тэглээч би найз залуутай шүү дээ."

Жимин: Би ямар чамайг хамт буудал оръё энэ тэр гэсэн биш дээ. Зүгээр л үдэшлэгт явна шүү дээ. Хамт уугаад, бүжиглээд хөгжилдөнө. Найз залуу чинь иймхэн зүйл дээр хардаж уурладаг хүн юм уу?

" Ер нь их хартай хүн л дээ. Уурлахаараа бүр хэн ч түүнийг хорьж дийлэхгүй араатан болчихдог юм."

𝗠𝗮𝗳𝗶𝗮 𝗕𝗼𝘀𝘀'𝘀 𝗕𝗮𝗯𝘆𝗴𝗶𝗿𝗹 Where stories live. Discover now