2

2.2K 276 52
                                    

" Өлсөж байгаа биздээ? Сайн хүү, аав нь чамайг шагнана аа?"

Жонгүгийн уур гарсан бололтой түүний урд хэдий тансаг хоол тавьсан ч яг л нохой аятай хүзүүнээс нь гинжилчихээд газар шидэж орхисонд Тэхён уурлахгүй байж чадсангүй.

" Үхсэн ч идэхгүй! Зайл цаашаа!"

Тэхён дахиад л өнөөх хоол руу нулимж орхисонд Жонгүгийн нүд таталдан шууд л түүний үснээс зулгаагаад авах нь тэр.

"Яасан таалагдахгүй байна уу? Эсвэл арай өөр зүйл идмээр байна уу! Яагаад зөөлөн хандаад байх тусам давраад байгаа юм, өлөгчин минь! Хараал идсэн тэвчээрийг минь шалгах гэж байгаа бол больсон чинь дээр шүү!"

Жонгүг түүнийг алгадах гэснээ болин хэсэг азнаад гэнэт л түүний уруул руу дайран цус гартал нь үнсэж, хазаж эхэлсэнд Тэхён ч түүнийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж бодоогүй бололтой хангалттай тийчигнэн эсэргүүцэвч Жонгүг зогсох шинжгүй үргэлжлүүлсээр байсан юм.

"Г-гуйя зогсооч!"

Тэхён арай гэж амьсгаа аван ийн хэлэх бол Жонгүг ч мөн адил амьсгаадсан харагдана.

"Амттай юм..."

Жонгүг түүнийг дахиад үнсэхээр ойртсон боловч Тэхёны уруул юу ч үгүй шалбарчихсан дээрээс нь тасралтгүй цус гоожиж байх бөгөөд Тэхён өөрөө гомдолтой нь аргагүй уйлж байсан юм. Яг үнэндээ түүнд буруу байхгүй шүү дээ?

"Г-гуйя, болиоч дээ! Н-намайг явуулаач... Гуйя байна, би хүссэн бүгдийг чинь өгье намайг явуулчих!"

Тэхён гэнэт л асгартал уйлаад эхлэх бөгөөд түүний өмднөөс зууран өөрийг нь явуулахыг хүсэвч Жонгүг тийм ч амар хүн байсангүй. Учир нь тэр хараад идсэн сэтгэцийн өвчтэй.

"Тэгээд би яах юм?"

"Ю-юу?"

Жонгүгийн хоолойны өнгө огцом өөрчлөгдөн ихэд хүйтэн сонсогдох бөгөөд сэтгэл хөдлөл үл мэдрэгдэнэ.

"Би тэгээд таньгүй яах юм! Намайг цаашид яаж амьдар гээв! Таныг явуулснаас үхчихье! Тиймээ, хоёулаа яг одоо хамтдаа үхэцгээе!"

Жонгүг шууд л уйлаад эхлэх бөгөөд хутга гаргаж ирээд хоолойгоо зүсдэгийн даваан дээр Тэхён түүнийг болиулж амжив. Мэдээж хэн л сэтгэл гутралд орчихсон ганцаардмал галзуу хүүг өөрөөс нь болоод үхэхийг харах дуртай байв гэж.

"Боль! Яг одоо наад хутгаа доош нь тавь! Намайг сонс, би хаашаа ч явахгүй тиймээс тайвширчих!"

Тэхён түүнийг аргадах янзтай ийн хэлээд өнөөх хутгийг нь булааж авч амжих бөгөөд Жонгүг түүний хэлсэн үгэнд хамаагүй тайвширан шууд л өвөр дээр нь унтаж орхив.

"Чамд юу тохиолдчихсон болоод ийм аймшигтай болчихсон юм бэ? Юу ч байсан гэсэн чи ийм байхаараа илүү эгдүүтэй юм!"

Тэхён угийн сайхан ааштай хүүхдэд хайртай хүн болоод ч тэр үү барагтай уурлаж уцаарлаад байдаггүй ч Жонгүг л түүний уурыг хүргээд байгаа аж. Угаасаа хэн л өөрийг нь барьцаалсан хүнд дуртай байхав дээ? Гэвч тэр Жонгүгийн тайван унтаж байгаа төрхийг хараад инээхгүй байж чадсангүй.

" Хэрвээ чамайг сэрэхэд би байхгүй байвал чи галзуурчих байх тийм үү? Гэхдээ уучлаарай, би чамайг танихгүй хэн болохыг чинь ч мэдмээргүй байна. Харин би чиний төлөө энэ бүгдийг хэнд ч хэлэхгүй гэдгээ амлаж байна. Ийм хүүхдээрээ чамайг хэн ингэтэл нь эвдсэнийг мэдэхгүй юм, ямартай ч цаашдаа муу юм хийлгүй сайн хүн болоорой."

Тэхён түүний халааснаас ядах юмгүй түлхүүр аван хүзүүнийхээ гинжийг тайлаад Жонгүгийг газар аятайхан хэвтүүлэн хаалгаар гарахтай зэрэгцэн Жонгүгийн аймшигтай инээд түүнийг гацааж орхив.

" Хахаха! Би ч танд итгэж байдаг ёстой дүүрсэн тэнэг юм даа! Таныг ингээд явахыг мэдэж байсан хэрнээ яагаад юу ч бодолгүй унтсан дүр үзүүлсэн юм бол?Танд хайртай, итгэдэг болохоороо л тэр шүү дээ? Гэвч та намайг хүйтэн шалан дээр орхиод явчихлаа гомдмоор юм аа... За яахав, надтай нэгийгээ үзье гэж байгаа юм биз дээ? Дахиж наад хөлийг чинь явахааргүй болгочихвол миний хажууд байх уу? Тэгээд дахиж миний хажуунаас холдохгүй биздээ!"

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now