8

2.1K 258 39
                                    

Түүнийг орж ирэхэд байшингийнх нь бүх гэрэл унтраастай байхын зэрэгцээ үүдэнд нь байсан Тэхёны хүрэм, гутал гээд түүнтэй холбоотой бүхий л зүйлс алга болчихсон байсанд Жонгүг золтой галзуурчихаагүй юм.

"ХААНА БАЙНА! ТА НАДААР ТОГЛОЖ БАЙГАА БИЗ ДЭЭ? ЯВАХГҮЙ ГЭЖ АМЛАЧИХААД ХАЯААД ЯВЧИХАЖ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ! ХАРААЛ ИД, НУУГДАЖ ТОГЛОХЫГ ХҮССЭН БОЛ ЭНЭ ТИЙМ Ч САЙХАН САНАА БИШ БАЙНА ШҮҮ АХАА!"

Жонгүг яг л галзуу аятай бүхий л өрөөнийхөө хаалгыг нээж үзэн Тэхёныг хангалттай хайсан боловч тэр том байшингийн хаанаас ч Тэхёныг олоогүй юм.

"Т-та явахгүй гэж хэлээ биздээ? Н-намайг орхихгүй гэж а-амлачихаад одоо намайг яаж амьдар гээв!"

Жонгүг шууд л газар сөгдөн унаж чангаар уйлж эхлэх бөгөөд үнэхээр л Тэхёнд асар их гомдсон нь хоолойноос нь сонсогдох аж. Гэвч удалгүй ард нь хаалга онгойх чимээ гарч нүүрээ юу ч үгүй болтол нь тагласан Тэхён хүнсний ногоо барьчихсан орж ирэх нь тэр.

"Эцэг чинь, и-ингэж цочих гэж! Гэрэлээ асаахгүй юу хийж-..."

Тэхён хэнэх ч үгүй гэрэлээ асаагаад Жонгүг руу харахдаа гацаж орхив. Тэр яагаад уйлчихсан байдаг билээ? Магадгүй түүнийг зөвшөөрөлгүй гадагшаа гарсан гээд нөгөө хөлийг нь хугалах гэж байна уу?

"Ч-чиний бодож байгаа шиг биш ээ! Б-би зүгээр л ногоо авах гэж гарсан юм аа! Өдөр өлсөөд хоол хийж идэх гэтэл хүнсний ногоо дуусчихсан б-байсан юм... Амлая, н-намайг хэн ч хараагүй-..."

Тэхён гацаж түгдрэн түүнд тайлбарлахыг хичээх бол Жонгүг уйлсан хэвээрээ гүйж ирэн түүнийг чангаас чанга тэврээд авах нь тэр.

"Таныг явчихлаа л гэж бодсон... намайг огтхон ч бодолгүйгээр хар амиа хичээгээд зугтчихлаа гэж бодсон... Яагаад намайг айлгаж байгаа юм! Таныг алдчихлаа гэж бодоод галзуурах шахсан! Эргээд ирсэнд баярлалаа ахаа..."

Жонгүг яг л жоохон хүүхэд шиг түүнээс зуурчихаад уйлаад байх бөгөөд Тэхён түүнийг ийм хариу үйлдэл үзүүлнэ гэж бодоогүй бололтой байсан байрандаа хэсэг гацсан ч удалгүй зөрүүлж тэврээд тайвширахыг хүсэх аж.

"Яагаад яваагүй юм? Танд хангалттай боломж байсан..."

"Чи намайг явуулах байсан гэж үү?"

" Мэдээж үгүй!"

" Тэгвэл яагаад асуугаад байгаа юм?"

"Яваагүй болохоор чинь гайхаад..."

"Зүгээр л өлсөөд байсан юм! Хоол хийж идчихээд явдаг юм уу гэж бодож байтал чи ирчихлээ харамсалтай юм аа?"

Жонгүг 30 минут хэртэй түүнд тэврүүлэн уйлсаны эцэст овоо тайвширан түүнээс юм асуугаад эхлэх бол Тэхён аль хэдийн түүнээс айхаа больсон аятай хамаагүй харьцаж эхэлсэн юм.

"Намайг тэврэхээ болихгүй юм уу?"

"Өө нээрээ тийм л дээ!"

Тэхён гэнэт л Жонгүгийг жоохон хүүхэд шиг тэврээд сууж байгаагаа анзааран өвөр дээрээсээ авч шидчихээд яваад өгөх бол Жонгүг түүнийг яагаад уурлахгүй байгаад гайхаж орхив.

" Тэр үнэн хэрэгтээ ийм хүн байхнээ?"

-

"Хараал идсэн больж үз! Одоо болтол олоогүй гэдэг чинь юу гэсэн үг юм! Тэхён алга болоод бүхэл бүтэн нэг сар болж байхад сургийг нь ч гаргаж чадаагүй байж өөрсдийгөө цагдаа гэх гээд байгаа юм уу! Хэрэггүй дээ, би өөрөө түүнийг олох болно!"

"Эрхмээ, ингэх хэрэггүй ээ! Бид түүнийг хайж-..."

" Амаа тат гэсэн шүү! Одоо та нар энэ хэрэгт оролцоод хэрэггүй, би өөрөө бүгдийг хийнэ!"

Жимин тэднийг хангалттай хүлээсний эцэст тэсвэр алдаж орхисон юм. Найз залуу нь алга болоод бүхэл бүтэн сар болж байхад хэн тайван хараад суухыг хүсэхэв дээ? Тэр өөрөө бүгдийг хийх болно.

"Ноён, Жон асуудал гарлаа!"

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now