3

2.2K 271 42
                                    

Жонгүгийн нүд улаанаар эргэлдэн үнэхээр л чөтгөр болчихов уу гэлтэй харагдах бөгөөд Тэхён хэт их айсандаа хөдөлж ч чадахгүй байсан байрандаа таг гацсан юм.

"Ингэж харах хэрэггүй дээ, би таныг өвтгөхгүй..."

Жонгүг шууд л түүний гэдэс рүү гараа зангидан цохиж орхисонд Тэхён хэт их өвдөлт мэдэрсэндээ амьсгалж ч чадалгүй доош нумаран унах нь тэр. Гэвч энэ хүрээд дуусаагүй байлаа. Тэр хийнэ л гэсэн бол хийж байж санаа амардаг төрлийн хүн.

"Өрөвдөлтэй юм аа, өвтгөж ч эхлээгүй байхад өвдөөд эхэлчихдэг! Одоо ингэвэл яаж байна даа!"

Жонгүг түүний хөлөн дээр хэнэх ч үгүй ганц хүчтэй гишгээд л хугалж орхих бөгөөд нөгөө хөлийг нь ч мөн адил хугалах гэснээ болин санаа алдаад түрүүнээс хойш өөрөөс нь өршөөл эрэн уйлах Тэхёныг хий дэмий ширтэх аж.

"Яасан өвдөж байна уу? Таныг надаас явна гэхэд миний сэтгэл яг л ингэж аймшигтай ихээр өвдсөн! Ямар байна даа? Энэ мэдрэмж тийм ч сайхан биш байгаа биз? Одоо тэгээд яв л даа, таныг хаа хол зугтахыг чинь хармаар санагдчихлаа хаха!"

"Ч-чи ч үнэхээр галзуу новш юм даа!"

Тэхён түүнийг үнэхээр ингээд л хөлийг нь хугалчихна гэж огтхон ч төсөөлөөгүй бөгөөд Жонгүг түүний бодсоноос хэд дахин хүчтэй байсан юм.

"Би танд боломж олгосон шүү! Үх эсвэл надтай үлд. Энэ бол ердөө сануулга! Одоо би боогоод өгөх болохоор томоотой сууж байгаарай!"

Жонгүг түүний хугарсан хөл рүү нэг харчихаад дээр нь гишгэх гэснээ болин гараад явчихсанд Тэхён чангахан ч уйлж чадахгүй мэгшисээр үлдэх нь тэр.

"Чи хэн ч байсан чамайг өршөөхгүй дээ, муу гаж донтон!"

_

"Битгий хөдлөөд бай! Өвчинг нь намдаамаар байвал томоотой сууж байгаач!"

Жонгүг албатай юм шиг хөлийг нь хугалчихаад нямбай гэгч нь гипсдэж өгөх бөгөөд тэр амьдралдаа хэдэн хүний хөл хугалж байсныг мэдэхгүй ч үнэхээр сурамгай боож байсан юм.

"Өвдөөд байна, өөрөө аятайхан хийгээч!"

"Хараал идсэн би чамтай секс хийгээгүй болохоор битгий худлаа зандан юм шиг аашлаад бай!"

"Би хүнтэй унтаж үзээгүй!... н-новш гэж!"

Тэхён хэт их уурласандаа болоод ч тэр үү юу ч бодолгүй хэлж орхисонд Жонгүг хэсэг гайхаад жоохон хүүхэд шиг баярлах нь эгдүүтэй.

"Юу гэнэ ээ? Нээрээ юу! Тэгэхээр саяны үнсэлт ч гэсэн таны анхных байсан байх нь! Хөөх, би арай ширүүдүүлчихжээ?"

Жонгүгийн ааш зан байс хийгээд л өөрчлөгдөөд байх бөгөөд нэг бол жоохон хүүхэд шиг баярлаж хөөрөөд нэг бол алахаас ч буцахгүй аймшигтай болоод эсвэл яг л галзуу хүн шиг түүнээр тоглоод байх аж.

"Алив... Ингээд тосолчихьё!"

Жонгүг түүний юу ч үгүй шалбараад цус нь хатчихсан уруулыг өнгөлөхөөр ойртох үед Тэхён түүнийг хүчтэй нь аргагүй түлхэж орхисон юм. Одоо хэн л түүнээр уруулаа тослуулаад суухыг хүсэхэв дээ?

"Надаас хангалттай айсан гэж бодсон юмсан? Дутуудуулчихжээ? Нөгөө хөлөө хуглуулмаар байгаа юм биз дээ? Бүрэн алхаж чадахаа больж байж надаас айдаг болох гээ юу?"

"Чиний юу хүсэж байгааг мэднэ, хий дэмий цаг үрээд байлгүй надаас хүссэнээ авчихаад явуул новш минь!"

"Хаха! Би тантай ганц унтчихаад ханачих юм шиг байна уу? За яахав, таныг тэгж их хүсээд байгаа бол бид одоо ч эхэлж болох юм?"

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now