11

2K 258 28
                                    

"Ю-юу яаж чи-..."

"Гайхаж байна уу? Аргагүй л дээ, энэ үнэн болохоор л та гайхаж байгаа. Гэхдээ яагаад зүгээр хэлчихэж болоогүй юм бэ? Хэрвээ тэгсэн бол би таныг явуулчих ч байсан юм билэв үү?"

Жонгүгийг яагаад ингээд байгааг тэр үнэхээр ойлгоогүй ч одоо түүний найз залуу хэнд хамаатай юм бэ?

"Г-гэхдээ надад тэгэх боломж байгаагүй. Чи мэдэж байгаа, өөрийгөө ямар их уурлах байсныг бодоод үз? Яагаад гэнэт энэ сэдвээр ярьж өөрийгөө уурлуулаад байгаа юм бэ?"

"Яагаад гэвэл та тэр новшид хайртай болохоор! Би таны хувьд хэн ч биш болохоор л уурлаад байна! Ядаад л таны нүдэнд дулаахан харагдахыг хичээдэг ч таны нүдэнд огтхон ч тэгж харагддаггүй бололтой... Би ч үнэхээр өрөвдөлтэй новш юм даа? Хайртай хүнээ хулгайлан барин хажуудаа байлгаж л байдаг. Яв даа, одоо та надад хэрэгг-..."

Жонгүгийг өгүүлбэрээ гүйцээж ч амжаагүй байхад Тэхён босоод явчихсанд Жонгүг түүний гарнаас атгаж зогсоогоод бага багаар нулимс дуслуулж эхлэх нь үнэхээрийн өрөвдөлтэй.

"Хараа биз? Т-та надад хайргүй юм байна... Би таныг шалгасан юм, гэвч та шалгалтанд уначихлаа? Г-гайхалтай, миний зүрх яагаад ингэж өвдөөд байгаа юм бол оо? Таныг надад хайртай гэж бодож байсан болохоор, тэр итгэл нь нуран унасан болохоор, хэзээ ч хамаагүй надаас зугтаж чадна гэдгийг чинь мэдсэн болохоор ингэж их өвдөөд байгаа юм болов уу? Я-яавал намайг хайрлах юм бэ, ахаа? Б-би таны төлөө юу хийвэл надтай үлдэх юм бэ?"

Жонгүг ихэр татсаар зүрхээ барин доош суух бол Тэхён хийсэн үйлдэлдээ бага ч гэсэн харамсан түүнийг зөөлхөн тэврэх бол Жонгүг түүний энгэрт шигдэн улам чангаар уйлж эхэлсэн юм. Тэхёнд яг үнэндээ ямар ч буруу байхгүй шүү дээ? Тэр яахаа мэдэхгүй байгаа...

"Намайг уучлаарай, би чамайг гомдооё гэж бодоогүй юм шүү? Битгий уйл л даа, гуйя над руу хар! Би үнэндээ өөрийгөө ч ойлгохгүй байна, намайг ойлго л доо?"

"Я-яагаад намайг хэн ч хайрлдаггүй юм бэ? Бүгд л намайг орхидог, бүгд л намайг хаядаг! Би танд итгэж байсан, намайг хайрлана гэж бодож байсан! Гэвч та ч гэсэн намайг орхих гэж байна! Тэг дээ, яв тэр хараал идсэн найз залуу руугаа зайл гэж байна!"

"Гуйя, Жонгүг! Ухаан ор л доо, над руу хар би энд байна. Би хаашаа ч явахгүй энд чиний хажууд байсаар байх болно. ХАРААЛ ИД ГЭЖ УЙЛАХАА БОЛЬ Л ДОО!"

Жонгүг ухаанаа алдан хашигчиж эхэлсэнд Тэхён түүнийг тайвшируулах санаатай уруул дээр нь үнсэж орхив. Үнэхээр л Тэхёныг байхгүй бол Жонгүг үхчихэж магадгүй юм.

"Над руу хар Жонгүг. Би энд байна, би хаашаа ч явахгүй чиний хажууд байж л байна, ойлгосон уу?"

"Н-намайг битгий орхиорой ахаа! Б-би таньгүй яасан ч амьдарч чадахгүй!"

Жонгүг уйлсаар л, уйлсаар л... Тэхён түүнийг тэвэрсээр л...

"Одоо тайвширсан уу? Яагаад гэнэт ингэсэн юм бэ? Чи зүгээр болчихсон байсан шүү дээ?"

"Та намайг анхнаасаа ийм сэтгэцийн өвчтэй галзуу амьтан байсан гэж бодож байна уу? Үгүй дээ, би эв эрүүл жирийн л нэг айлын хүү байсан. Гэвч тэр нэг өдөр манай гэрт гал гарснаар би эцэг эх хоёроо тэр галанд алдчихсан юм. Тэднийг миний нүдэн дээр шатахыг харсан болоод ч тэр үү, жоохон байсан надад хэтэрхий хүндээр тусаж би хэт цочролд орсноос болоод дахиж тэр цочролоосоо гарч чадаагүй юм. Тэгээд л тэр явдлаас хойш миний толгой дотор байнга нэг хоолой сонсогдох болж намайг удирдаж эхэлсэн. Тэр хаяа миний биеийг эзэмшдэг. Тэгээд л тэр хийж болох бүхий л муу зүйлсийг хийж өглөө нь би юу хийснээ санахгүй хэрэгтэн болоод үлддэг. Түүнийг миний биед гарч ирэх үед би яаж ч чаддаггүй. Би энэ өвчнөөс болж олон жил шаналсан ч таныг дэлгэцний цаанаас харснаас хойш яг л эрүүл болчихсон юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд л таныг хажуудаа байлгавал би зүгээр байх юм шиг санагдаад, тантай л байвал тэр аймшигтай нэгэн гарч ирэхгүй байх гэж бодсон юм. Гэвч миний буруу байжээ, хэн ч намайг эдгээж чадахгүй бололтой..."

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now