26

1.7K 257 25
                                    

Кафед ирээд үнсчихээд явсан хачирхалтай эр.
Жонгүгийн сонирхлыг улам татан интернетийг тэр чигээр нь самраад тэр хүний тухай олж чадах бүх мэдээллийг ухаж суулаа.

Түүнд хачирхалтай санагдсан зүйл нь тэр алдартан байсанд эсвэл яагаад ах нь тэгж их уурласанд биш харин яагаад тэр хүн өөрийг нь үнссэн бэ гэдэгт байв.

"ШУУРХАЙ МЭДЭЭ: 2021 оны 11сарын14 буюу өнгөрөх шөнө Солонгосын ханхүү үндэсний бахархал Ким Тэхён ор сураггүй алга болжээ." гэсэн гарчгийг олж харахад Жонгүгт хачин танил санагдав.

"Тэрээр хамгийн сүүлд шинэ дууныхаа нээлтэнд зориулан фэн уулзалт хийснээс хойш дахиж харагдаагүй байна. Энэ хэргийг цагдаа нар шалгаж байгаа бөгөөд тэдний таамаглалаар Ким Тэхён хүнд барьцаалагдсан байх магадлалтай гэж үзээд байна."

Хүнд барьцаалагдсан. Хоригдож байсан.

Жонгүгт яагаад гэдгийг нь мэдэхгүй  тун танил мэдрэмж завсаргүй төрөх ч тохирох тайлбар харамсалтай нь түүний тархинд байсангүй.

...

"Өнөөдөртөө юмаа баглаж дуусгаарай ачилтынхан маргааш ирнэ шүү!"

"За хён, битгий дахин дахин хэлээд бай."

Юнги аялалын цүнхээ бэлдэж гарах хаалганы урд зогсоно.

"Ахыгаа гаргаж өгөхгүй юм уу?"

"Ажлаа сайн хийгээрэй надаас болоод нилээн завсарлага авсан болохоор дахиад залхуурах хэрэггүй шүү"

Юнги дүүгийнхээ толгойг илээд гарч явлаа. Мэдээж эргээд ажилдаа орох шаардлага гарсан. Ганцааранг нь орхихоос айсан ч Жонгүг сайн хамгаалалттай шинэ байранд нүүн орох гэж байгаа учир явж хэсэг ажилдаа төвлөрөх шийдвэр гаргажээ.

Жонгүг ахыгаа гаргаж өгчхөөд хайрцаглахаар бэлдсэн хэдэн зуун хог новш руугаа харан санаа алдав.
Авахыг нь авч хаяхыг нь хаяад явж байтал урд харж байгаагүй тэмдэглэлийн дэвтэр гарт нь тааралдав.

Бор арьсан гадартай, дээр нь кофены толбо гарч дүүртэл нь юм бичсэн байх бөгөөд хэн нэгний зургуудаар чимжээ.

Өдрийн тэмдэглэл.

Он сар нь 2021 оны 11 сарын 10 наас эхлэн өдөр алгасалгүй бичигджээ. Чанга дарж бичсэнээс хуудаснууд арзайж нэг хуудасны бичиг нөгөөх дээрээ товойж харагдана.

Яалт ч үгүй Жонгүгийн бичгээр бичигдсэн энэ дэвтрээр дүүрэн аймшигт зүйлс тэмдэглэгдэн үлдсэн байв.

11 сарын 14н
Тэхёныг гэртээ авчирлаа. Тэр үнэхээр эгдүүтэй, ойроос харах тусам ямар төгс болохыг нь мэдэрч байна...
...Түүний эсэргүүцэж тэмцэх үнэхээр төвөгтэй...
...Өнөөдөр түүнтэй хийсэн...
...Хамгийн гайхалтай нь энэ тэрний анхны удаа байсан...
...өнөөдөр биеэ барьж чадалгүй түүнийг гэмтээсэн...
...яаж уйлж надаас гуйж байгаа нь намайг улам өдөөж байна...

Цаашлах тусам галзуу нэгний бичсэн гэдэс мушгируулам тэмдэглэл үргэлжилсээр.

Жонгүгийн хуруунууд хуудсыг эргүүлэх тоолонд тэр өөрийн хийсэн зүйлсийг мэдэж авах боловч нэг ч дурсамж үгүй гагцхүү тэр үйл явдлуудаас мэдэрч байсан мэдрэмжүүд нь дахин төрж биеийг нь залгих шиг санагдав.

Үүнийг мэдсэний дараа Тэхёны үйлдэл түүнд бүр л утгагүй санагдаж яагаад өөрт нь ийм зүйл хийсэн нэгэн дээр эргэн ирсэн тухай гайхаж байлаа.

Яагаад? Яах гэж?

Хэдэн жилийн ой санамж нь тод бус үргэлж үл мэдэх харанхуй зүйлс шиг санагдаж, мэдэхгүй санадаггүй өнгөрсөн өөрийг нь зовоосоор байсан боловч тэр өөрийгөө ийм хүн байсан гэдэгт итгэж чадахгүй байлаа.

Галзуурсан, дурласан. Биш ээ дурласан гэхээсээ илүү донтсон, өмчирхсөн.

Жонгүг гадуур хувцсаа яаран өмсөж кафе руугаа явлаа. Тэхёнтой уулзаж энэ бүхнийг тодруулахгүй л бол тэр байж суухын аргагүй болсон тул кафед түүнийг байж байгаасай гэж залбирсаар очив.

Хаалга татан ороход яг түүнийг хүлээж байсан мэт Тэхён бялуу идээд сууж байлаа.

"Тантай ярилцмаар байна."

Mnaihn arai l idvhqu muuhai bnshu 🥺

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now