14

2.1K 264 69
                                    

"ТЭХЁНЫГ ОЛЧИХЛОО!!!"

"А-айн юун Тэхён, ү-үгүй ээ нөгөө баяр хүргэе! Тэр тэгээд хаана байна!"

Хусогийг буйдан дээр шүлсээ гоожуулан унтаж байх зуур Жимин түс тас хийсээр орж ирээд хашигчиж эхэлсэнд Хусог хэт цочсон бололтой бондогос хийтэл босон хувцсаа өмсөж эхлэх нь эгдүүтэй.

"Ахаа, та яваад хэрэггүй ээ? Таныг гэмтээсээй гэж хүсэхгүй байна, тэр гаж донтон яаж ч магадгүй учраас би тусгайгийнханыг дагуулаад очих болно."

"Тэгээд чи түүнийг яаж олчихов оо?"

"Дөнгөж сая тэр над руу ярьсан."

"Юу яаж? Тэр барьцаалагдсан байгаа гээ биздээ?"

"Тэрнийг ирээд тайлбарлая, ямартай ч түүнийг аюулгүй авчирах хүртэл хэн нэгэнд энэ тухай хэлээд хэрэггүй шүү? Би явчихаад ирье!"

"Болгоомжтой байгаарай, гэмтэж болохгүй шүү?"

-

"Доор нь ормоор байгаа юм биз дээ?"

"Би нэг л биш байна, та намайг яачихав аа?"

Жонгүг яг л babyboy шиг зан гаргаж эхэлсэндээ өөрөө ч гайхах бөгөөд одоо түүнд Тэхёны тусламж хэрэгтэй.

"Харин л дээ? Би чамайг яачихсан юм бол оо?"

Тэхён ёжтой нь аргагүй инээсээр түүнийг дээрээс нь доош нь нэг ч газар үлдээхгүй үнсэж эхлэх бөгөөд яг л ямар нэг нандигнадаг зүйлдээ хүрч байгаа аятай маш зөөлхөн хандаж байсан юм.

"Таалагдаж байна уу?"

"Мм..."

Жонгүг дуу алдахгүйг хичээн хойш гэдийх бол Тэхён түүний хөхний товчийг оролдон, долоож улам сэрлийг нь хөдөлгөх аж.

"Би чамд хайртай бололт-..."

"ТЭХЁН!!!"

Тэхён бараг л өөрийгөө хүлээн зөвшөөрөн түүнд сэтгэлээ илчилдэгийн даваан дээр Жимин сандарсаар орж ирээд тэднийг харан таг гацчихав.

"ХАРААЛ ИД! ЧИ ЯМАР НОВШОО ХИЙЖ БАЙГАА ЮМ!"

Жимин тэрхэн зуур асар их уурлан Тэхёныг алгадаад авах бөгөөд эргэж харан Жонгүгийг хүчтэй нь аргагүй заамдаж аваад шүдээ сийрүүлэн,

" Чи хэн ч байсан новш минь, зүгээр өнгөрөхгүй гэж мэд! Миний залууд хүрэхээр юу болдогийг харуулаад өгье л дөө!"

Тэрээр шууд л Жонгүгийг нүүр нүдгүй балбаж эхлэх бөгөөд Жонгүг харин ямар ч хариу үйлдэл, царайны хувирал гаргахгүйгээр Тэхён руу гомдлын харцаар тасралтгүй ширтсээр байсан юм.

"Жимин, одоо болно оо! Чи түүнийг аллаа шүү дээ!"

"АМАА ТАТ! ТЭР ЧАМД ЮУ ХИЙЧИХСЭН БОЛООД ӨМӨӨРӨӨД БАЙГАА ЮМ! ХАРААЛ ИДСЭН ГАРААД МАШИНД СУУЖ БАЙ!"

Жонгүгийн цамц цусанд будагдан нүүр нь улаан нялга болсон хэдий ч тэр инээмсэглэсээр байсан юм. Ямар ч утга агуулаагүй тийм л нэг хөндий хоосон инээд... Гэвч түүний нүднээс гомдлын нулимс хацрыг нь даган урсахыг Тэхён харсан хэдий ч юу ч хэлэлгүй гараад явчихсан юм.

"А-ахаа, хүлээгээч?"

Жонгүг арай ядан түүнийг дуудах үед Тэхён ямар ч сэтгэл хөдлөлгүй хүйтэн царайгаар эргэж харах бол Жонгүг өнөө л нэг хөөрхөн инээдээрээ түүнрүү мишээгээд үргэлж хардаг хайрынхаа харцаар төөнөсөөр,

"Х-хайртай шүү, а-ахаа? Ү-үнэхээр их...х-хайртай байсан шүү?"

"ЧИ ХАРААЛ ИДСЭН ХЭНИЙ ХАЖУУД НААД ҮГЭЭ ХЭЛЖ БАЙГААГАА МЭДЭЖ БАЙНА УУ, НОВШ МИНЬ! ТЭР ЧАМД ХАЙРГҮЙ БҮР ҮЗЭН ЯДДАГ ОЙЛГОСОН УУ!"

Жимин асар их уурлан түүний нүүр лүү хөшиглөж орхисонд Жонгүг түүнийг дийлэх хангалттай хүчтэй ч Тэхён түүнийг гэж ирээгүй учраас, тэр л Жимин гэх залууг дуудсныг, өөрөөс нь зугтмаар байсныг мэдсэн учраас түүнд амьдраад байх шаардлага үлдээгүй биз ээ.

Жонгүгийн толгойнд асар их цохилт ирж тэрээр газар нумран унахдаа Тэхён руу инээсээр л байсан юм. Гэвч Тэхён хүний урманд түүнрүү эргэж ч харалгүй гараад явчихсан юм.

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now