21

1.7K 275 24
                                    

"Чамайг авмаар байна..."

"Юу? Сонссонгүй ээ, эрхмээ дахиад хэлээд өгч болох уу?"

Тэхён өөртөө сонсогдохоор шивнэж орхисонд кофены буцлах чимээнээс болоод Жонгүг сайн сонсож чадаагүй бололтой дахиад лавлах аж.

"Чиний дуртайг ууя?"

"Юу?"

" Чи ямар төрөлд нь дуртай вэ? Би тэрнийг чинь ууя?"

"Танд тэр тийм ч таалагдахгүй болов уу? Учир нь би ямар ч сүү нэмэлт сахаргүй уудаг юм л даа... Тиймээс та энэ менюгээс харж байгаад захиалчих?"

"Хөөх, сонирхолтой сонсогдож байна! Тэгье ээ, би чиний уудагаас авмаар байна!"

Тэр намайг танихгүй байгаа бололтой...

" Заа, та тэгвэл түр сууж байгаарай?"

Жонгүг хэдий түүнрүү сонин харсан ч буцан инээмсэглэж цааш сууж байхыг хүсээд кофег нь бэлдэж эхлэв. Ямар ч хүн өөрийнх нь уудаг кофег учир зүггүй авах гээд дайраад байвал гайхна шүү дээ?

"Энэ таны захиалга."

Нэг ч минут хүрэхгүй түүний захиалга бэлэн болж Жонгүг түүний урд авчиран тавих үед хэтэрхий танил үнэр Тэхёны хамрыг гижигдэх шиг болж тэр золтой түүнийг дагаад явчихсангүй.

"Эндээс тэнгэр их гоё харагдах юм аа..."

" Тийм шүү? Би наана чинь сууж тэнгэр харах дуртай?"

" Чи их мэдрэмжтэй бололтой?"

"Үгүй дээ, би танд зүгээр л дуртай зүйлээ хэлсэн төдий..."

" Тэгвэл яагаад энэ кофе ийм өвөрмөц амттай байгаа юм бол?"

"Би өөрийн гараар хийдэг учраас бусад газрынхаас өөр амттай байж магадгүй юм. Танд таалагдана гэж найдъя?"

"Тиймээ, надад таалагдаж байна?"

Тэд ойр зуурын яриа өрнүүлсээр цаг ч явж байгааг үл анзааран ярьсаар байсанд нар аль хэдийн уулны цаагуур орчихсон гадаа нилээн бүрэнхий болчихсон байх аж.

" Гадаа орой болчихлоо, таны цагийг дэмий үрсэн бол уучлаарай?"

Жонгүг нэг л мэдэхэд түүний урд суучихсан Тэхёны асуусан асуултанд идэвхтэй нь аргагүй хариулаад сууж байх бөгөөд тэрээр анх удаагаа хэн нэгэнтэй ингэж удаан яриа өрнүүлж үзэж байгаа тохиолдол билээ.

"Үгүй дээ, надад сонирхолтой байна, цааш нь ярь л даа?"

"Надад яриад байх амьдралын түүх байхгүй ээ, би тийм ч сонирхолтой хүн биш?"

"Битгий өөрийгөө ингэж дутуу үнэлэ л дээ? Чи үнэхээр сонирхолтой санагдаж байна!"

"Тийм байна уу?"

Жонгүг яагаад ч юм ичингүйрэн сул унжих үсээ чихнийхээ араар хийх үед Тэхён инээхгүй байж чадсангүй. Одоо түүний хөөрхөн гэж хэлэх ээлж бололтой.

"Хөөрхөн юм аа..."

"Ю-юу?"

"Юу ч биш дээ? Миний түүхийг сонсмоор байна уу?"

"Мэдээж! Та их сонирхолтой хүн шиг санагдаж байна..."

Жонгүгийн нүд дорхноо сэргэн түүнийг анхааралтай нь аргагүй сонсох нь үнэхээрийн эгдүүтэй.

"Надад хэдэн жилийн өмнө хайрлаж чадалгүй байсаар явуулчихсан нэг хүн байдаг юм. Тэр надад хэтэрхий их хайртай байж билээ... Надад өөрөөсөө ч илүү итгэж, хайрлаж байхад нь би тэр их хайрыг нь даахгүй итгэлийг нь алдаж үхтэл нь гомдоож байсан юм. Тэгээд л тэр минь дахиж эргэж ирээгүй, намайг гэх хайр нь салхинд хийсчихэв үү гэлтэй хаашаа ч юм алга болчихсон. Намайг хайр дүүрэн нүдээр ширтээд инээдэг байсан хүн хамгийн сүүлийн удаа уулзахдаа хорсол дүүрэн нүдээр ширтээд үгийн зөрөөгүй хөөж байсан. Гэхдээ би ухаараагүй ээ, түүнийг надад ямар их хайртай байсныг би сүүлд л ойлгосон. Гэвч одоо түүнийг буцааж авахад хэтэрхий оройтсон бололтой..."

Тэхён нэг л мэдэхэд Жонгүгийн өмнө асгартал уйлаад сууж байх бөгөөд Жонгүг хэсэг чимээгүй түүнийг ширтээд гэнэт л хажууд нь ирэн тэврээд авсан юм. Тэр яагаад ингэснээ мэдэхгүй ч түүний бие цаанаасаа л хөдөлчихсөн.

"Санаа зоволтгүй ээ, энд та бид хоёроос өөр хэн ч байхгүй учраас сайн уйлаад ав. Хэрвээ санаа зовж байвал би энд болсон зүйлсийг бүгдийг нь мартчих учраас сэтгэлээ онгойтол ярьж болно шүү?"

"Тэгвэл үүнийг ч гэсэн мартаарай?"

Тэхён ингэж хэлээд түүнд ойртон удаанаар уруулыг нь үнсэж эхлэх бөгөөд Жонгүг хэдий гайхсан ч түүнийг түлхэж зүрхлээгүй юм. Тэр яагаад өөрийгөө эсэргүүцэхгүй байгааг гайхахаас илүү яагаад буцаагаад үнсчихсэнээ гайхаж ядах аж.

Odoo l dongoj uil yvdal ehelj bnshu😙❤️

𝐏𝐒𝐘𝐂𝐇𝐎 𝐅𝐀𝐍𝐁𝐎𝐘Where stories live. Discover now