1. Last meet.

1.4K 105 23
                                    

2019 оны арван хоёр сарын гурван.

Намуухан хөгжим, кафэ, хаялах цас, ноосон цамц.

Цонхон талын ширээнд суусан хар үст хөвгүүн өөрийн өмссөн шар өнгийн ноосон цамц руу байн байн харах нь түүнд энэ цамц дэндүү онцгой гэлтэй.

Хэн нэгнийг хүлээж буй нь дээш доош савсганах хөл болон үе үе жимийх уруулнаас нь л мэдэгдэнэ. Зүгээр ч нэг хэн нэгэн биш, түүнд өмссөн цамц шиг нь онцгой нэгэн байх.

Зөөгч бүсгүй түүн дээр очин санаа зовсон шинжтэйгээр,

-"Та захиалгаа өгөх үү? Хоёр цаг ийм байдалтай сууж байна шүү дээ. Хэрвээ гадаа цас орсноос болж даараад сууж байвал би жолооч дуу---"

-"Хэрэггүй дээ, танайх хаах болоогүй биз дээ? Би хүлээх хүнээ хүлээж байгаа болохоор та битгий санаа зов."

Хөвгүүн инээмсэглэн хэлэх үед зөөгч бүсгүй санаа зовон бөхийсөөр түүнээс холдлоо. Энэ удаад түүний тэвчээр алдарсан бололтой, утсаа гаргаад хэдийн хадгалсан дугаар луу орон залгав.

Төд удалгүй өнөөх л бүсгүйн хоолой түүний хүлээж буй нэгнийг холбогдох боломжгүй байгаа талаар дуулгана.

Гэсэн ч тэрээр хаалгаар орж ирэх залууг хараад шууд л утсаа цааш хийгээд түүн рүү дулаахнаар инээмсэглэв. Залуу түүнийг олж хармагцаа өөрийнх нь сууж буй ширээн дээр ирэн суухад хөвгүүн,

-"Гадаа хүйтэн байхад ийм нимгэхэн явж болохгүй юмсан" гэж хэлээд түүний гарнаас атгатал залуу үл дугарав.

-"Жонгүг, бидэнд ярилцах зүйл байна."

Жонгүгийн дурлаад ханадаггүй бүдүүн хоолой өөрийнх нь нэрийг дуудах үед Жонгүг "Тэхён, хацар чинь улайчихаж. Эхлээд халуун юм уух хэрэгтэй" хэмээн түүнд санаа зовно.

-"Чухал зүйл."

Тэхён ийн хэлчихээд түүнээс гараа татах үед Жонгүг түүн рүү харвал ямар ч нүүрний хувирал байсангүй. Жонгүг өөрийнхөө биеийг бага багаар хөлрөхийг мэдрэх бөгөөд хэт эмзэг байхгүйг хичээн "Юу юм?"

Тэхён цэнхэр үсээ гараараа самнан яг л яаж хэлэх аргаа ойлгохгүй байгаа мэт аашилж байв. Тэгээд гэнэт зориг орон түүний нүд рүү ширтсээр "Салцгаая" гэхэд Жонгүгийн нүүрэн дээр тодорч байсан инээмсэглэл ор мөргүй алга болов.

-"Ю-Юу?"

-"Салцгаая, би чамаас салмаар байна."

Жонгүгийн бяцхан зүрх түүний мөс шиг харцанд зүсүүлэх шиг л болж хэдэн хэсэг болж бутраж байлаа. Тэр зүгээр л итгэж чадсангүй, одоо ч толгойд нь түүний тухай бодлууд эргэлдэж байхад Тэхён зүгээр л түүнийг амьдралаасаа авч хаяхаар шийдэж.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now