16. Thoughts and colors.

383 81 10
                                    

Өглөөг ганцаар угтсан Жонгүг шууд л ариун цэврийн өрөө лүү гүйлээ. Өчигдөр шөнийн зугаацал түүнд хэтэрхий ихдсэн бололтой.

Зугаацал гэвэл буруу байх, харин Тэхёны тухай бодлуудаас зугтах нэг арга. Түүний тухай бодохгүй байхыг л хүссэн хэрэг.

Гэхдээ Жонгүг яагаад ч юм харамсаж байсан юм. Тэр юуг ч ойлгоогүй хэрнэ сэтгэл хөдлөлдөө автаж Тэхёнд хэтэрхий шудрага бус хандсан. Түүний үгийг ч сонсолгүй түүн рүү хүйтэн үгсээ шидсэн.

"Мингюгийн зөв байх, би буруу хүнээ хайрлаж байж магадгүй юм."

Бодох төдийд л түүний зүрх базлах шиг болж хүндээр амьсгаадаж эхлэв. Хэлсэн үгэндээ тэр өөрөө шархдаж байхад сонссон хүнд нь ямар байсан бол? Тэхён үүнээс ч илүүг мэдэрч, үүнээс ч илүүг тэвчсэн биз.

Жонгүг Тэхёныг гэртээ байхгүйг мэдэж байсан ч итгэл найдвар тээн зочны өрөө лүү орох аж.

-"Тийм шүү дээ, байхгүй."

Жонгүг урсах нулимсаа арчин хэсэг бодолхийлснээ "Түүнтэй уулзах хэрэгтэй." гэж итгэлтэйгээр өөртөө хэлээд Тэхён руу залгалаа.

Түүний утас холбогдох боломжгүй байсанд Жонгүг санаа зовох шиг болж хамаг хурдаараа гэрээс гарав.

Тэхён руу зурвас бичиж, дуут шуудан явуулсан ч хариу байсангүй.

Жонгүг түүний ордог газрууд руу орж ажилчдаас нь асуух ч хэн нь ч Тэхёныг хараагүй гэцгээнэ.

Үд өнгөртөл түүнийг хайснаа сая л анзаарсан Жонгүг өлсөж буйгаа мэдрэн замд тааралдсан цайны газар луу орж хоол захиалан суулаа. Тэгэхдээ хүртэл Тэхён руу залгасаар байв.

Холбоо тасарсан Тэхёны утас гэнэт дуудаж эхлэхэд Жонгүг сандрах шиг болж уруулаа хазаллаа. Эцэст нь Тэхён утсаа аван "Жонгүг?" гэхэд өөрийн нэрийг түүний хоолойгоор сонссон Жонгүг бараг л уйлах шахав.

-"Т-Тэхён? Чи хаана байгаа юм бэ?"

Жонгүгийн хоолой зангирч байсан ч тэр уйлахгүйг хичээн "Чамтай ярилцмаар байна." гэж арай ядан хэллээ.

-"Жонгүг, би дөнгөж сая Дэгүд ирсэн. Аавын бие нь муудаж асран хамгаалах хүнгүй болохоор надаас өөр ирэх хүн байгаагүй юм. Бас би долоо хоногийн дараа очих болохоор..."

Тэхён ийн хэлснээ хүндээр санаа алдаж "Намайг очихоор ярилцацгаая." хэмээчихээд шууд утсаа таслав.

Жонгүгийн нулимас хариугүй урсаж түүний хоол идэх сонирхол ч алга болох нь тэр. Тэнд хооллож байсан хүмүүс чимээгүй мэгших Жонгүгийг харж гайхацгаах ч энэ бүхэн түүнд огтоос хамаагүй байлаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now