15. Hurts so bad.

402 77 19
                                    

-"Сургуулийн шинэ жил маргааш болно гэж байна!"

Жонгүг догдолсоор Тэхёнд хэлэхэд Тэхён уншиж буй номноосоо хальт хөндийрөн "Арван хоёр сар дөнгөж эхлэж байхад уу?" гэж хөмсгөө өргөн асуулаа.

-"Мэдэх юм алга. Гэхдээ хоёулаа гарж хувцас авах хэрэгтэй биш гэж үү? Шинэ жилд ороогүй удаж."

Жонгүг Тэхёны өрөөний толинд өөрийгөө харангаа ийн хэлээд өмсөж байсан сул шаргалдуу цамцаа үл ялиг нэвсийлгэлээ.

Тэхён өөрт нь хариулаагүйд Жонгүг түүний хүзүүнээс зүүгдэн суугаад "Хөөе Ким Тэхён би чамтай яриад байгаа юмсан!" хэмээн гомдоллов.

-"Алив ээ, би бие даалтынхаа оноог авах гэж хичээж байна Гүг." гэж хэлээд Тэхён Жонгүгийн хүзүүн дээр мөр үлдээхэд Жонгүг сулхан толгойгоо дохилсоор Тэхёны өрөөнөөс гарлаа.

Түүнийг гарахтай зэрэгцэн Тэхёнд дуудлага ирэх бөгөөд Тэхёны "Өө Чэён, тийм ээ хоёулаа орой уулзах хэрэгтэй байх." гэж хэлэх нь тод сонсогдоно.

Жонгүг Чэён гэх охиныг Тэхёнтой хамт үзэсгэлэн рүү орсон өдрөө харж байснаа сайн санаж байв. Үүнээс гадна өөр нэг зүйлийг санасан Жонгүг гэнэт найруулж буй коффе руугаа хөмсөг зангидан харав.

"Тэхёнд өгсөн коффе тэр охинд байсан юм байна."

Жонгүг өөрийнхөө инээдтэй бодлыг шоолон инээгээд "Зүгээр л тэр коффе Тэхёнд таалагдаагүй байх." хэмээчихээд элдэв зүйл бодохгүйн тулд хичээлээ хийж эхлэлээ.

Жонгүг хэсэгхэн хугацааны дараа коффений талаар ч мартаж орхив. Тэр эвшээлгэсээр хичээлээ далд хийгээд Тэхёны өрөө рүү орвол Тэхён номоо дэрлэчихсэн унтаж байх нь тэр.

-"Унтаж байхдаа хүртэл эгдүүтэй."

Жонгүг түүний урагш түрсэн уруулыг үнссэн ч өөрт нь хангалтгүй  санагдсан мэт дахин нэг удаа үнслээ. Тэхён хальт сэрээд цагаа харсаар яаран хувцсаа өмсөж эхлэв.

Жонгүг түүний арзайсан үсийг бага зэрэг янзлан "Гарах ажилтай байсан юм уу?"

-"Тийм ээ, нэг хүнтэй уулзах чухал ажилтай."

Тэхён бараг л бэлэн болчихоод гарахдаа сүрчиг цацсаар Жонгүгт "Оройтож магадгүй байх." гэж хэлэн гарж одлоо.

-

Үнэхээр л Тэхён тэр өдөр оройтож ирсэн бөгөөд Жонгүгийг сэрэхээс ч өмнө сэрчихээд түүнийг хүлээж байсан юм.

Гэсэн ч Тэхён хичээл дээрээ ядарсан харагдаагүй. Жонгүг түүнээс асуухыг хүссэн ч хувийн орон зайг нь хүндлэхийг хүссэндээ илүү зүйл асуусангүй.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now