10. Smiles and wounds.

444 72 17
                                    

Жонгүг машинаас буун далайн эрэг лүү явах үедээ утсаа үлдээн гарлаа. Өнгөрсөн удаад Мингю нөхцөл байдлыг хэрхэн дордуулсныг Жонгүг сайн мэдэж байгаа тул үлдээж буй нь энэ.

-"Даарж байна уу?"

Элсэн дээр даавуу дэвсэн суусан Тэхён Жонгүгаас асуухад Жонгүг "Үгүй ээ." гэж хариулав.

Далайн давалгааны тайван чимээ, үзэсгэлэнт шөнийн тэнгэр, үл ялиг ядарсан мэдрэмж. Энэ бүх зүйлс яагаад ч юм Жонгүгийн сэтгэлийн зовнилыг бага ч болов нимгэлж байлаа.

-"Яагаад гэртээ орохыг хүсээгүй юм?"

-"Мэдэхгүй ээ, өөрөө ч гайхаж байна."

Жонгүг үнэхээр өөрөө ч гэсэн яагаад Тэхёнтой явахыг хүссэнээ гайхах мэт царай гаргана.

-"Мингю та хоёрыг жаргалтай байдаг гэж бодсон юмсан."

Тэхён тэнгэрт түгсэн оддын зүг харан ийн хэлчихээд Жонгүг рүү эргэн харлаа.

-"Мингютэй байхад жаргалтай байдаг."

"Гэхдээ чамтай байхад мэдэрдэг аз жаргал шиг бүрэн дүүрэн биш."

Тэхён зүгээр л толгой дохив, Жонгүг ч тайлбарлахыг оролдсонгүй. Мингюгийн талаар ярих тусам тэд хөндийрж буйг Жонгүг мэдэж байлаа.

-"Цэнхэр өнгөний талаар хэлсэн зүйл чинь миний сэтгэлийг хөдөлгөсөн."

Жонгүг Тэхён руу харан хэлэхэд Тэхён хальт инээвхийлчихээд "Чамаас л мэдэрсэн зүйлс."

-"Юу гэсэн үг юм?"

-"Тайлбарлах шаардлагатай гэж үү?"

Тэхён Жонгүгт ойртон суухад Жонгүг түүний биеийн дулааныг мэдрэн даарч байсан бие нь бага багаар дулаацна.

-"Чамгүй өдрүүд миний сэтгэлийн хоосрол, цэнхэр өнгөнд намайг дурлуулж цөхрөлийн амтыг мэдрүүлсэн хүн бол чи. Чи бол миний сэтгэлд шингэсэн дурлалын хурц үнэр. Жон Жонгүг Ойлгоход тийм хэцүү байна уу?"

Тэхён дуугаа өндөрсгөөгүй ч чангаар хашгирахыг хүсэж байлаа. Өөрөөсөө ч харамлан хайрласан хүн нь түүнийг үгүйсгэх мэт асуулт асуух нь түүнийг өвтгөнө.

Жонгүг чимээгүй сууж байсны эцэст Тэхёны мөрийг дэрлэх нь тэр. Тэхён түүний дулааныг мөрөн дээрээ мэдрэхдээ яг л анхных шигээ хүчтэй догдлох аж.

-"Чамаас илүү чамтай өнгөрүүлсэн дурсамжиндаа хайртай гэвэл итгэх үү?"

Жонгүг түүнд илүү гүн наалдан ийн асуухад Тэхён "Яагаад?" гэж асуулаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now