9. Blues.

455 75 13
                                    

Цагаан өнгөнөөс өөр өнгө хоршоогүй өрөөнд шил зүүсэн залуу урдаа суух залуухан хөвгүүнийг удтал ширтэж байгаа харагдав. Тэр юм бодож байгаа бололтой хэсэг сууснаа түүнээс "Өмнөх найз залуутай чинь ярилцах хэрэгтэй юм шиг байна, зөвшөөрч байна уу?" гэж асуулаа.

-"Жонгүгийг энэ асуудалд хутгамааргүй байна."

Тэхён баруун гаран дээр нь үүссэн урт шулуун зүсэлтийн мөрийг харан ийн хэлээд "Миний сэтгэлзүйг түүнгүйгээр эмчлэх арга байхгүй юу?"

Сэтгэлзүйч түүн рүү харан уртаар санаа алдаад түүнд хэлнэ.

-"Чиний сэтгэлзүй төсөөлснөөс илүү дордсон байна, бас одоогийн нөхцөл байдалд түүнээс өөр чамайг дээрдүүлэх хүн байхгүй."

Тэхён уруулаа жимийн доош хараад үсээ гараараа самнана. Тэгээд уртаар санаа алдаад түүнд "Би дараа дахиад ирье" хэмээгээд гарч одлоо.

Түүнийг гарсны дараа өрөөнд үлдсэн залуу шилээ тайлан дээш харж суун "Хөөрхий залуу" гэж амандаа бувтнав.

Тэхёнд туслах гэсэн түүний оролдлого дахин нэг удаа бүтэлгүйтэх үед түүнд санаа алдан түүнд санаа зовж суухаас өөр сонголт үлдээгүй юм.

-

Амралтын хугацаа аль хэдийн дууссан тул оюутнуудын хичээл өмнөхөөсөө илүү шахуу орж байлаа. Мингю Жонгүгийн ангийн үүдэнд түүнийг хүлээн зогсоно. Удсан ч үгүй Жонгүг ангийнхаа хөвгүүнтэй юм ярьсаар гарч ирэх үед Мингю үл ялиг хөмсөг зангидав. Тэдний яриа дуусаагүй байсан ч хөвгүүн Мингюг харан "Баяртай Жонгүг" гэж хэлсээр цааш явлаа.

Жонгүг Мингю дээр очин хүзүүнээс нь тэврээд "Хэр удаан хүлээсэн юм?"

-"Хоёр цаг."

Мингю түүн рүү ширтсээр ийн хэлээд уруул дээр нь хөнгөхөн үнсэхэд Жонгүг "Сургууль дээр байгаа гэдгийг санаарай!" гэж болгоомжлонгуй хэлэв.

-"Надад хамаагүй."

-"Би уурлана шүү."

-"Уурлах юм бол би чамайг бүр илүү үнсэнэ шүү."

Мингю ийн хэлчихээд Жонгүгийн мөрнөөс тэврэн сургуулийн номын сан руу орлоо. Тэд хичээл дээр өгсөн даалгаврыг тухайн өдөр нь номын санд суугаад хийчихдэг зуршилтай, тиймээс номын санг зүглэж буй нь энэ юм.

-"Нээрээ орой болох үйл ажиллагаанд ирнэ биз дээ?"

Номноос юу ч юм хайх явцдаа Мингю Жонгүг рүү харан асуух үед Жонгүг зурж байсан шугам зургаа үл ялиг хазайлгачихсандаа хөмсөг зангидах аж.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now