4. Insomnia.

479 83 21
                                    

Жонгүгийн утсыг хайх эрэл бүтэлгүйтэж цагдаа нар түүний утсыг олох боломжгүй болсон гэдгийг тэдэнд дуулгав. Жонгүгийн урам хугарсан нь илт байлаа, түүнд утас биш утсан дотор нь байсан зүйлс л хамгийн чухал нь байсан юм.

-"Уучлаарай, дэмий найдвар төрүүлчихэж."

Тэхён урвайн суух Жонгүгийн хажууд суугаад ийн хэлэх үед Жонгүг толгойгоо хөнгөхөн сэгсрээд "Хэрэггүй дээ, чадхаараа л тусалсан шүү дээ."

-"Гэхдээ чи өмнө нь ч бас утсаа хулгайд алдаж байсан байхаа?"

Тэхёны хэлэхийг сонссон Жонгүг ахлах сургуульд нь болж байсан тэр явдлыг санаж эхлэх нь тэр. Тэгээд санаа алдан толгойгоо хойш саваад "Чөтгөр гэж, яагаад халаасны хулгайчид өөрийнхөө мөнгөөр авсан утсыг минь хулгайлаад байдаг юм?"

-"Чамайг худалдагчаар гурав гаруй сар ажиллаж олсон мөнгөөрөө утас авахдаа ямар их хөөрж байсныг саначихлаа."

Тэхён доош харсаар хэлэх бол Жонгүг гадаа хэдийн харанхуй болсныг анзаараад түрүүлэн бослоо.

-"Тусалсанд баярлалаа, би явалгүй бол болохгүй нь."

Тэхён ч бас түүнийг даган босоод толгойгоо маажиж байснаа түүнээс "Оройтчихож, би машинтайгаа явж байгаа. Хүргээд өгье" гэж зөвшөөрөл авах мэт хэлэн түүн рүү харахад Жонгүг зөвшөөрсөнгүй.

-"Өөрөө явчих болохоор зүгээр дээ."

-"За яахав, тэгвэл..."

-"Баяртай."

Жонгүг түүнтэй өөр зүйлийн талаар ярилгүй шууд л гэр лүү гээ алхах аж. Замдаа Тэхёны хэлсэн зүйлсийн талаар бодно, бас өөрийнхөө хөөрхийлөлтэй утсыг.

"Миний утас алга болох үед аав ээжээс нуухад тусалсан нь чи шүү дээ Тэхён, тэнэг амьтан."

Flashback.

-"Тэхён миний утас алга болчихлоо!"

Жонгүг бүхээг дотор бараг л орилсоор ийн хэлэх үед юу болоод байгааг ч үл ойлгох Тэхён харилцуурын цаанаас,

-"Тайван ярь Жонгүг, юу болсон юм? Чи зүгээр үү?"

Жонгүг түүний хэлснээр тайван байх гэж хичээх мэт амьсгаагаа жигдрүүлээд "Миний утас алга болчихсон, одоо ойлгов уу?"

Тэхёны чанга инээх нь сонсогдох үед Жонгүг хөмсөгөө зангидан түүнд уурлав.

-"Яагаад инээгээд байгаа юм, хүн утсаа алдчихаад байхад" гэж Жонгүгийг хэлэх үед уруул нь урагшаа түрж хөл нь хэдийн бүхээгний ханыг хөнгөхөн өшиглөж байлаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now