8. That's us.

474 76 19
                                    

Жонгүг гэртээ ормогцоо хувцасаа эв хавгүй тайлан хаяад шууд л орон дээрээ биеэрээ уналаа. Урдуур нь орсон уртдуу хар үсээ үлээн холдуулчихаад Жонгүг хүндээр санаа алдана. Сая болсон явдлын талаар бодон, Тэхёныг бодон санаа алдана.

Жонгүг Сүминий гуйлтыг биелүүлэх гэж очсон ч яагаад ч юм түүнтэй ярилцахыг хүссэн. Яагаад тамхи татдаг гэдгийг нь мэдсээр байж мэддэггүй юм шиг царайлж түүний дотоод ертөнц рүү нэг ч гэсэн алхам ойртохыг тэр хүссэн.

Гэсэн ч байдал дордож орхижээ, түүний төсөөлж байснаас илүү их. Магадгүй Мингюгийн цагаа олоогүй дуудлага бүхнийг эргүүлсэн байх, эсвэл соронз мэт түлхэлцдэг тэдний ойлгомжгүй мэдрэмжүүд.

-"Новш гэж."

Жонгүг ихийг бодсоор хэтэрхий их ядарсан байлаа. Гадуур хувцасаа ч тайлалгүйгээр, өөрт нь ирж буй дуудлагыг ч үл тоон гүн нойрондоо автсан байлаа.

-

Шөнө дунд Жонгүгийн утас дугарч Жонгүг нүдээ нухалсаар арай хийн утсаа авав. Цаг харвал шөнийн хоёр цаг өнгөрч байлаа, бас тэмдэглээгүй дугаараас түүн рүү залгаж байх нь тэр.

Жонгүг хөмсөгөө зангидан утсаа авахдаа "Байна уу?" гэж нойрмог хоолойгоор хэллээ.

-"Жон Жонгүг мөн үү?" хэмээн тайван дуулдах эмэгтэй хүний хоолой яагаад ч юм Жонгүгийн хамаг нойрыг үргээв.

-"Тийм байна, ингэхэд өөрөө хэн бэ?"

-"Эмнэлгээс залгаж байна."

Жонгүг өөрийн мэдэлгүй нэг гараараа тулан орноос өндийх аж, тэгээд бүсгүйг үргэлжлүүлэн ярихыг хүлээнэ.

-"Ким Тэхёныг таньдаг уу?"

Жонгүг Тэхёны нэрийг сонсмогцоо хамаг бие нь чичирч байгааг мэдэрлээ. Сувилагч бололтой эмэгтэйг ярихыг хүлээн түүний хүйтэн хөлс цутгана.

-"Тийм ээ би найз нь байна, Тэхён яасныг хэлж болох уу?"

-"Яг одоо төв эмнэлэг дээр хүрээд ир, ирэхээр чинь ярилцацгаая. Бас Ким Тэхёнд асран хамгаалагч алга, хамгийн сүүлд өөр лүү чинь залгасан болохоор танд хэлж байгаа юм."

Жонгүг утсаа таслан хамаг хурдаараа гэрээсээ гарлаа, бас тэр өөрийгөө хараагаад амжив. Тэхён өөр лүү нь залгасан байхад тэр мэдээгүй, түүний эцсийн дуудлага ч байж болно шүү дээ. Одоо гагцхүү түүний дотор хуралдах айдас нь Тэхён.

Жонгүг эмнэлэг рүү харанхуй шөнөөр гүйх замдаа нэг л зүйлийг ойлгов. Юу ч болсон, хаана ч, хэзээ ч. Ким Тэхён л Жонгүгийн мэдрэмжийг ундрага шиг оргилуулна гэдгийг.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now