2. First meet.

524 85 23
                                    

2021 оны аравдугаар сарын долоон.

Үдийн цайны цаг эхлэхтэй зэрэгцэн сургуулийн хашаанаас өндөр хөвгүүн гүйн гарах аж. Хаашаа ч юм дэндүү их яарах тэрээр утсаа гарган хэн хэгэн рүү залгана. 

-"Дахиад унтчихсан л гэж битгий хэлээрэй дээ!" 

Түүнийг ууртайгаар ийн хэлэх үед утасны цаана нойрмоглох нэгэнд түүний уурлах огтоос хамаагүй мэт"Унтчихсаан унтчихсан, хурдан хүрээд ир. Би хоол бэлдээд өгье" гэж эвшээсээр хэлэв.

Хөвгүүн утсаа тасалчихаад толгойгоо сэгсрэн яг л тэр нэгэнд санаа зовсон шинжтэй санаа алдсаар гэр лүү гээ алхан явна, саяхан хамаг хурдаараа гүйж байсан ч харих замдаа тэрээр гүйлгүйгээр тайван явсаар гэртээ хүрэв.

-"Жонгүг чи хоёр өдөр дарааллаж хичээлээ тасалсан гэдгээ ойлгож байна уу? Их сургуулиа төгсөж ч амжилгүй хөөгдмөөргүй байвал эрт сэрж үз."

Гэртээ орж ирмэгцээ ийн хэлэх үед Жонгүг гал зуухны өрөөнөөс хормогч өмссөөр гарч ирээд,

-"Нэгдүгээр улирал бараг л дуусч байна шд, сүүлийн долоо хоног болохоор хэн ч тоохгүй ээ. Угаасаа дүнгүүд гарчихсан" хэмээхэд залуу Жонгүгийн шарсан өндөгнөөс нэгийг амандаа хийн "Багш нар чи бид хоёрыг онц авж байгаадаа сэхсэн гэж магадгүй л байх."

-"Мингю, амаа татаад явж гараа угаа."

Мингю инээмсэглэсээр явж гараа угаахад Жонгүг ширээгээ бэлдэж дуусгав. Тэгээд Мингюг хүлээнгээ зурагтаар намуухан дуу тавиад өглөөний цайгаа уух аж.

-"Чи намайг боссонгүй гэж загнаж байхаар зүгээр л өглөө чирээд ч болов босгож байж болохгүй юу?"

Мингюг ширээний ард суумагц Жонгүг түүнд гомдоллох үед Мингю хамгийн анх түүнтэй амьдарч байсан үеэ санав. Тэгээд шууд л толгойгоо сэгсрээд "Дахиад нүдэн дээрээ хөх толботой болмооргүй байгаа болохоор чиний сэрүүлгэнд итгэдэг юм."

-"Муухай гэдэг нь! Би тэр үед нойрмог байсан болохоор юу хийж байгаагаа ч мэдээгүй шдээ."

Жонгүг халбагаараа оролдонгоо ийн хэлээд түүн рүү харж нүдээ бүлтэлзүүлхэд Мингю түүний аман дээр наалдсан ширхэг будааг аван амандаа хийчихээд,

-"Над руу ингэж харах хэрэггүй дээ Гүг, чамайг дуртай даа орхиод явдаг юм биш. Цагийн ажлынхаа хажуугаар хичээлдээ яваад ядаргаанд орж байгааг чинь мэддэг болохоор л үлдээчихдэг юм" гэж зөөлхөн дуугаар ярьснаа гэнэт,

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now