14. Apologize.

436 84 15
                                    

Будран хаялах анхны цасыг харан зогссон Жонгүг хөнгөн гунигт автаж буйгаа мэдрэн хөндүүрлэх цээжээ дараад гэрийн зүг явлаа.

Хүйтэн жавранд хаялах цасан ширхэг Жонгүгт дэндүү танил санагдана. Яг л тэр өдөр өөрийг нь дааруулж, гуниглуулсан шиг.

Түүнийг бодолдоо автан алхах зуур утас нь хангинан дугарах аж. Жонгүг утсаа гарган харвал Тэхёны ном уншиж буй зураг дэлгэцийг дүүргэнэ.

"Намайг гуниглаж байгааг мэдсэн юм шиг л залгаж байх шив."

-"Байна."

-"Хаана байна Гүг?"

Жонгүг гэрийнхээ хаалгыг нээн ороод "Гэртээ ирж байна." хэмээлээ.

-"Өнөөдөр болох үзэсгэлэнгийн талаар сонссон уу? Сургууль дээр болно гэсэн."

-"Уран зургийн үзэсгэлэнг ярьж байгаа бол тийм ээ, сонссон юм байна."

Тэхёны дуу тодорч "Тэгвэл орой болох ээлжинд нь хүрээд ир, би орой болтол сургууль дээр байх юм шиг байна." гэж хэлэхэд Жонгүг хэсэг бодож зогсосноо толгой дохив.

-"Тэгье ээ, болж байна."

Жонгүгийн хариултыг сонссон Тэхён баярлан утсаа таслаад хажуудаа суух охинд хандаж "Бэлэн байж байгаарай, Жонгүг ирчихвэл хоёулаа амжихгүй байх." гэхэд охин хийж буй зүйлдээ илүү анхаарж эхлэв.

-

Үзэсгэлэн эхлэх болоогүй ч Жонгүг сургууль орох ажилтай гэдгээ санан цагийн өмнө гэрээсээ гарж явлаа.

Түүнийг алхан явж байхад хэн нэгний алхаа түүнийхтэй зэрэгцэн Жонгүг хажуу тийш харвал Мингю дээш харан удаанаар түүнтэй хамт алхаж байх нь тэр.

-"Хаашаа явж байгаа юм?"

Өмнөх шигээ ууртай эсвэл хүйтэн өнгөөр биш тайвнаар түүнээс ийн асуухад Мингю инээмсэглэн "Чиний явж байгаа зүг рүү."

-"Намайг хаашаа явж байгааг мэдэж байгаа гэж үү?"

Жонгүг ороолтоо янзлахдаа Мингюгээс асуухад Мингю инээвхийлэх шиг болж түүний захнаас цухуйсан шаргал цамцны юудэнг заагаад "Чамайг чөлөөт цагаараа сургууль орохдоо дандаа энэ цамцыг өмсдөг гэдгийг чинь мэднэ шүү." гэж өөрөөрөө бахархах мэт хэлэв.

Жонгүг хөнгөхөн толгойгоо сэгсрээд түүнтэй юм ярихгүйг хичээн явах бол Мингю яагаад ч юм түүнээс яриа өдсөөр явна.

-"Ким Мингю чимээгүй яв."

Жонгүг ийн хэлээд булан эргэн кафэ орж хоёр халуун коффе хайрцганд хийлгэн аваад цагаа харвал түүнд хагас цаг ч хүрэхгүй хугацаа үлдсэн байлаа.

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now