11. Not okay.

423 77 12
                                    

Мингюгийн гучин гурав дахь амжилтгүй дуудлагыг харангаа Жонгүг хүндээр санаа алдана. Сүүлд түүнийг орхин явснаас хойш хагас өдөр өнгөрсөн байлаа. Жонгүг Юнагийн гэрт үүрээр ирчихээд одоог хүртэл бодлогоширон сууж буй нь энэ. Тэхён ч мөн түүн рүү залгах хэдий ч тэр хэсэгхэн хугацаанд өөрийгөө бүхнээс тусгаарлахыг хүсэв.

Юна түүнд хоол хийж өгсөн ч тэр идээгүй юм, бас Юнагийн Жонгүгтай ярилцах оролдлого удаа дарааллан бүтэлгүйтсээр байлаа.

-"Новш шиг дуугаа хураагаад байлгүй надтай ярилцаж үз!"

Түүний тэвчээр нь барагдсан бололтой Жонгүгийн хажууд суугаад уурлах нь тэр. Хариуд нь Жонгүг түүн рүү гутарсан харцаар хараад "Юна одоо биш ээ."

-"Чи Тэхёнд хайртай гэсэн биз дээ? Тийм байж яагаад Мингюг шархлуулсандаа харамсаад байгаа юм? Бас Тэхён чам руу хэдэн арван удаа залгаж байгааг мэдэж байна уу?"

Жонгүг нүдээ анин санаа алдаад өөрийгөө ойлгох гэж хичээлээ. Магадгүй тэр өөрийгөө Мингюгийн өмнө асар их гэмтэйгээр мэдэрч байгаа байх. Харин Тэхёны хувьд гэвэл Жонгүг мэдэхгүй, яагаад гэнэт түүнээс зугтаж яагаад түүнтэй ярилцахгүй байгаагаа.

-"Тэхён наашаа ирж байгаа, чамайг асуугаад байхаар нь хэлчихсэн."

Юнаг хэнэггүй гэгч нь ийн хэлэхэд Жонгүг огцом босоод Юна руу гайхаж харан "Чи тоглож байна уу?" хэмээн уурлав.

-"Тоглоогүй, би түүнд хагас цагийн өмнө хэлчихсэн."

-"Би явлаа."

Жонгүг өөр зүйл хэлэлгүй шууд л гаран явахад Юна найзынхаа араас санаа зовнисон харцаар харсаар үлдсэн юм.

Жонгүг хаашаа явж байгаагаа ч үл ойлгон хурдлаж байх үед урдхан талд нь хэн нэгний машин зогсох нь тэр. Энэ машиныг Тэхёны машин гэдгийг Жонгүг төвөггүй танилаа.

Тэхён шууд л түүний гарнаас татан суулгаад хаашаа ч юм хурдлан давхив.

-"Яасан юм?"

Тэхён жолоогоо барингаа түүнээс асуух бол Жонгүг цонхоор харсан чигтээ "Хаашаа явж байгаа юм?" гэж асуулаа.

-"Очиж байгаад хар."

Тэхён аяархан хэлээд Жонгүг рүү харахад Жонгүг хөнгөхөн толгой дохив.

Тэхён түүний утсанд удаа дарааллан ирэх дуудлагыг хармагцаа "Тэрнээс болж шаналаад байгаа хэрэг үү?"

-"Мингюг гомдоосондоо гэмшээд байна."

-"Утсаа өг."

-"Яах гэж?"

Blues and Yellows ||TK||Where stories live. Discover now