1-Р ХЭСЭГ

337 65 3
                                    

"Ким Руна ангиас гараад гадаа 15 мин гараа өргөж зогс." хэмээн Ким багш миний нэрийг ууртайгаар дуудах үед л би гүн нойрноосоо цочин сэрэв. Хагас нойрмог байсан би түүнрүү юу ч ойлгоогүй царай гарган эвшээснээр ангийнхаа бүх хүүхдээр шоолууллаа...

Бага зэрэг ичмээр,

үнэхээр тэнэг.

Би хүнд хүнд санаа алдан Ким багшруу харан толгой дохичихоод ангиасаа гарахаар алхав.

Өнөөдөр жоохон ядармаар өдөр байсан юм л даа, би 6 ширхэг комик ном уншиж, үүрийн 5-н цаг болтол дуртай дуунуудаа өрөөндөө дуулсан. Ердөө 2-хон цаг унтсан учраас толгой минь эргэж бас байн байн бөөлжмөөр санагдаж байлаа.

Би хаалганы өмнө гарч зогсоод, цонхон талдаа сууж байсан Сонхүнруу толгойгоо эргүүлэн ширтэв, дэвтэр дээрээ хичээлээ тэмдэглэж авч байгааг нь харсан миний тэнэг уруул инээмсэглэхээ огт зогсож чадахгүй байлаа.

"Ким Руна!" би цочин хурдхан шиг ангиасаа гарахынхаа өмнө Ким багшид хэд хэдэн удаа бөхийв.

15-хан минут хэрнээ л аль хэдийнээ уйтгартай санагдаж байлаа.

Миний энд зогсож байгаа нь анхны удаагийнх биш болохоор аль хэдийн ийм байдалд дасчихсан байв.

Би Сонхүны нүүрэн дээрээ нарны гэрэл тусган сахиусан тэнгэр мэт харагдаж, дэвтэр дээрээ хичээлээ тэмдэглэж авч байхдаа ямар царайлаг харагдаж байгааг бодсоор гараа улам дээш өргөлөө.

Би гараа сулидаж унатал нь өргөв. Би хэзээ ч өмнө нь ийм сул дорой байж үзээгүй учраас амархан ядарч байгаадаа их гайхаж байв.

Магадгүй өчигдөр шөнө үзгээрээ хацарлуугаа хэт их хатгаснаас л болсон бололтой.

гээд инээгээд
зогсож байтал-

"Өршөөгөөрэй" Гэнэтхэн нэгэн хөвгүүн цүнхээ үүрсээр над дээр ирэв. Түүний хүйтэн хөндий хоолой шууд л миний инээдийг зогсоосон юм. Хэтэрхий өндөр байсан болохоор нүдрүү нь харах гэж би толгойгоо бага зэрэг дээш нь өргөж байлаа.

Тэр үнэхээр царайлаг юмаа-

үгүй ээ үгүй

Сонхүнд үнэнч байх хэрэгтэй Руна!

"Яасан?" гэж би нэг хоолойгоо зассаныхаа дараа хөндий хариуллаа.

"Харүто? Чи ирчихжээ." Ким багш соёлтойгоор мэндлэв. Түүнийг ийм соёлтой яриж байгааг харах үнэхээр хачин байв яг үнэндээ бол тэр чинь сурагчид дунд хамгийн ааштай, хатуу багш гэдгээрээ алдартай хүн л дээ.

Харүта надруу нэг харчихаад багштай мэндлээд ангируу оров. Би ангийнхаа зарим охидыг хоорондоо ярилцан орилолдохыг сонсоод юу болоод байгааг ихэд гайхав, тэгээд би нууцаар харах гэж оролдсон.

"Сайн байна уу намайг Харүто гэдэг. Сайн тусалж дэмжээрэй" гэж тэр бөхийн гоё тунгалаг хоолойгоороо манай ангийнхантай мэндэлж байлаа.

Би уруулаа хазангаа нэг ийм тайлбарлаж чадахааргүй харц гарган Харүторуу харж байсан Сонхүны зүг харав. Тэр гэнэтхэн л их тухгүй болчихсон харагдаж байсан. Сонхүн урд нь яриж байгаа багш, Харүтогын өөрлүү нь ширтэх харцрнаас бултан худлаагаасаа дэвтэр дээрээ ямар нэг юм бичнэ. Үнэндээ надад түүний ингэж аашлаж байхыг анх удаа харсан учраас сонирхолтой санагдсан. Би буцаад Харүторуу хартал жуумалзангаа Сонхүнруу харж байгааг нь хараад ихэд гайхлаа.

Ким багш "Чи хүссэн газартаа сууж болноо" гэж тэр эзэнгүй сандлуудруу заасаар хэлэв. Харүто багшийг даган хоосон сандалуудруу харан толгой дохиж байснаа гэнэь гаднаас нууцаар харж байсан надруу харахад нь би нүдээ анив.

Харүто надруу заагаад "Тэрэнд хамт суудаг хүүхэд байгаа юу?"

Би гайхсандаа хөмсөгөө өргөв.

Бүгд надруу харж байлаа тэрч бүү хэл Сонхүн хүртэл. Тэрний царайнд  надад надтай л адил гайхширсан байгаа нь харагдаж байлаа.

"Би тэрэнтэй хамт суумаар байна" Харүто үргэлжлүүлэн хэлээд надруу их сонирхож байгаа харцаар харав.

"Юу?" гэж би түүнээс асуув. Түүний надтай яриж байсныг нь ойлгох гэж хэтэрхий удчихлаа.

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now