5-Р ХЭСЭГ

243 52 2
                                    

Би амьдралдаа анх удаа Сонхүны өөдөөс зөрүүлэн хэрэлдэв "Тийм бишээ, чамайг надтай ойрхон амьдардаг болохоор надад туслах байх л гэж бодсон юм"

Тэр надруу зөөлөн хоолойгоор "Тэгсэн ч чи өөр хүнрүү залгаж болох байсан" гэж хэлэв.

"Надад чамаас өөр хэн ч байхгүй"

Харин энэ удаа тэр надаас залхан "Тэгвэл өөрөө өөртөө тусал" гэж хэлэв. Сонхүны царай бүхнийг хэлж байсанд зүрх минь улам ихээр өвдөж байлаа.

-

Би хүсэхгүй байсан ч өөрийн эрхгүй Сонхүнруу хараад байлаа. Тэр яагаад ингэж их өөрчлөгдсөн юм бол? Заавал надад ингэж хатуу хандах хэрэгтэй гэж үү? Би анхаарлыг нь татах гэсэндээ биш аюулд орсон болохоор л залгасан шүү дээ.

"Ким Руна" Ким багш миний нэрийг дуудах үед л бодлын ертөнцөөсөө салан бодит байдалдаа ирлээ.

"Чиний математикийн дүн маш муу байна. Чи ер нь гэртээ бэлдэж байгаа юм уу? Миний чамд өгсөн дасгал ажилууд яасан? бодсон уу?"

Үнэхээр үү?

Бүх хүүхдийн өмнө? бүүр Сонхүн Харуто хоёрын өмнө шүү?!

Би ангийнхаа охины "Тэр үргэлж цуврал номоо уншаад завгүй байдаг" гэж хэлээд найзуудтайгаа инээлдэхийг нь сонсов.

"Чи ахлах анги байж одоо хүртэл цуврал номоо уншсаар байгаа хэрэг үү? Тийм чухал зүйл юм уу тэд нар чинь? Ким багш надаас зөвшөөрөл ч авалгүйгээр миний цүнхийг ухан цуврал номнуудыг минь хайж эхэллээ.

"Ким багшаа битгий л дээ.." би цуврал номнуудаа багшаас авахыг хичээн гуйж байлаа.

"Ким багшаа!"

Харуто суудлаасаа босон "Хүн бүрт өөрсдийн гэсэн сонирхол байдаг шүү дээ зарим нь цуврал ном унших дуртай бол зарим нь хоол хийх дуртай, зарим нь тоглоом тоглох дуртай гэвч энэ чинь тэд залхуу гэсэн үг биш"

Ким багш "Юу гэх гэсэн юм Харуто?"

Харуто жуумалзан "Багшаа Руна ядаж л танаас дээр шүү дээ"

"Ватанабэ-"

Харуто "Өчигдрийн цагаан арьстай залуухан эртэй болзоо чинь хэр байсан бэ? Би уг нь танийг нөхөртэй гэж бодсон юмсан багшаа".

Ким багш хэлэх үггүй болон гацав.

"Юу вэ?.." анги тэр чигээрээ Харутогын үгэнд цочролд оров.

Багш чимээгүйхэн миний цуврал номнуудыг Харутод өгчихөөд юу ч болоогүй юм шиг ангиас гарлаа. Би Харуторуу хараад "яг одоо надад тайлбарла" гэсэн дохио явуулав.

Харуто надруу инээмсэглээд "бид ялчихлаа" гэсээр суудалдаа сууна.

Би Харуторуу ойртоод чихэнд нь "чи яаж мэдсэн юм бэ?" гэж шивнэтэл..

"Би яг үнэндээ үнэн гэж мэдээгүй ээ" бид хоёр чанга чанга инээлдэж эхлэв.

-

Пак багш "Надруу анхаарлаа хандуулаарай, би яг одоо та нарт багуудын чинь талаар хэлж өгөх гэж байна."

Дахиад л багын ажил...

Үнэхээр тэнэг.

Пак багш үргэлжлүүлэн "Би баг бүрт ахлагч гаргаж өгөх болно, тэр хүний хэлсэн үг бүрийг сайн дагаж мөрдөх хэрэгтэй шүү."

Багшийг багын гишүүдийн нэрийг зарлаж байх хойгуур би цуврал номоо уншингаа өөрийнхөө нэрийг хүлээж байлаа.

"Ким Руна болон Харуто" би толгойгоо эргүүлэн Харуторуу хараад бид хоёр хоёул нэг баг болсондоо дургүй байгаа мэт жүжиглэн инээдээ бариж ядаж байлаа.

"Харин багын ахлагч чинь Пак Сонхүн байх болно"

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now