4-Р ХЭСЭГ

254 56 3
                                    

"Сонхүны зүгээс"

••

"Руна залгаж байна" Би нэг санаа алдаад дуудлагыг нь тасаллаа учир нь хэрвээ би дуудлагыг нь1 авах юм бол тэр өөрийнхөө дуртай зурагт ном эсвэл өөрт нь тохиолдсон бүх явдлаа яриж намайг залхаах болно.

Утсан дээр минь олон мэдэгдэл ирээд их ядаргаатай санагдаж байлаа.

"Сонхүнаа, гуйя хариулаач"

"Сонхүнаа чи хаана байна?"

"Сонхүнаа, чи надад хэрэгтэй байна"

"Гуйя..хариулаач"

"Сонхүнаа, хүрээд ирээч..гуйя"

Би бүх мессежнүүдийг нь уншсан ч үнэхээр ядаргаатай санагдаад байсан тул утсаа унтраалаа.

"Зүгээр л нэг догбугги байхад яасан ч сүртэй юм бэ? дээ"

-

Дараагийн өдөр нь би өдөр бүр хийдэг шигээ л өглөө эрт сургууль дээр очиж даалгавраа хийлээ.

Манай найз Сэвон Рунагын догбуггины газар ганцаараа идээд сууж байгаа зургийг харуулаад "Чи Рунагын талаар сонссон уу?" гэв.

Би амандаа бувтнан "Тэгэхээр тэр ганцаараа явжээ.."

Сэвон чанга чанга инээн "Би түүнийг өчигдөр дээрэмдүүлсэн гэж сонссон, хүртэх ёстойгоо л хүртэж"

Би гайхсандаа нэг хөмсгөө өргөн түүнрүү хараад "Тэр чинь юу гэсэн үг юм?" гэж тайлбар нэхнэ.

Сэвоныг надад тайлбарлахаас өмнө Руна хөлөн дээрээ шархны наалт наачихсан сургууль дотор орж ирлээ. Руна гэдсээ тэвэрсээр надруу байнга хардаг шигээ харалгүйгээр хажуугаар зөрөн ширээндээ суув.

-

"Рунагын зүгээс"

Харуто миний хөлөн дээрх шархны наалтанд хүрээд "юу болсон юм бэ?" гэж асуув. Хэдий бид хоёр их хэрэлддэг  ч гэсэн надад санаа нь зовж байгаа түүнийг хараад би эцэст нь нэг юм сайн найзтай  болсон юм шиг санагдлаа.

Өчигдрийн явдалд би Сонхүныг буруутгаж чадахгүй ээ учир нь хамт явахыг хүссэн хүн нь би шүү дээ. Хэдий тэр надтай уулзахаар тохироогүй ч минийй мессеж бас дуудлагануудыг тоохгүй байсанд нь бага зэрэг урам хугарсан шүү.

Би өчигдртийн явдлыг мартаж хүчирхэг, цоглог байхыг хичээж байгаа ч Сонхүныг харах болгонд тэр явдал бодогдоод байх юм.

Би Харуторуу харж толгойгоо сэгсэрчихээд, өөрийгөө тайвшруулах зорилготойгоор багшийг орж ирэхээс өмнө зурагт номоо уншиж эхлэв.

--
Эцэст нь нэг юм үдийн хоолны цаг боллоо гэвч миний хөл зоогийн газарлуу алхахад хэтэрхий ядарсан байв. Азаар Харуто намайг ойлгож миний хоолыг авч ирэхээр явав. Түүнийг надад ингэж хандаж байгаад их баяртай байлаа - ядаж л ганц хүн надад санаа тавиж байна шүү дээ.

Би зурагт номоо уншсаар Харутог хүлээж байлаа гэтэл Сонхүн гэнэт хоол болон уух юм бартсаар ангид орж ирэв.

Би түүний хөлний чимээ наашаа ирж байгааг нь сонсоод түргэхэн шиг нүдээ анин хэвтэв.

Тэр ширээг минь нэг тогшиж анхаарлыг минь татан хоол болон уух юмаа ширээн дээр минь тавилаа. Би түүнрү харж инээмсэглэсээр "баярлалаа" гэв.

Би бувтнасаар "Надаас уучлалт гуйх гэж ирсэн юм байхдаа."

"Би чамд санаа тавимааргүй байгаа ч чи зүгээр үү? яагаад ганцаараа догбуггины газарлуу явсан юм бэ?" гэж надаас зөөлөн хоолойгоор асуув.

Пак Сонхүн
Чи надтай ингэж сахиусан тэнгэр мэт хоолойгоороо ярих хэрэггүй байсан юм, чиний хоолой намайг өөртөө улам дурлуулж бас өчигдрийн явдлыг шууд мартуулж байна.

Би инээсээр "зүгээр дээ би үргэлж ганцаараа тийшээ ордог байсан юм" Би өгсөн хоолыг нь үргэлжлүүлэн идэж эхлэв гэвч миний хариулт Сонхүнд таалагдаагүй бололтой.

Үнэнийг хэлэхэд миний зүрх үнэхээр өвдөж байсан, энэ бүхэн би зүгээрээ гээд л жүжиглээд өнгөрч болох хэрэг биш байлаа.

"Заза" гэж тэр хариулаад цааш алхав.

"Сонхүнаа" намайг нэрийг нь дуудахад тэр зогсоод надруу харлаа.

Би уучлалт гуйхыг нь сонсохыг хүссэндээ "чамд үнэхээр өөр хэлэх зүйл байхгүй хэрэг үү?" гэв гэтэл тэр-

"Би чамайг чамд ямар нэг юм болохоор надруу залгадагаа болиосой гэж хүсэж байна. Би чамайг үзэн яддагтаа биш шүү зүгээр л дургүй болохоор. Чиний хийсэн үйлдлийн хариуцлагыг би хүлээмээргүй байна"

"Хэрвээ чи цаашдаа үргэлжлүүлэн ингэсээр байх юм бол аюулд орно шүү. Өөр хүнрүү залгаж бай. Намайг уучлаарай."

Би цочирдов.

Зүрх минь хэдэн хэсэг болон бутарч байгаа мэт санагдана.

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now