9-Р ХЭСЭГ

252 56 3
                                    

"Ким Руна!" Сонхүн сандарсаар намайг өөртөө ойртуулан мөрнөөс минь барив харин би өвдөж байсан тул яахаа мэдэхгүй дэмий зогсоно. Сонхүн "хурдан явж гараа хүйтэн усаар угаа" гэв.

Би үгэнд нь орон гараа хүйтэн усаар угаалаа.

Сонхүн "Чи буруу угаагаад байна Руна" гэж хэлээд гарнаас минь бариад угааж эхэллээ.

--

Би хоорондох чимээгүй байдлаа эвдэхээр шийдэн "Би чамайг өөр тийшээ явна гэж бодсон"

"Чи өвдчихсөн болохоор би одоо явж чадахгүй ээ." Сонхүны хариултанд хацар минь улаан лооль шиг л улаав. Хэдий Сонхүнд бол энэ энгийн хариулт байж болох ч надад бол энэ хариулт нь яг л сээтэгнээд байгаа юм шиг сонсогдсон юм.

Би түүнрүү харалгүйгээр "Түрүүн намайг будаатай шөл хийж өгсөнд уучлаарай, би чамайг өвчтэй байсан болохоор идвэл сайн гэж бодсон юм."

Сонхүн "миний буруу байсан" гэж  надад хүйтнээр хариуллаа.

"Үгүй-" намайг үгээ гүйцээхээс өмнө утсанд минь дуудлага ирэн дуугарч эхлэв, би утсаа аваад хартал Харуто залгаж байсанд гайхан түрүүн номын санд болсон явдлаас болоод хариулах эсэхдээ эргэлзэнэ. Тэр намайг түлхэж унагаасан бас Сонхүныг хүртэл өвтгөсөн шүү дээ.

Сонхүн сонирхол нь төрсөн бололтой "Хэн юм?" гэж асуув.

Би дуудлагыг нь авангаа "Ха-Харуто байна" хэмээн хариулав.

"Руна чи зүгээр үү?" - Харуто

Аниргүй

"Руна намайг уучлаарай" - Харуто

"Би чамтай яримааргүй байна" - Руна

"Үгүй ээ, чи яг одоо гэрийнхээ урд надтай ярилцах болно" - Харуто

Би гайхсаар дуудлагаа таслаад Харутог цонхоороо хайлаа.

Би Сонхүны гарыг атгаад сандарсаар "Харуто манай гэрийн үүдэнд ирчихсэн байна, хоёуланг нь буруугаар ойлгохоос өмнө чи хурдан явж нуугд" гээд зочны өрөөнөөс чирсээр нуугдаж болохоор газарлуу дагуулаад явж байтал Сонхүн зөрүүлэн гарнаас минь барин намайг зогсоов.

"Чи тэрэнтэй үерхээд байгаа юм уу?"

Би Сонхүны асуултанд хариулт өгөлгүйгээр гарыг нь тавиулаад Харутог буруугаар ойлгохоос нь өмнө уулзахаар хурдан хаалгаа тайллаа.

Харуто орж ирмэгцээ гарыг минь хараад "Руна гар чинь яасан юм бэ?" гээд гарнаас минь барих гэж оролдоход нь би холдлоо.

Би сэдвээ солин "Чи яагаад тэгсэн юм? Чи тэр сонин зангаасаа болж Сонхүныг өвтгөж байсан!" гээд шалруу харав.

Харуто "Тэрний өвдсөн эсэх хамаагүй ээ эхлээд өөртөө анхаарал тавь."

Харуто үргэлжлүүлэн "Зүгээр л надад анхаарлаа хандуул Руна, би чамайг хамгаалж өгье."

"Хамгаалах аа? чи түрүүн намайг түлхсэн шүү дээ Харуто."

Харуто гарнаас минь татаад надаас зөвшөөрөл ч авалгүйгээр намайг энгэртээ наан тэврэв би харин гэнэтийн үйлдэлд нь цочирдоно.

Харуто "Намайг уучлаарай Руна."

Яг тэр үед Сонхүн миний гарнаас татан намайг Харутогоос салгаад өөрөө Харуторуу нэг алхам ойртлоо.

"Чи энд ямар новшоо хийж байгаа юм бэ?" Харутогын царайны хувирал Сонхүныг харсан даруйдаа өөрчлөгдөв.

Сонхүн "Би өнөөдөр Рунатай хамт байна, чи явсан дээр байх."

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now