8-Р ХЭСЭГ

224 47 0
                                    

FLASHBACK

Би воллейбол тоглож байх үедээ Сонхүны анхаарлыг татахаар "надруу дамжуулаарай!" гэж орилно.

Гэвч Сонхүн намайг тоолгүйгээр өөр хүүхэдрүү шидэв.

"Хөөш Пак Сонхүн"

Би дахин анхаарлыг нь татах зорилгоор гарнаас таттал бас л намайг тоосонгүй.

Би гэнэтхэн бөмбөг Сонхүны зүг чиглээд ирж байгааг хараад ямар нэг юм болохвий гээд айсандаа Сонхүныг газар хүчтэй түлхэж унагалаа. Харин дараа нь өөрөө бөмбөгөнд цохиулаад л...

Найзууд маань санаа зовсоор "Руна зүгээр үү?" хэмээн асуухад нь толгойгоо дохино. Хэдий толгой минь эргэж байсан ч би тоолгүйгээр тэвчин газар нүдээ аниад хэвтэж байсан Сонхүн дээр очлоо.

"Сонхүнаа зүгээр үү?"

"Сонхүнаа?"

Хариулахгүй байсанд нь гайхан хартал Сонхүны өвдөгнөөс цус гарч байлаа. Би түргэхэн шиг ангийн багшийг дуудав.

Багш утсаар ярингаа "түүний ээж надад хүүгээ hemophobia-тай гэж хэлж байсан юм байна" хэмээв.

Энэ яриаг нь сонсоод бөмбөгөнд цохиулахаас нь сэргийлэхээр түлхсэн ч ийм зүйл болсонд би их сэтгэлээр унаж байлаа. Багш ч намайг анхааралтай бай хэмээн загнав.

Сонхүн надад өөрт нь тусласан гээд талархасан ч болоосой.

Гэвч тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Сонхүн намайг үл тоосон.

-

"Би хаана байна аа?" Сонхүн эцэст нь 2 цагын дараа ухаан оров.

Би гал тогоонд хоол хийж байгаад Сонхүны хоолойг сонсоод түргэхэн хийж байсан үйлдлээ зогсоон буйдан дээр хэвтэж байсан түүн дээр очлоо.

"Сонхүнаа" тэр миний хоолойг сонсоод гайхан надруу харав. "Би яагаад энд байгаа юм?"

"Чи миний өмнө ухаан алдаж унаад багш намайг хөрш чинь болохоор гэртээ түр оруулчих гэсэн юм л даа"

Тэр чимээгүй хэсэг суув.

"Тэгвэл би одоо явлаа" гэхэд нь би түргэхэн гарнаас бариж зогсоогоод ингээд явуулмааргүй бас одоог хүртэл би буруутай юм шиг санагдаад байсан тул "би чамд хоол хийсэн гуйя явахаасаа өмнө идээд яваач" гэв.

Тэр хаалганы үүдэнд зогсож байгаад аажмаар надруу харлаа. Би Сонхүнд зориулж хоол хийсэн цагаа хий дэмий үрмээргүй байсан учраас хэрвээ явах гэж байгаа бол ядаж ганц халбагыг ч болтугай амсаад яваасай гэж хүссэн юм.

Сонхүныг намайг хүлээгээд зогсоход нь би баярлан гал тогооруугаа гүйж ороод нэг аяганд будаатай шөл аягалаад болгоомжтойгоор хоолоо барисаар буцан ирлээ. Би хоолыг нь гарт нь бариулаад амтархан идэхийг нь харах гээд хүлээж байсан ч Сонхүний царайны хувирал нэг л өөр болоод явчихав.

Би соёлтойгоор"амтархан идээрэй"

"Би будаатай шөл иддэггүй" гэж хэлээд гэрээс гарах гэхэд нь би дахин гарнаас татлаа.

"Би дургүй гээд байна!"

Тэр надруу эргэж хараад гараараа будаатай шөлөө түлхтэл миний бугуй болон гаран дээр асгарчихав.

Дөнгөж болсон халуун хоол байсан учраас гар минь үнэхээр их хорсов.

"Халуун байна" би орилон гараа маажсаар газраар дүүрэн бутарсан байх аяганы шилнээс зайгаа барив, хэрвээ гишгэчихвэл бас л бэртэнэ шүү дээ.

Сонхүн "Ким Руна!"

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now