7-Р ХЭСЭГ

230 51 1
                                    

Сонхүн хүнд хүнд амьсгалан бие нь гайгүй эсэхийг асууж байсан хүмүүсийг тоолгүйгээр зөрнө.

Би мөчөөгөө өгөлгүй араас нь хөөн "Пак Сонхүн!" хэмээн орилно, тэр намайг сонссон хэрнээ сонсоогүй мэт жүжиглэн сургуулийн хонгилоор хурдан хурдан алхана.

Би гүйцэж очоод гарнаас нь барин өөрлүүгээ харууллаа.

Сонхүн залхасан бололтой "Одоо бас яасан бэ? Руна" гэв.

"Надаас залхаж болноо гэхдээ би одоо ганцхан удаа л чамд туслая тэгэх үү?"

Тэр надруу орилон "Би зүгээр! би зүгээр! зүгээр гээд байна!!"

"Чи надруу огт хоолойгоо өндөрсгөж яридаггүй шүү дээ Сонхүнаа.."

"Тэгвэл зүгээр л намайг явуул л даа-"

Сонхүн надтай яриж байхдаа газар ухаан алдан унав. Би сандарсандаа орилон түргэхэн шиг энгэртээ тэврэв. Би нэрийг нь дуудан хэд хэдэн удаа сэгсэрч үзсэн ч хариу үйлдэл үзүүлэхгүй байлаа.

Тэр hemaphobia-той шүү дээ.

Би Сонхүныг жаахан байхаасаа л hemaphobia-той байсныг нь мэднэ.

Цус харахаас айдаг өвчин.

"Надад туслаарай!"

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now