3-Р ХЭСЭГ

268 54 0
                                    

Нилээн хэдэн цагийг сургууль дээрээ өнгөрөөсний эцэст ашгүй нэг юм тарах хонх жингэнэнэ. Ангиас гарч явахынхаа өмнө цүнхээ үүрж байгаа Сонхүнруу би харцаа шилжүүллээ.

"Маргааш уулзъя" гэж Харутогийн цүнхийг нь цохиод, ангид ганцааранг нь үлдээгээд, адилхан зүгрүү явдаг Сонхүны араас дагалаа.

Үнэндээ хамт алхацгаая гэж хэлмээр байсан ч тэрнийг надад өмнөх шигээ "яв" гэж уурлах вий эсвэл тоохгүй байх вий гэхээс айсан юм. Тэгээд л би ихэвчлэн хичээл тарсаны дараа араас нь дагадаг болсон. Би Сонхүнийг үргэлж сургуулийн хашааны урд хүлээдэг, заримдаа бүүр найзуудтайгаа номын санд суусан өдөр нь гарч ирэхийг нь хүлээж байгаад гадаа сандал дээр унтчихсан байдаг.

Үнэнийг хэлэхэд, үнэхээр ядаргаатай

Гэхдээ зүгээр дээ

Сонхүн болохоор...бүгд зүгээр...

"Хамт алхдаг юм билэв үү?" гэж инээсээр түүнрүү гүйнэ.

Цүнхийг нь цохисонд Сонхүн надруу гайхан харлаа. Би надад уурлах байх гэж айсандаа нүдээ тас аниад хөдөлгөөнгүй зогсов. Гэтэл Сонхүн надруу нэг харчихаад, буцаад урагшаа харан алхаж эхлэв. Би түүнрүү харж нэг инээчихээд улам ойртон хамт алхалаа.

"Сонхүнаа" гэж намайг зөөлнөөр нэрийг нь дуудахад ямар ч сонирхосон шинжгүйгээр ммм гэж хариуллаа.

"Надад чамд яриад байх сонирхолтой зүйл байхгүй л дээ гэхдээ зүгээр л яриа өдөхийг хүссэн юм хэхэ"

Тэр ямар ч хариу өгсөнгүй.

"Сонхүнаа"

Чимээгүй.

"Уг нь дөнгөж өдрийн 12 цаг 30 мин болж байхад би өнөөдөр өдөржингөө чиний тухай л бодлоо" намайг сээтэгнэсэн үг хэлсэнд тэр надруу эцэст нь нэг юм харав, таалагдсан юм болов уу?

"Одоо 4-н цаг болж байна Руна"

Ичсэндээ хацар минь шатаж байгааг мэдээд би Сонхүнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ худлаа инээнэ. "Уучлаарай өнөөдөр би арай л их унтчихсан бололтой" гэж хэлээд өөрийнхөө үгэнд дахин инээнэ.

Гэнэтхэн Сонхүны хэлсэн үгийг сонсоод нүдээ бүлтийлгэн "Чи сая миний нэрийг хэлсэн үү?" гэж хэлээд гараараа нүүрээ даран баярлан доороо үсрэнэ.

"Чи намайг тагнаад байдаг юм уу?"

"Хоёулаа дараа хамт догбугги идэцгээе, би гоё газар мэднэ" Сонхүныг тийм гэж хариулаасай гэж найдан зогсоно.

"Би хичээлээ хийх хэрэгтэй" гэж тэр хүйтэн хөндий хариулав.

"Тэгвэл одоо идвэл яаж байна?"

"Хичээлээ хийнэ!"

Би бууж өгөлгүйгээр "маргааш хамт идэцгээе тэгэх үү?"

Сонхүн хүнд санаа алдаад "Чи надаас хэдэн ч сая удаа асуусан миний хариулт яг хэвээрээ байх болно"

"Зүгээр ганцаараа яв"

Тэр намайг мөрлөөд цаашаа хурдан хурдан алхаад явчихав.

"Энэ догбугги ч амттай шүү" хэдий Сонхүн надтай хамт явахыг хүсээгүй ч би Сонхүны үгэнд эмзэглэхгүйн тулд өөр юм бодохоор ганцаараа энд ирж, өөрийгөө тайтгаруулж байгаа нь энэ л дээ.

Хуучин шигээ л ганцаараа иднэ, намайг ганцаараа идээд сууж байгааг хоолны газарт харсан ангийн охидууд шоолж яриж байгааг нь сонсоод өөдөөс нь хэлээ гаргачихаад буцаад хоолоо идэв.

"Ганцаараа идэхээр бүүр амттай юм гээч."

Би чихэвчээрээ дуу сонссоор ганцаараа алхаж байлаа, бүх зүйл сайхан байсан гэтэл-

Гэнэтхэн нэг хүн хурдтай гүйж ирсээр цүнхийг минь хулгайлан, хэт хүчтэй мөргөсөнөөс нь болж газар уналаа. Хэдэн секунд гацаж байгаад хулгайчын араас хөөх ёстойгоо ойлгон бослоо. Араас нь чулуу шидтэл ашгүй оногдон газар унахаар нь араас нь гүйж очин хүрэмнээс чанга зуурлаа. Гэтэл тэр гэнэтхэн гэдэсрүү минь тохойгоороо хүчтэй цохин би ёолсоор газар уналаа. Лай болж унахдаа чулуун дээр өвдгөө цохиод шалбалчихав.

Би хүнрүү залгахаар утсаа гаргаж ирлээ.

"Сонхүнаа, гуйя хариулаач"

Би Сонхүнруу олон удаа залгалаа, гэвч нэг ч хариу байсангүй.

"Сонхүнаа чи хаана байна?"

"Сонхүнаа, чи надад хэрэгтэй байна"

"Гуйя..хариулаач"

"Сонхүнаа, хүрээд ирээч..гуйя"

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now