2-Р ХЭСЭГ

287 63 2
                                    

Бид хоорондоо юу ч дуугаралгүйгээр нэг ширээнд хамтдаа сууж байлаа. Энэ нь надад маш тухгүй байсан юм.  Надтай хамт суумаар байна гэж хэлчихээд одоо хар л даа, огт өөр хүн шиг аашлаад л, надтай бүүр юу ч ярилгүй номондоо л анхаарлаа хандуулаад яг л би оршин тогтнохгүй байгаа мэт.

Ядаж л өөрийнхоо юунд дуртайг, яагаад энэ сургуульд шилжиж ирснээ эсвэл ямар ч хамаагүй зүйлсийн талаар ярилцаж болно шүү дээ, тэгж байж бид хоёр дотносож болох байсан гэтэл тэр намайг нэг нүдээрээ ч тоож хараагүй, Сонхүн ч гэсэн.

Би уруулаа унжуулан, багшийн яриаг сонсолгүйгээр үзгээрээ оролдон "Би чамайг надтай адилхан гэж бодсон гэтэл чи Сонхүнаас ямар ч ялгаагүй юм байна" хэмээн гомдоллов.

Би түүнрүү ойртон надтай гар барина гэж найдан гараа сунгалаа. Харүто гэнэтхэн номоо уншихаа болин өөртэй нь найзлах гэж хичээж байгаа надруу харав.

"Би эндхийн хөөрхөн сурагч Ким Руна" гэж би түүнд зөөлнөөр хэлээд, хэлсэн үгэндээ инээхэд Харүто надруу муухай хараад, сунгасан гарыг минь түлхээд, хичээлээ хийж эхэлхэд нь би инээхээ болилоо.

Би санаа алдаад "Чи ер нь надтай найзламаар байна уу?" гээд уруулаа унжуулангаа түүнд сонсогдтол нь чанга хэлсэн байснаа ойлгов. Харүтог надруу харцаа шилжүүлэхэд нь би айсандаа худлаа унтсан дүр үзүүлтэл, тэр гарнаас минь атгав.

Би түүнрүү нүүр дүүрэн инээмсэглээд, Сонхүнруу заангаа ойртон "Чи түүнийг харж байна уу?" гэтэл Харүто толгой дохингоо төв царай гаргав.

"Миний найз залуу байгаа юм" гэж хэлээд өөрлүү нь хуруугаараа заагаад ярилцаж байгаа бид хоёрыг харан суух Сонхүныг хараад инээмсэглэв. Сонхүны хүйтэн хөндий, ууртай төрхийг хараад би шууд л царайныхаа хувирлыг өөрчлөн хэлсэн үгэнд минь бараг л инээж байсан Харүторуу харлаа.

Харүто "Чи үнэхээр найз залуу чинь гэдэгт итгэлтэй байна уу?, тэр чамайг бүүр танидаг ч үгүй юм шиг харагдаж байна" гээд намайг шоолов.

Би түүнийг өвдсөндөө ёолтол нь нэг сайн цохиод "Тэр миний найз залуу гээд байхад!" гэж чанга хэлээд, ангийн хүүхдүүд бүгд бид хоёрлуу харахад нь дуугаа хураалаа.

Харүто мөрөө хэд хэд илэнгээ "өвдөж байна шдээ" гэж чанга орилов.

"Юу болоод байгаа юм?" гэж Жүн багш биднээс асуултынхаа хариуг хүлээн ширтэнгээ бариж байсан номоо ширээн дээрээ тавив.

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now