12-Р ХЭСЭГ

213 41 4
                                    

Руна

Үргэлж Сонхүнтай дотно болно гэж мөрөөдөн түүний төлөө бүхнээ зориулдаг ухаан муутай өөртөө үнэхээр их гутарч байна.

Надтай тэр заримдаа ямар ч сэтгэл хөдлөлгүй хөшөө мэт л харицдаг.

Намайг өөрт нь сайн гэдгийг мэдсээр байж ядаж миний гаргаж байгаа энэ их сэтгэлд талархах хэрэгтэй шүү дээ.

Үнэхээр уур хүрч байна-

Намайг 10 минут гаруй ширтэн зогсож байгаа Харутог би тоохгүй байхаар шийдэн үргэлжлүүлэн номоо уншина. Гэтэл Харуто номыг минь булааж аваад намайг өдөх гэсэн шиг сандал дээр гарч зогсолоо.

"Хөөш Харуто!!" бүгд миний орилсон хоолойнд цочин биднийг ширтэж эхлэв, гэсэн хэдий ч Харуто номыг минь буцааж өгөлгүй намайг шоолж инээсээр л байсан юм.

Би хажуугийнх нь сандал дээр гарч зогсоод номоо авах гэж олон удаа оролдсон ч Харуто хэтэрхий өндөр учраас би ямар ч амжилт олж чадсангүй..

"Хэрвээ чи надтай үерхэж байгаа гэж хэлэх юм бол би номыг чинь буцааж өгье" гэж тэр надруу жуумалзангаа хэлэв. Ангийн хүүхдүүд гэнэт л орилолдон "үерх! үерх!" гэж надад тулгана.

Сонхүнаас бусад нь -

"Чи чинь солиорчихсон юм уу?" гэж би Харуторуу сонин царайлсаар хэлтэл тэр улам жуумалзан

"Асуултаас зугтааж гэнэ"

Би уурандаа түүний хүзүүг нь боох гээд таттал Харуто тэнцвэр алдан миний гарнаас барин бид хамтдаа сандалнаас газарт хүчтэй унацгаав. Харутогийн дээр унасан байгаагаа хараад ичин хурдхан босох гэтэл Харуто гарнаас минь буцаан татаад энгэртээ наан тэврэв.

"Чи миний орноос ч илүү тухтай юм гээч Руна"

"Тэд үерхэж байгаа нь баттай"

"Үерхээгүй бол яагаад тэврэнэ гэж.."

"Ямар нэг зүйл тэр хоёрын дунд байгаа бололтой шүү. Хөөх."

"Руна ч азтай юмаа"

Ангийн зарим хүүхдүүд бидний зургийг дарангаа ийнхүү ярилцана.

Харутогийн гэнэтийн үйлдэл болон үгэнд хэтэрхий цочирдсондоо би үг ч дуугарч чадахгүй байлаа. Яагаад тэнэг юм шиг ангийн хүүхдүүдийн өмнө түүнд тэвэрүүлчихвээ? Гараа халаасандаа хийчихээд миний өмнө зогсож байсан Сонхүныг хараад нүд минь хэвийн хэмжээнээсээ хэд дахин томорлоо. Тэр үнэхээр ууртай бараг л намайг идчих шахам харагдана хэдий би ямар нэг буруу зүйл түүнд хийгээгүй ч гэсэн.

Сонхүны ширтэлтээс зугтахыг хичээн дүрэмт хувцсан дээрх тоосоо арчлаа -

"Явцгаая" гэж хэлээд Харуто гарнаас минь хөтлөн дээвэрлүү алхаж эхлэв.

-

"Харуто одоо үнэхээр зураасыг давж байна шүү" би түүнд уурлан гараа хүчтэй татаж авав.

"Яагаад? би яасан гэж?"

"Чи одоо бүүр Сонхүныг шоглохын тулд намайг ашиглаж байгаа юм уу? Чи чинь яагаад байгаа юм бэ? Одоо байгаа чи миний мэддэг Харутогоос тэс ондоо байна" би түүнрүү муухай харсаар хэлэв.

"Тэгвэл харин чи өөрөө, яагаад надаас зугтаад байгаа юм? Сонхүн тэр новш та хоёр ямар гээч харилцаатай юм бэ? Өчигдөр чамайг санаандгүй түлхчихсэн болохоор надад одоо хүртэл уур чинь хүрээд байвал намайг уучлаарай Руна. Би албаар тэгээгүй шүү дээ."

"Би зүгээр л Сонхүн та хоёрыг хамт байгаад дэндүү уур хүрсэн. Чи түүнд тусалсан, халамжилсан чи бүхнийг Сонхүнд хийж өгсөн! харин надад?"

"Би түүнийг үзэн яддаг тэгээд л болоо. Зүгээр л надтай хамт бай. Би чиний найз бас хайртай хүн чинь байж өгч чадна" гэж Харуто уурлан хэлэв.

Би юу гэж хариу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал Харуто надруу нэг алхам урагшлан ойртоод хацрыг минь илээд дараа нь дахин гарнаас минь хөтлөөд "Ким Руна миний чамайг гэх сэтгэл жинхэнэ."

"Гэхдээ би Сонхүнд-" намайг үгээ гүйцээхээс өмнө хэн нэгэн дундуур минь орж ирээд..

"Ким Руна явцгаая" би сонссон хоолойндоо итгэж ядан эргээд хартал -

"Сонхүнаа?"

Бидний эхлэл [성훈] Where stories live. Discover now