Part 2 [Difficult request]

1.2K 58 7
                                    

Бид хоёр хоёулаа гэртээ нааш цааш гүйлдэж, цэвэрлэж, янзлах ёстой зүйлсээ хийлээ. Хоол хийхээ ч бас мартсангүй. Хадам ээж аав болон манай ээж аавын дэргэд бид хоёр жаргалтай, хайрандаа дүрэлзсэн хосууд шиг байх ёстой.

Бүх зүйлээ хийж дуусган нэг амьсгаа автал хаалганы хонх дуугарав. Намжүн хаалгаа тайлчихаад буцаж ирэн намайг бэлхүүсээр минь тэвэрлээ.

Хадам ээж: Заа сайн уу хүүхдүүд минь ээ?

" Сайн та нар сайн байцгаана уу? "    гээд хадамууддаа болон аав ээждээ үнсүүллээ. Намжүн ч бас тэр дөрөвт үнсүүлж мэндлэв.

" За гараа угаачихаад хоолны ширээнд сууцгаагаарай "

Хоолнуудаа таваглан ширээнд тавиад Намжүны хажууд суулаа.

" За бүгдээрээ сайхан хооллоорой "


Ээж: Хоол амттай байна.

Хадам аав: Манай бэр ч хоолонд сайн охин шүү. Миний хүү шиг хоолны магаст яг тохирсон охин.

Аав: Хүүгээ яаж тэгж хэлж болох юм бэ? Манай хүргэн чинь манай охиноос ч бага иддэг байтал. Манай охин жоохон л өлсөх юм бол адсага шиг ааштай болчихдог. Ёстой аймар. гэж хэлсэнээ хадам аавтай хамт инээлдлээ.

Хадам ээж: Энэ хоёр хүн чинь өрөөлийн хүүхдийг магтаж, өөрийн хүүхдийг шоглоод байх юм. Хүүхдүүд тайван хоол идүүл л дээ.

Ээж: Миний хүүхдүүдээр сонин хачин юутай байна?

Намжүн: Тайван тогтуун байгаа. Нээрэн энэ сард компаны хувьцаа 24.9 хувиар өссөн.

" Өө нээрээ тэгсэн шд "

Аав: Сайн байна шүү дээ.

Хадам аав: Ёстой мундаг байна.

" Манай нөхөр их сайн ажилласан байгаа биз? Мундаг залуу шүү~ "

Намжүн: Чи минь ч бас мундаг ажилласан шүү дээ хайраа~       гээд уруул дээр минь үнслээ. Харин би хариуд нь зөөлөн инээмсэглэв. Мэдээж энэ бидний чин сэтгэлээс гарч буй үйлдэл биш юм. Энэ бол жүжиглэлт төдий л зүйл.

Хадам ээж: Тэр ажил төрөл ч яахав. Та хоёр минь хэзээ бидэнд үрийн зулай үнэрлүүлэх гэж байна?

Ээж: Харин тийм. Би хөөрхөн зээтэй болмоор л байна.

" А-Айн??? Зээ??  "

Хадам ээж: Юунд нь гайхсан юм бэ миний охин. Би ч бас хөөрхөн ачтай болмоор л байна. Ер нь та хоёр гэрлээд, нэг гэрт ороод 5 жил боллоо шүү дээ. Одоо хүүхэдтэй болох цаг нь хангалттай болсон юм биш үү? Үүнээс цааш хэр удаан хугацааны дараа хүүхэдтэй болох гэсэн юм бэ? 5 жил гэдэг бага хугацаа биш. Тэглээч одоо та хоёр 30 насны босгыг давах гэж байна. Оройтох нь байна шүү дээ.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now