Part 5 [He has arrived]

839 50 4
                                    


Энд ирээд 10 хонолоо. Бид эндээсээ яваад үлдсэн 2 аралыг нь үзэж дуусгаад буцаад анх ирсэн далай дээрээ ирсэн юм. Сүүлдээ ч бүр залхаад байх шиг. Эцэг эхчүүд хүүхэд нэхээд салахаа болилоо. Бараг л яг одоо бидний урд нөгөөдхөө хийгээдэх гэх нь холгүй юм хэлэх юм. Уг нь зарим хуурамчаар гэрлэсэн хүмүүс өдийд аль хэдийн салчихсан байх биз. Бүр хамгийн анх ач зээгээ нэхэж эхлэхэд нь л салчих байсан байх. Харин би чадахгүй юм. Чадахгүй гэхээс илүү хүсэхгүй байна. Бидний компаны хувьцаа өдрөөс өдөрт өссөөр байна. Бид мөдхөн тэрбумтан болцгоож магадгүй хэмжээнд хүрсэн. Хэрвээ Намжүн бид хоёр гэрлэлтээ цуцлуулчих юм бол компаны хувьцаа унаж, манай гэр бүлийн болон Намжүны гэр бүлийн компани их хэмжээний алдагдал хүлээнэ.

Харин би тийм их хөрөнгөө алдахыг хүсэхгүй байна. Намжүн ч бас надтай адил бодолтой байгаа. Хүний шунал хязгааргүй юмаа.


Намжүн: Заа~ Би эхнэртээ дуртай кроссантыг нь аваад ирлээ.

" Чи дэлгүүр явчихаад ирсэн юм уу? "

Намжүн: Тэглээ бялууны мухлаг ороод чиний дуртай кроссантыг чинь аваад ирлээ.

" Баярлалаа. Ингэхэд чи яагаад сүүлийн 5 хоног урдуур хойгуур гүйгээд, намайг халамжилаад байдаг болов? Мөрийтэй тоглоом тоглоод мөнгөө алдчихсан юм биш биз дээ? Хэрэв тэгсэн байх юм бол өөрийгөө үхсэн гэж мэдээрэй"

Намжүн: Намайг мөрийтэй тоглоом тоглодоггүйг мэднэ биз дээ?

" Тэгээд яагаад байгаа юм? "

Намжүн: Яах юу байхав. Чамайг жирэмсэн болчихсон байж магадгүй гээд л ингэж байна. Май энэ халуун шоколад. Американо авах гэсэн ч чи одооноос кофе ууж болохгүй шүү дээ.

" Юу гэнээ?? Би яахаараа жирэмсэн болсон байж магадгүй гэж? Чи арай мииний---"

Намжүн: Тиймээ. Би яг яаж хийснээ маш тод санаж байна. Тэгэхээр...чиний жирэмсэн болсон байх магадлал 50 хувиас ч их гэсэн үг. Ер нь бол аль хэдийн үр тогтчихсон байх.

" АЙН???? Хүүхэдтэй болчихсон байх вий дээ гэж айж ядаж байхад чи нэмээд юу яриад байгаа юм бэ? Хэрвээ би жирэмсэн болчихсон байвал би Жонгүгт юу гэж хэлэх юм бэ?"

Намжүн: ....

" Болохгүй ээ. Тийм юм байж болохгүй. Үр тогтож амжаагүй байгаа байх. Би эмийн сан ороод эм авч уулаа."

Намжүн: Юу гэнээ? Чи арай хүүхдээ--

" Тиймээ чиний бодож байгаа чинь зөв. Би лав бүрэлдэж эхлээгүй байгаа амийг үгүй хийхдээ тийм ч их харамсахгүй "

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now