Part 7 [Coffee☕️]

792 54 3
                                    

Би их цочирдсон болохоор бид ажил руугаа биш гэр лүүгээ явсан юм. Гэртээ харих замд би Намжүны гарнаас атгалаа. Тэр ч надруу харав.

" Би энэ хүүхдийг үгүй хиймээгүй байна л даа...Гэхдээ би найз залуутай шүү дээ. Түүндээ ч хязгааргүй их хайртай. Би одоо яавал дээр вэ? "

Намжүн: ....Чи одоо эх хүн. Бидний хүүхэд чиний хэвлий дотор байгаа. Тиймээс чамайг хүүхдийнхээ төлөө зөв сонголт хийж чадна гэж бодож байна. Чамайг ямар ч сонголт хийсэн бай чиний сонголтыг хүндлэх болно. Харин оронд нь хүүхдээ өнчрүүлэх зүйл битгий хийгээрэй.


Тэр өөр зүйл нэмж хэлсэнгүй. Бид гэртээ харьлаа. Гэхдээ тэрхэн хугацаанд би их зүйл бодоод амжив. Одоо л ярилцах ёстой цаг нь.

" Намжүнаа ярилцъя "

Намжүн: За....

" Бид түрүүн шийдвэр гаргаагүй шүү дээ. Тэгэхээр одоо сүүлийн шийдвэрээ гаргая. Гэдсэн дотор минь аль хэдийн нэгэн шинэ амь бүрэлдээд эхлэчихсэн болохоор би хүүхдээсээ татгалзаж чадахгүй нь. Чи ч бас татгалзахгүй байгаа биз дээ? Эсвэл арай өөр бодолтой байна уу?"

Намжүн: Үгүй ээ. Адилхан бодолтой байгаа. Жирэмсэн болсонг чинь мэдээд ямар их баярлаж байгаагаа хэдийнээ хэлсэн шүү дээ.

" Хүүхдээ төрүүлнэ гэдгээ шийдсэн ч гэрлэлтээ яахаа хараахан шийдэж амжаагүй байгаа. Ирэх замдаа бодож үзлээ л дээ... Хүүхэд маань төрсөн аавтайгаа жаргалтай амьдрах хэрэгтэй байх. Юу гэх гэсэн бэ гэвэл энэ гэрлэлтийг үнэн болгож, би Жонгүгаас харилцаагаа таслая. Энийг хийх маш хэцүү гэдгийг ойлгож байгаа биз дээ?"

Намжүн: Тиймээ ойлгож байна. Тэр чиний хайртай хүн шүү дээ.

" Жонгүг миний хайртай залуу ч гэлээ би хүүхдийнхээ төлөө, хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээгээд Жонгүгийг сэтгэлээсээ явуулж чамайг сэтгэлдээ тээх хэрэгтэй. Тэгэж байж бидний эхлүүлсэн хуурамч гэрлэлт жинхэнэ болж, бид хайран дээр үүссэн гэр бүлтэй болж хүүхэд маань ч жаргалтай өсөж том болно. Чи ч мөн адил Сүаг тавиж явуулан, намайг сэтгэлдээ багтаахыг хичээгээсэй гэж хүсэж байна. Чи чадах уу? "

Намжүн хариу хэлсэнгүй. Оронд нь шууд л намайг тэврээд авлаа.

Намжүн: Чи их зөв шийдвэр гаргалаа. Мэдээж би хийж чадна.

" Гэхдээ би Жонгүгийг сэтгэлээсээ явуулахад хугацаа шаардах байх. Хайртай хүнээ явуулна гэдэг амар биш шүү дээ. Харилцаагаа бүр мөсөн таслах хүртэл хаяадаа түүнтэй уулзахад миний битгий цааргалаарай....Нөхөр минь "

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now