Part 20 [Hard to say goodbye⌛️]

588 49 0
                                    


Бараг 10 аад хоног Жонгүгийн гэрт байлаа. Одоо явах цаг нь болсон. Амьдарч байсан гэртээ амьдармааргүй байсан болохоор зарчихсан. Гэрлэлтээ цуцлуулна гээд бүх юмаа хувааж аваад их завгүй байсан болохоор шинэ байр хайж амжсангүй. Гэхдээ яахав худалдаж авах байраа олчихсон. Зуучлагч компани их тус болсон шүү.

" Ээжийн хүү өнөөдөр аавтайгаа сайхан хөгжилдөөрэй за юу? "    гээд Сэжүний хувцасыг янзалж өгөв.

Сэжүн: Ойлголоо ээжээ. Гэхдээ ээжээ та аав бид хоёртой хамт явж болохгүй юм уу?

" Ээж нь завгүй, өөр ажилтай болохоор явж чадахгүй нь ээ уучлаарай ээжийгээ "

Сэжүн: Та дараа нь бид хоёртой хамт явна биз дээ?

" Тэгэлгүй яахав. Ээж нь дараа нь хамт явна"

Жонгүг: Хоёулаа гарах уу?

Сэжүн: Тэгье.

" Баяртай~~ "     тэр хоёрыг гаргаж өгчихөөд хэвлэлийн бага хуралд явахдаа бэлдэн Намжүныг хүлээлээ.

Намжүныг надруу залгах үед би гэрээс гаран түүний машинд суув.

Намжүн: ...Заавал ингэх хэрэг байгаа гэж үү? Салахгүй байж болохгүй юм уу? Хэр удаан миний тайлбарыг сонсохгүй явах гэсэн юм бэ?

" Сонсох ёстой гэж чи бодож байна уу? Энийг хардаа, бид аль хэдийн салчихсан. Салчихсан гэдгийг маань батлаад тамга дарчихсан цаас энэ байна. Бас бид одоо гэрлэлтээ цуцлуулсан гэдгээ олон нийтэд албан ёсоор зарлах гээд хэвлэлийн бага хурал руу явж байна. Хэтэрхий оройтчихсон юм шиг санагдахгүй байна уу?"

Намжүн: Хэвлэлийн бага хурал хийх хэрэг байгаа юм уу? Хүмүүс биднийг муу хэлэхээс цаашгүй гэдгийг ойлгож байгаа биз дээ?

" Бид сэтгүүлчдэд 7 булчирхайгаа тоочих албагүй шүү дээ. Би өөрөө мэдээд ярьчих болохоор чи илүү зүйл ярилгүй чимээгүй байж байгаарай. Хэрэгтэй хэрэггүй юм ярьвал би дахиад хэзээ ч Сэжүнийг чамтай уулзуулахгүй шүү"

Тэр гэнэт дуугаа хураагаад машинаа асаан хөдлөсөнд нь би өөрийгөө сүрдүүлэгч шиг мэдэрчихлээ. Яг л түүнийг дарамтлаад байгаа юм шиг...





Сэтгүүлч нар цугларсан газар бид ирлээ. Суудлаа эзлэн суухад сэтгүүлч сурвалжлагч зураглаач нар ч мөн адил камераа асаан бэлдэв.

Намжүн: Сайн байцгаана уу? SN грүпийн ерөнхий гүйцэтгэх захиралууд болох Ким Намжүн болон У Сэхи байна.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now