Part 15 [Busan]

666 47 2
                                    

[Хайр нь гэрээс гараад явж байна. Жонгүг бид хоёр өнөөдөр Сэжүнийг цэцэрлэгээс нь очиж авна. Тэгээд хамтдаа гадуур жоохон зугаалж байгаад шинэ он гарахаас өмнө очих болохоор миний хайр ажлаа тайван хийж байгаад гэртээ хариарай😉]

[ Hubby💘: Шинэ жилийн баярын өдөр гэдгийг битгий мартаарай. Ээж аавууд ч бас ирэхийг мартаагүй биз дээ хайраа?🙇🏻]

[ Юу гэж мартах билээ дээ. Хайр нь гарахаасаа өмнө өнөөдөр орой хийх хоолоо бүгдийг нь хийхэд бэлэн болгоод тавьчихсан. Миний хайр гэртээ ороод бэлдэж тавьсан юмыг маань шарж болгоход л хангалттай.]

[ Hubby💘: Ойлголоо. Миний хайр мундаг шүү😘. Болгоомжтой яваарай. Орой уулзъя.]


Жонгүг: Намжүн юу гэж байна?

" Аав ээжүүд ирэхийг мартаагүй биз дээ? Болгоомжтой яваарай л гэж байна."

Жонгүг: Чамайг орой болохоос өмнө нөхөрт чинь хүлээлгэж өгөх хэрэгтэй юм байна даа.


" Сэжүнаа~ " хүүгээ дуудахад Сэжүн Жонгүг бид хоёрыг хараад инээд алдсаар гүйж ирэн Жонгүгт тэврүүллээ.

Жонгүг: Миний хүү сайн уу? Өнөөдөр цэцэрлэг дээрээ гоё байсан уу?

Сэжүн: Гоё байсан.

" Сайн байна уу багшаа? " гээд хүүг маань авчирсан багштай нь мэндлэв.

Багш: Сайн, сайн байна уу Сэжүний ээжээ?

" Манай хүү цэцэрлэг дээрээ дажгүй сайн байгаа юу? "

Багш: Манай Сэжүн өдөр бүр мундаг байдаг болохоор санаа зоволтгүй ээ. Ер нь их дөлгөөхөн, өрөвч сэтгэлтэй хүү. Өнөөдөр би хүүхдүүдээрээ аз жаргал гэдэг сэдэвтэй зураг зуруулсан чинь Сэжүн маань үнэхээр сайн зурсан. Зурах авъяасыг нь хөгжүүлэх тал дээр анхаарвал их зүгээр юм шиг санагдсан. Энэ хүүгийнх нь зурсан зураг.

гээд Сэжүний зурсан зургийг надад өгөв.

Багш: Заа Сэжүнаа баяртай миний хүү~ Шинэ оноо сайхан угтаарай~

" Багшдаа баяртай гэж хэлээрэй "

Сэжүн: Баяртай багшаа.




Машинд орж сугаад би хүүгээ тэврэн үнсэв.

" Миний хүү өөрийнхөө зурсан зургийг ээждээ тайлбарлаж ярьж өгмөөр байна уу?" гэвэл Сэжүн толгой дохилоо.

Сэжүн: Энэ бол би, ээж, аав, бас Жонгүг аав.

Жонгүг: Хөөх миний хүү намайг зурсан байх нь ээ? Яагаад бид дөрөв хайрцаг дотор орчихсон байгаа юм?

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now