Part 16 [A moment to sleep together]

681 41 1
                                    

Намжүн: Үнэхээр явах гэж үү? Би хамт явж болохгүй юм уу?

" Чи эндээ ажлаа хийгээд үлдсэн нь дээр ээ. Тэглээч чи Жонгүгтай удаан хамт байж чадахгүй биз дээ? Өмнө нь та хоёр сайхан харилцаатай байсан ч одоо бол бүх зүйл тэс өөр болсон. Хамтдаа хэдхэн минут болохоороо л хэрэлдчих гээд байдаг биз дээ? "

Намжүн: Тэгээд....хэд хоног уулзахгүй байсан чинь хүү минь намайг бүр мөсөн мартчихвал яах юм?

Их нухацтай царайлан ийн хэлсэнд нь би инээд алдав. Тэгээд "Шал утгагүй зүйлд санаа зовох юмаа. Жонгүг гадаа ирчихсэн хүлээгээд байна. Явлаа шүү за? Миний хайр тэгээд гэрээ сайн хараад, ажлаа сайн хийгээд, томоотой байж байгаарай за юу? Дахиад элдэв янзын цуу ярианд орсон байгаад үзээрэй! Тэр үед өршөөл байхгүй шүү чамд" гээд уруул дээр нь үнсэн гомдол тээсэн царайг нь иллээ.

Намжүн: Би та хоёрыг гаргаж өгье.    гээд ачаануудыг минь аван гарах бол би хүүгээ тэврээд гэрээсээ гарлаа.


Гэрийн гадаа хүлээх Жонгүгийн машинд суун хүүгээ хүүхдийн зориулалтын суудал дээр нь суулган бүсийг нь бүслээд өөрөө урд талын суудалд Жонгүгийн хажууд суулаа. Энэ хооронд Намжүн машины багаажинд ачааг минь хийв. Тэгээд хүүгээ үнсчихээд, намайг ч бас үнсэв.

Намжүн: Болгоомжтой яваарай хайраа. Орой болгон утсаар ярьж хүүгээ харна шүү.

" Ойлголоо. Тэгээрэй "

Намжүн: Хөөе Жонгүгаа чи машинаа аятайхан жолоодоод яваарай. Миний амь амьдралуудыг суулгаад авч явж байгаагаа мэдэж байгаа биз дээ? Хурд хэтрүүлэхгүй явна шүү.

Жонгүг: Мэдэж байна. Зөвхөн чиний ч биш миний ч бас амь амьдрал энэ машинд байгаа болохоор бид зорьсон газартаа аюулгүй хүрч очно. Санаа зовсоны хэрэггүй.

Намжүн: Тэгээд миний хоёр хайрыг сайн харж хандаарай. Би л нэг гэртээ байгаа гэсэн шиг энэ хоёрыг минь дарамтлаад байв.

Жонгүг: Чи ер нь намайг юу гэж бодоод байгаа юм бэ? Би чиний нүдээр өөрийнхөө хүүг, хүүгийнхээ ээжийг дарамтлаад байхаар юм шиг харагдаад байна уу тэ?

" Заазазазаза! Больцгоо. Миний хайр сайн сууж байгаарай. Баяртай" гэж даллахад машин хөдлөж, удалгүй Намжүн ч машины толинд үзэгдэхээ болив.


" Миний хүүд тухгүй санагдах юм бол шууд ээждээ хэлээрэй за юу?"

Сэжүн: Заа.

Жонгүг: Миний хүү дахиад өвөө эмээ хоёртой болох гэж байгаадаа баяртай байна уу?

Сэжүн: Тиймээ. Би одоо гурван эмээ, гурван өвөөтэй болж байгаа болохоор гоё байна.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now