Part 14 [Cannot]

649 48 4
                                    

1 сар гараны дараа...

" Амттай хоол хийж өгсөн аавдаа юу гэж хэлдэг билээ? "

Сэжүн: Баярлалаа ааваа.

Намжүн: Хоол нь амттай байсан уу?

Сэжүн: Тийн.

Намжүн: Тэгвэл аавыгаа ирээд үнсчих.

Хүү минь толгой дохин хоолны ширээнээс босоод аав дээрээ очин хацар дээр нь үнслээ.

" Миний хүү өрөөндөө очоод тоглоомоороо жоохон л тоглоорой за юу? Маргааш хоёулаа цэцэрлэгтээ явна шүү дээ. Тиймээ миний хүү?"      

гээд хүүгээ авч тэврээд нэг үнсэн, тоглоомын өрөөнд нь оруулчихаад маргааш өглөө хүүгийнхээ өмсөх хувцасыг нь бэлдэв.

Сайн хүн санаагаар гэдэг шиг Жонгүг ч надруу зурвас бичлээ.

[ Жонгүг: Оройн мэнд. Хүүгийнхээ цэцэрлэгт явах бэлтгэлийг нь хийж байна уу? ]

[ Тиймээ. Яаж мэдсэн юм? ]

[ Жонгүг: Би бүгдийг мэддэг юм.]

[ Хаха. Чи юу хийж байна? ]

[ Жонгүг: Гадуур ажилтай явж байгаад сая л гэртээ орж ирлээ. ]

[ Хоолоо идсэн юм уу? ]

[ Жонгүг: Идэж амжаагүй л байна. ]

[ Надад үргэлж хоолоо идэхэд заавал цаг зав гаргаж бай гэж хэлдэг байсан хэрнээ өөрөө ингээд байж болох юм уу?]

[ Жонгүг: За уучлаарай.]

[ Тэгвэл яг одоо оройн хоолоо ид.]

[ Жонгүг: Ойлголоо. ]

[ Маргааш өглөө хэдэн цагаас ирэх
ёстойгоо мэдэж байгаа биз дээ? ]

[ Жонгүг: Мэдэлгүй дээ. Бүр догдлоод байхад чинь. ]

[ Тийм үү? Яагаад догдлоод
байгаа юм? ]

[ Жонгүг: Бяцхан хүү маань цэцэрлэгт орох гэж байхад догдлохгүй яах юм? Хөөрхөн санагдахгүй байна уу? ]

Зурвасыг нь харан инээмсэглэж суухад Намжүн ороод ирэв. Сандарсандаа утасаа ардаа нуулаа.

Намжүн: Хайраа юу хараад инээгээд сууж байгаа юм?

" А-Аан юу ч бишээ. "

Намжүн: Би аяга тавагаа угаагаад, хураачихлаа.

" Зааза. Би ч бас маргааш өглөө хүүгийнхээ өмсөх хувцаснаас эхлээд бүгдийг нь бэлдээд тавьчихлаа."

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now