Part 17 [Friend🟰Enemy]

576 39 0
                                    


Жонгүг: Хүү сэрсэн үү?

" Арай сэрээгүй байна. Гэхдээ сэрэх цаг нь болж байгаа юм чинь удахгүй сэрчих байх"

Өнөөдөр Сэжүний төрсөн өдөр болж байгаа болохоор бид дөрөв хүүдээ зориулаад төрсөн өдрийн бялуу хийж бэлдээд, түүний сэрэхийг хүлээж байна. Биднийг гал тогоонд Сэжүнийг сэрэхийг хүлээж байхад шатан дээр жижигхэн хөлийн мөр сонстож эхлэв. Алхаад бууж ирж л байгаа бололтой. Бушуухан бялууны лааг асаан барьлаа.

Удаа ч үгүй нойрмог хүү минь нүдээ нухласаар гал тогоонд ороод ирэв.

Жонгүг: Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хайрт хүүдээ~ Төрсөн өдрийн мэнд хүргэе.

" Төрсөн өдрийн мэнд! "

Сэжүн баярлаад доороо үсэрч байгаад хоёр гараа хавсран хүслээ шивнээд лаагаа үлээлээ.

Ажон эгч: Баяр хүргэе миний хүү.

Бомхёг ах: Гурван настай том хүү боллоо доо. Баяр хүргэе хүү минь.     гээд хүүг тэврээд үнслээ.

" Ээж нь бялууг нь зүсээд өгье "

Намайг бялуу зүсэхээр явах хооронд тэд хоолны ширээний ард суув.

Сэжүн: Ээжээ баярлалаа.

" Миний үр ээжийнхээ юунд баярласан юм? Бялуу хийж өгсөнд үү? "

Жонгүг: Аав нь ч бас хамт хийлцсэн шүү.

Сэжүн: Үгүй ээ~ Намайг бүтээж өгсөнд.

" Хүүеэ...Миний хүү хэзээдээ ийм том, ухаантай болчихсон юм бэ? Хайртай шүү ээж нь " 

гээд хүүгээ үнслээ. Жонгүг ч бас хүүгээ өхөөрдөн үнсэв.

Жонгүг: Гэхдээ зөвхөн ээж нь чамайг бий болгоогүй шүү дээ. Аав ээж хоёр нь хоёулаа хамтдаа чамайг бүтээсэн байхгүй юу.

Сэжүн: Та намайг бүтээсэн ч бай бүтээгээгүй ч бай, би таньд хайртай байсаар л байх болно.      

хэлсэн үгэнд нь бид нар бүгдээрээ шок.

Ажон эгч: Миний хүү чинь ийм балчир хэрнээ яасан айхтар ухаантай юм бэ?

Бомхёг ах: Том болоод бүр л илүү дийлдэшгүй ухаалаг залуу болох нь дээ.

" Ээжийн үр дөнгөж 3 нас хүрч байж, ийм зүйл ярьж байдаг нээрээ....Бахархаад ханахгүй нь. Үеийн хүүхдүүд нь тоглоом авхуулахыг ээж ааваасаа шаардаж уйлж байхад миний зулзага ямар мундаг юм бэ? Мм? "

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now