Part 19 [🫧Waste it on me🫧]

595 52 0
                                    


" Ээж нь ийшээ гялс орчихоод ирье. Миний хүү эндээ аавтайгаа хамт байж байгаарай за юу? " гээд хүүг Жонгүгтай хамт машинд үлдээн хадам ээж аавын гэр лүү орлоо.

Хадам ээж: Миний охин ирээ юу?

" Намжүн хаана байна? "

Хадам ээж: Дээд давхарт унтаж байж магадгүй.

Ээжийн хажуугаар хурдан хурдан алхаж зөрөн дээд давхарт байх унтлагын өрөө лүү оров. Намжүн ороо хураагаад байж байлаа.

" Ичих ч үгүй ээж аав хоёр дээрээ ирсэн юм биз дээ?" гээд өрөөний хаалгыг түгжээд түүнтэй ойртож зогсов.

Намжүн: Ашгүй чи хүрээд ирэв---

" Өө тэглээ. Яасан? Намайг салах өргөдөл бариад ирнэ гэж бодохоор л баярлаад, хүлээж тэсэхгүй догдлоод сууж байв уу?"

Намжүн: Үгүй ээ. Чамтай ярилцахыг хүссэн юм. Одоо бидний ярилцах--

" Гарын үсэгээ хурдан зурж үз. Гадаа хүн хүлээлгэчихсэн байгаа. Яарч байна."

Намжүн: Хайраа чи яагаад надаас салахыг ингэж их хүсээд байгаа юм бэ?

" Чи үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Аль эсвэл худлаа мэдэн будилж асууж байна уу? Миний хамгийн сайн найзтай минь.... өөрсдийнхөө гэрт, өөрсдийнхөө орон дээр намайг хуурчихаад яаж ийм асуулт надаас асууж чадав аа? Мм? Магадгүй өөр газар өчнөөн удаа хуурсан байх л даа. Миний сэтгэл дотор ямар байгаа гэж бодоод байгаа юм?"

хоолойгоо чичрүүлэн хэлээд мөдхөн урсах гэж байсан нулимсаа зовхиороо залгив.

Намжүн: Би чамд хэлсэн шүү дээ. Чи хүний хэл ойлгодог юм уу? Ойлгодоггүй юм уу? Би яасан гэж чамайг хуурах юм? Би чамтай хамт амьдраад хайр халамжаар дутаагүй. Би чамдаа хайртай шүү дээ Сэхи~

" Хайртай байсан бол намайг хуурахгүй байх байсан биз дээ? "

Намжүн: Чамд яг яаж хэлвэл чи ойлгох юм бэ? Би чамайг Жэхитэй хуураагүй.

" Тэгвэл Жэхи манай гэрт юу хийж байсан юм? Бүр миний халадыг өмсчихсөн, орон дотор юу хийж байсан юм? Намайг хуурах хуурахдаа гэртээ хуурдаг чи ер нь ямар хүн чанараа гээсэн хүн бэ?! Нэг буудал руу дагуулаад орчихож чадсангүй юу? Энэ үйлдэл чинь намайг ямар их доромжилж байгаа зүйл болохыг чи мэдэж байна уу? үгүй юу? "

Намжүн: Чи--

" Өдий хүртэл би ямар ч эрийн өмнө бардам зангаа гээж байсангүй. Одоо ч мөн адил гээхгүй. Гэрээтэй танилцаад хурдан гарын үсэгээ зур. Зурахгүй гэвэл би яг одоо судасаа ханалаа " халааснаасаа цаасны хутга гаргаж ирээд өөрийн бугуйн дээрээ чиглүүлж тавив.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now