Part 9 [The life without you]

685 53 1
                                    

Жонгүгийг гараад явсаны дараа би түүнрүү дуут зурвас явууллаа.

" Уучлаарай гэдэг үг хангалтгүйг мэднэ ээ. Гэхдээ би чамд хайртай гэж хэлэхдээ худлаа хэлээгүй шүү. Бас хэний ч давж чадахгүй бүсүүдийг зөвхөн чи давдаг байсан нь ч үнэн. Гэвч нэг өдөр хийсэн буруу үйлдэл, архинаас болж чамайгаа ийм байдалд хүргэж гомдоолоо. Гэхдээ би гэдсэнд минь байгаа хүүхдээ алдаа гэж бодохгүй байна. Бас авхуулахыг ч хүсэхгүй байна. Учир нь хүүхэд гэдэг чинь хүссэн хэн бүхэнд нь ирээд байдаг зүйл биш шүү дээ. Тийм болохоор хүүхдээ аавтай нь хамт элэг бүтэн аз жаргалтай амьдаруулахын тулд ийм шийдвэр гаргасан юм шүү. Тэрнээс биш чамд хайргүйдээ ийм шийдвэр гаргаагүй. Ийм шийдвэр гаргах ч хялбар байгаагүй. Үнэхээр хэцүү байсан. Үгээр хэлэхийн аргагүйгээр сэтгэл минь шаналасан. Гэхдээ тэр бүх гунигийг маань чамдаа зориулж зурсан зурагнууд минь байхгүй болгож байсаан энэ нэг сарын хугацаанд. Би тэр зургийг зурахдаа жаргалтай байсан. Учир нь би өөрсдийнхөө хайрын түүхийг зурж байсан болохоор. Учир нь би өөрсдийнхөө хайрын түүхийг цаасан дээр өөрийн гараар өнгөтөөр буулгаж, чинийхээ кафэд мөнхөлж байсан болохоор. 3 жилийн хугацаанд амьдралд минь утга учир нэмж байсанд баярлалаа. Гашуун американо шиг байсан амьдралыг минь карамел мокиато болгож өгсөн хүн нь зөвхөн чи. Өмнө нь хэн ч намайг чам шиг хайрлаж байгаагүй. Хайрлаж чадах ч үгүй байх. Чамд хайрлуулсан болохоор л би өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрсэн. Энэ бүх хайрыг чинь дааж чадаагүйд уучлаарай. Чи минь жаргалтай байх эрхтэй хүн. Чамайг минь хэнээс ч илүү хайрлаж чадах хэн нэгэнтэй заавал учраарай. Бас тэр хүн нь би биш байгаад намайг уучлаарай. Би чамайгаа хэзээ ч мартахгүй, зүрхнийхээ мухарт үргэлж дурсаж явах болно. Хайртай шүү Жонгүгаа...Хязгааргүй их "

Хоолойгоо зангируулж ийн хэлээд нулимсаа арчлаа. Гэхдээ санаанд ч оромгүй зүйл тохиолдсон нь Жонгүг намайг блоклочихсон...Гомдсон ч гэлээ би биш тэр л гомдох ёстой хүн нь шүү дээ. Харин ч би сүүлийн дуут зурвасаа явуулж амжсандаа баярлах хэрэгтэй.

Тагтан дээр гаран агаар амьсгалсан ч огт тайвширахгүй байна. Хөргөгчнөөс шар айраг гарган задлаад уух гэсэн ч...би бие давхар болохоор ууж чадсангүй. Жирэмсэн үедээ яаж энэ их гуниг, стрессийг давах юм бэ? гэж бодон бүр ихээр уйлан шөнийн хотыг харлаа.

Уйлж байхад минь хэн нэгэн намайг араас минь тэврэн авахад багагүй цочив. Эргэж харахад Намжүн. Тиймээ энэ л миний стресс гунигаа тайлж болох хамгийн зөв арга. Эргэж харан Намжүнийг зөрүүлж тэврээд чангаар уйлав.

UNFATHOMABLE LOVEWhere stories live. Discover now