Чи ер нь хэн юм бэ???

9.1K 422 17
                                    

"Охин минь чи бэлэн үү? Кай үүдэнд ирчихлээ" гэх дуунаар би дээгүүрээ хүрмээ өмсөөд доош буулаа.
Үүдэнд Кай хослолтой зогсох бөгөөд байн байн цаг руугаа харах нь түүний яарч байгааг илтгэх ажээ. Тэрээр намайг хармагцаа инээмсэглэн хацар дээр минь хөнгөхөн үнсэхэд ээж инээмсэглээд: Миний хүүхдүүд хөгжилтэй яваад ирээрэй гэхэд Кай бэлхүүсээр минь тэврч: Баярлалаа хадагтай Со гэж хэлээд инээмсэглэхэд нь би ч гэсэн инээмсэглэсээр гэрээсээ гарлаа. Бид гармагцаа саяхан Кай-н 18 насныхаа төрсөн өдрөөр бэлгэнд авсан үнэтэй машинд суун үдэшлэг болох газарлуу хөдлөв...
Миний амьдралд гомдоллох зүйл байдаггүй. Аав минь их сургуулийн захирал бол ээж минь томоохон эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч. Харин тэдний охин болох  Со Инёон би хэдхэн сарын дараа ахлах сургуулиа төгсөх бөгөөд ээжийнхээ мэргэжлийг өвлөн авахаар элсэлтийн шалгалтандаа бэлдэж буй 17 настай охин билээ. Миний найз залуугийн хувьд тэр аавын маань найзын хүү төдийгүй амжилттайгаар өсөн дэвжиж байгаа компаны өв залгамжлагч царайлаг залуу. Би мөрийцсөн ч алзахгүй тэр үнэхээр царайлаг бас сайхан биетэй. Миний амьдарлыг ийнхүү тоймлон авч үзвэл үнэхээр төгс төгөлдөр. Гэвч би хэзээ ч энэ бүхэнд сэтгэл хангалуун байсангүй. Магадгүй энэ зүгээр л нэг өсвөр насын тэнэглэл байх тийм үү?
Биднийг үдэшлэг дээр ирэхэд үүдний угтагч Кай бид хоёрын хүрэмийг тайлахад би улаан өнгийн бариу даашинзтайгаа үлдэж, Кай-с хөтлөхөөр гараа сунгатал  тэрээр гар луу минь хар хөмсгөө зангидаад: Юу вэ? яагаад энэ балар эртний хямдхан бугуйвчыг зүүчихсэн юм. Өөр юм олдоогүй юм уу? Хүмүүс намайг юу гэж бодох болж байна. Чи бол LF корпорацын ирээдүйн өв залгамжлагчын эхнэр болох хүн. Одооноос иймэрхүү зүйл хэрэглэх хэрэггүй. Яг одоо авч хая. Ичиж үхмээр юм гэхэд нь би гаран дахь эмээгийнхээ өгсөн даруухан шигтгээтэй мөнгөн бугуйвчыг тайлж барьж явсан жижигхэн цүнхэндээ хийхэд Кай өөрийгөө сугадуулаад бид үдэшлэг болох газарт орж ирлээ.
Биднийг харсан зарим нэг ажилчид Кай-д бөхийхөд тэр хэдийн энэ бүхэнд дассан мэт гайхалтай инээмсэглэл тодруулан хүмүүстэй мэнд мэдэн алхална. Хэдий одоо надад эвгүй байгаа ч удахгүй энэ бүхэнд дасаж чадна аа гэж бодон гүнзгий амьсгаа авч хүмүүстэй мэнд мэдэн явлааа.
Намайг ахлах сургуулиа төгсөх үетэй зэрэгцэн бидний сүй тавих ёслолыг хийх тул хүмүүс хэдийн намайг танин мэнд мэдэцгээнэ. Би хүмүүстэй мэнд мэндчихээд тэднээс аль болох холдохыг хичээн цонхны хажууд очиж зогслоо.
"Танай найз залуу ч илжиг юм даа" гэх дуунаар би гайхан хажуу тийшээ харвал нэг залуу Кай-н зүг харан зогсож байх ажээ.
Би гайхан "Уучлаарай!!!" гэхэд тэр инээмсэглэн над руу хараад: Уучлалыг хүлээн авлаа гэж хэлээд дахин урагшаа харах нь тэр.
Би түүний урдаас харан: Би таныг танихгүй, юу яриад байгааг чинь ойлгохгүй байна. Тэглээ ч танд хэн нэгний найз залууг илжиг гэх мэтээр доромжлох эрх байхгүй шүү гэхэд өнөөх залуу над руу инээмсэглэн хараад: За боль доо чи тэгээд түүнийг илжиг биш гэх гээд байгаа юм уу? Би бүр чамайг өрөвдчихлөө. Чамд гэж хэлэхэд чи түүний хувьд ердөө л нэг чимэглэл. Хэрвээ чи түүнтэй гэрлэвэл... төсөөлөхөөс ч аймар юм гэж хэлээд мөрөө хавчихад нь би юу хэлэхээ мэдэлгүй зүгээр л нүдээ эргэлдүүлэв.
Гэтэл тэр нүдээ томруулан: Итгэхгүй байна уу? Түүний хувьд бүх зүйл өөрийн гэсэн үнэтэй. Тэр мөнгөнөөс өөр юу ч боддоггүй. Би чамд үүнийг батлах болно гэж хэлээд хоол өрсөн ширээн дээрээс жижиг аягатай сүмс авч Кай-н хажууд очсоноо санамсаргүй юм шиг байдлаар гутал дээр нь асгачихаад олны дунд алга болчих нь тэр.
Гэтэл Кай бохирдсон гутлаа харж уурлан: Энэ чинь $3000 үнэтэй гутал ш дээ. Хэн ингэсэн бэ? хэмээн орилоход зөөгч нар сандралдан түүний гутлыг арчихад тэр уурандаа багтрах шахсан харагдана.
Харин ард нь өнөөх үл таних залуу нүүрэндээ инээмсэглэл тодруулан над руу нэг ирмэчихээд олны дунд орон алга болоход Кай над дээр хүрч ирэв.
Би юу ч болоогүй мэт түүн рүү ширтэн: Зүгээр үү? гэхэд тэр хүн хүнд амьсгалсаар явъя гэж хэлээд миний гарнаас хөтлөн хурдхан шиг өнөөх үдэшлэгийг орхиж явлаа.
Тэр гэр лүү минь машин барин явах зуураа машиныхаа үрүүлнээс чанга гэгч нь атган улам хурдаа нэмэхийг хараад би айсандаа түүний гарнаас зөөлөн атгаад: Кай одоо битгий уурла. Хурдаа хас л даа. Ингэж байгаад осол гаргавал яах юм гэхэд Кай над руу аймшигтай ширтэн: Яаж тайвшрах юм. Ямар новш нь миний гутлан дээр сүмс асгаж чаддаг байна аа гэхэд нь би гүнзгий амьсгаа аван: Одоо зүгээр л мартчих за юу?. Энэ чинь зүгээр л нэг гутал шүү дээ. Цэвэрлүүлээд л болоо гэхэд Кай надаас гараа татаж аван: Зүгээр нэг гутал гэсэн үү?... Тиймдээ чи яаж ч ойлгохов гэж хэлээд дуугаа хураахад нь би түүнийг орхин цонх руу ширтлээ...
Хэд хоногийн дараа....
Кай миний гаранд сувдан шигтгээтэй цагаан алтан бугуйвч зүүж өгөөд: Одоо энийг зүүж байгаарай. Дахиж тэр хямдхан бугуйвчыг зүүх хэрэггүй гэхэд нь би толгойгоо дохин "Баярлалаа" гэж хэллээ.
Кай бид хоёр их дэлгүүрээс гарч ирэн оройн хоолоо идэх зоогийн газар луугаа хөтлөлцөн алхаж байхад хажуугаар зөрсөн охин болгон Кай-руу инээмсэглэн сээтэн хаях ажээ. Би ч энэ үйлдэлд дассан бололтой уур минь хүрсэнгүй.
Гэтэл түүний утас дуугарах сонсогдон, тэрээр над руу харж инээмсэглээд: Утсаар ярьчихаад ирье хүлээж байгаарай гэж хэлээд байшингийн булан эргэн алга болоход би гаран дахь гоёмсог бугуйвч рүүгаа ширтсээр үлдэв.
"Өнөөх илжигтэйгээ л зууралдаад байгаа юм уу?" гэх дуу гарахад би гайхан хажуу тийшээ харвал үдэшлэг дээр байса залуу зогсож байх ажээ.
Би түүнийг үл тоон Кай-н араас харахад түүний бараа байсангүй. Гэтэл өнөөх залуу инээмсэглээд: Найз залуу чинь чиний бугуйвчнаас ичсэндээ шинэ бугуйвч авч өгсөн юм биз дээ гэхэд нь би түүн рүү муухай хараад: Чи яагаад зүгээр л амаа хамхиад яваад өгч болдоггүй юм бэ? гэхэд тэр мөрөө хавчаад: Харин чи яагаад тэр тэнэг илжигтэй одоо хүртэл хамт байдаг юм?. Чи ойлгохгүй байна гэж үү? Чи түүний хувьд бол зүгээр л нэг хүүхэлдэй. Өөр хэн ч биш. Түүнд чи биш наад бугуйвч чинь илүү үнэтэй гэдэгт би мөрийцөхөд ч бэлэн байна. Би чамд баталсан ч чадна гэж хэлээд гарнаас минь бугуйвч аван халаасандаа хийхтэй нь зэрэгцээд Кай өнөөх байшингыхаа булангаас гарч ирж байгаа харагдав.
Тэрээр бид хоёр дээр ирэн: Ямар нэгэн зүйл болоо юу? гэхэд Өнөөх залуу надаас түрүүлэн ам нээж: Сая энэ бүсгүйг хоёр залуу дээрэмдчихлээ. Түүний бугуйвчыг авчихсан гэнээ гэхэд нь би нүдээ эргэлдүүлэн Кай-руу хараад: Кай тийм бишээ. Би тайлбарлъя гэхэд тэр над руу муухай харан: Чи үнэхээр тэр бугуйвчыг алдчихлаа гэж үү? Түүнийг ямар үнэтэйг мэдэх үү? Тэр бугуйвч чинь цөөхөн үйлдвэрлэгдсэн маш үнэтэй бугуйвч гэж хэлээд уураа барихыг хичээж байгаа бололтой гүнзгий амьсгаа авч гаргаснаа: Чи ч яаж мэдэхэвдээ. Хурдхан цагдаад бүртгүүлж хулгайч нарыг барих хэрэгтэй гэж хэлээд намайг орхин хурдхан хурдхан гэгч нь алхаж эхлэв.
Би түүний хэлсэн зүйлсэд итгэж ядан өнөөх залуу руу харахад тэр инээмсэглэн мөрөө хавчаад халааснаасаа миний бугуйвчыг гаргаж өгөх нь тэр.
Би түүнээс бугуйвчаа шүүрч аван Кай-г гүйцэж очоод нүүр лүү шидэн: Май энэ надаас үнэтэй бугуйвчаа ав илжиг минь гэж хэлээд түүнийг орхин алхаж эхлэхэд Кай ард өнөөх бугуйвчаа барьсаар үлдлээ.
Хэсэг алхсны дараа тэнгэр бүрхсэн бараан саарал үүлнээс бороо дусалж эхлэх нь тэр. Би орилж чарламаар санагдаж байсан ч тэвчин, гараа элгэндээ зөрүүлэн такси барихаар алхаж байхад өмссөн байсан нимгэн даашинз минь хэдийн норж биенд минь наалдаад эхлэв. Гэвч такчи баригдсангүй.
Машины дуут дохио дуугарахад нь харвал өнөөх үл таних залуу байх нь тэр. Би түүнийг үл тоон бороонд норсон чигээрээ урагшаа алхахад тэр цонхоо доошлуулан: Бороо орж байхад ханиад хүрчих нь ш дээ. Хүргээд өгье гэж хэлэн намайг дагаж байлаа.
Гэнэт дургүй минь хүрэхэд би түүн рүү муухай хараад: Чи ер нь хэн юм бэ? Яагаад миний амьдралд гэнэт орж ирчихээд гай болоод байгаа юм бэ? гэхэд тэр залуу юу ч болоогүй мэт инээмсэглээд: Аан нээрээ бид танилцаж амжаагүй юм болохоор танихгүй байх нь аргагүй. Намайг Бэкхён гэдэг. Харин чамайг хэн гэдэг вэ? гэж хэлээд дахиад л инээмсэглэв.
Би уурандаа багтрах шахан түүнийг орхиж урагшаа явж эхлэхэд тэр машинаасаа бууж ирэн миний гарт хүрэм атгуулаад: Ууртай байгааг чинь ойлгож байна. Гэхдээ бороонд ингээд яваад байвал ханиад хүрчихнэ. Тийм болохоор ядаж наадахаа өмсөөд яв хэмээн гуйсан харцаар харлаа.
Хэдий би түүний урдаас хүрмийг нь шидмээр байсан ч такси баригдтал энэ нимэгхэн даашинзтай байвал ханиад, цаашлаад хатгаа ч авч болзошгүй тул би өнөөх хүрмийг нь өмсөөд: Одоо нүднээс минь арилж үз гэхэд тэр инээмсэглэн "За тэгвэл дараа уулзъя" гэж хэлээд машиндаа суун яваад өглөө.
Түүнийг явснаас хойш тун удалгүй би такси барьж гэртээ ирэхэд азаар аав ээж хоёр ирээгүй байв. Би үйлчлэгч эгчид аав ээж хоёрт хэлүүлэхгүй байх талаас нь ярьж байгаад өрөөндөө орж ирэн усанд  орчихоод гараад иртэл хэн нэгний утас дуугарч байв. Гэхдээ миний утас биш...
Би өрөөгөөрөө хэсэг хайж байгаад тэр утас өнөөх залуугийн хүрэмнээс гарч байгааг мэдсэн юм. Би гайхаж байгаад өнөөх утсыг авав.
-Байна уу?
-Би чамайг утсаа авахгүй нь л гэж бодлоо.
-Ч..чи хэн юм бэ? Намайг мөрдөөд байгаа юм уу? Эсвэл надаас авлагатай юм уу???
-Зүгээр л сайхан амраарай гэж хэлэхийг хүссэн юм...
- Ю..у?
-Сайхан амраад, сайхан зүүд зүүдлээрэй... утас тасрав.
Би өнөөх утас руу ширтсээр... Чи ер нь хэн юм бэ???

Уг нь oneshot байх ёстой байсан ч цөөхөн хэсэгтэй manyshot болгохоор шийдлээ ххэ. Таалагдана гэж найдаж байна.
Жич: Үргэлж тусалж, мэдэхгүй бүх зүйлд минь хариулж байдагт баярлалаа ^_^. Таалагдана байхаа гэж найдаж байна :)

P.S: I Love YouWhere stories live. Discover now