3 ширхэг мөхөөлдөс

4.1K 339 18
                                    

Хичээлээ давтан суухдаа би өөрөө ч мэдэлгүй өнөөх хачирхалтай залуун утас руу ширтэх ажээ.

Тэр өнөөдөр ч гэсэн залгаж "Сайхан амраарай" гэж хэлэх болов уу? Хэрвээ хэлвэл 4 дэхь удаагийх нь болох нь ээ. Тэр хэр удаан ингэж утасдах бол? хэмээн элдвийг бодон сууж байтал утас дуугарах чимээ зүрхийг минь догдлуулж орхив. Гэвч тэрхүү утасны дуу миний утасных байсанд урам минь хугарч, дургүйхэн авч харвал Кай залгаж байлаа.

Би зүгээр л авахыг хүссэнгүй. Түүний өдөр болгон явуулах зуун сарнайн үнэр өрөөнд минь нэвт шингэж намайг хангалттай нервтүүлээд байсан юм. Хэрвээ тэр надад өчүүхэн ч гэсэн сэтгэл гаргадаг байсан бол дуртай цэцгийг минь мэддэггүй юм аа гэхэд ядаж дургүй цэцгийг минь мэддэг байх байсан. Ер нь хүмүүс яахаараа хорвоо ертөнцөөр дүүрэн цэцэг байхад эмэгтэй хүн бүрийг сарнайнд дуртай байдаг гэж боддог байна аа?. Би лав сарнайг үзэн яддаг. Ингээд бодохоор тэр биш 2 жил гаруй үерхсэн байж иймэрхүү зүйлийг ч харж чадаагүй би л жинхэнэ илжиг байж....

Би толгойгоо сэгсрэн хичээлээ хийж эхэлсэн боловч нэг мэдэхэд дахиад л өнөөх утсыг ширтээд сууж байх нь тэр. Бурхан минь би яг солиорч байгаа бололтой. Ингэж байхаар түрүүлж залгаад энэ утас хүрэм хоёроо ав гээд хэлчихдэг юм билүү. Үгүй ээ... Уг нь би аваачиж өгөх ёстой. Ерөөсөө одоо энэ утсыг нь унтраачихаад маргааш өөрөө залгаж байгаад аваачиж өгөхөд л болох юм байна...

Би өнөөх утсыг дөнгөж унтраачихаад сууж байтал хаалга онгойн "Хонгор минь ярилцаж болох уу?" гэсээр ээж минь ороод ирэв.

Би сандарсандаа өнөөх утсыг уншиж байсан номныхоо доор хийгээд: тиймээ бололгүй яахав гэхэд ээж миний урдаас харж суун ширээрүү минь хялам хийчихээд: Миний охин хэзээ ч ээжийнхээ урмыг хугалахгүй юм аа гэж хэлээд инээмсэглэлээ.

Би түүний урдаас инээмсэглэн: Та надтай юу ярихыг хүссэн юм гэхэд ээж ширээн дээр байх миний утсыг аван: Ээж нь сая Ким хадагтайтай ярьлаа. Тэр Жунин та хоёрыг муудалцсан бололтой гэж хэлсэн. Би итгэхийг хүсээгүй ч энэ үнэн бололтой тийм үү гэж хэлээд миний утасны дэлгэцийг над руу харуулахад Кай-с 22 дуудлага ирсэн байв.

"Тэнэг илжиг чинь ээждээ ховлосон юм биз дээ"

Би ээжээс харцаа буруулаад: Ээжээ Кай бид хоёр салж байгаа. Би дахиж түүнтэй хамт байхыг хүсэхгүй байна. Би түүнтэй хамт байхдаа өөрийнхөө хэн гэдгийг ч мартчихдаг. Тэглээ ч бид залуу байна...

P.S: I Love Youजहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें