Хэдий түүнийг таниад удаагүй ч...

4K 303 27
                                    

Сэрүүлэгний минь хахир дуу намайг хачирхалтай зүүднээс минь сэрээх нь тэр.

Бурхан минь зүүд байж. Би яг солиорч байгаа байх аа. Эсвэл дурлал гэдэг нь энэ байх....

Болсон явдал...

Би түүнээс ганц хором нүдээ салгалгүй ширтэж байтал тэрээр гэнэт нүдээ нээж бидний харц тулгарах нь тэр.

Зүрх минь түргэн түргэн цохилж, тархи минь түүнээс харцаа буруулахыг шаардсан ч энэ нь талаар өнгөрөв.

Өнөөх залуу миний нүд рүү ширтсээр: Яагаад намайг ингэж их ширтээд байгаа юм? Арай дурлачихсан юм биш биз дээ хэмээн наргихад нь би түүний нүд рүү ширтсээр толгойгоо сэгсрэн: Зүгээр л чамайг хэн юм болдоо гэж бодсон юм? Яагаад гэнэт миний амьдралд гарч ирчихээд ингэж их зүйл өөрчлөөд байгааг чинь би гайхаад ч олохгүй нь гэхэд тэрээр зөөлөн инээмсэглээд: Чамд л амьдралд чинь гэнэт гарч ирсэн юм шиг санагдаж байгаа байх гэж хариулах нь тэр.

Би гайхан: Тэгэхээр би л анзаарч байгаагүй болохоос өмнө нь ч гэсэн амьдрал минь байсан гэсэн үг үү? гэхэд тэр инээмсэглэн: Маргааш надтай хамт кино үзээч. Би хичээлийг чинь тарахаар очиж авах болохоор одоо хариулах гээд хэрэггүй. Тэр үедээ л шийдвэрээ гаргачих. Одоо оройтчихлоо гэртээ орж эртхэн амардаа гэж хэлээд өндийн гарнаас минь атган алхаж эхлэхэд би зүгээр л түүнд атгуулан явлаа.

Тэгэхээр тэр эртнээс миний амьдралд байсан байх нь. Тэр манай гэрийг болон сургуулийг минь хүртэл мэддэг. Надад энийг сонсоод айхаас илүү баярлах сэтгэл төрөөд байх юм. Тэр энэнээс илүүг мэддэг болов уу? Ядаж миний дуртай цэцгийг? Арай үгүй байлгүйдээ.

Би хэтэрхий их төсөөлөөд байгаа өөрийгөө шоолон толгой сэргсрэхэд бид манай гэрийн үүдэнд ирчихсэн харагдав. Ийм байж болно гэж үү? Цаг өмнөхөөсөө арай л хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байх юм.

"Одоо ордоо" гэж түүнийг хэлэхэд нь би толгойгоо дохин эргэсэн ч дахин түүн рүү хараад: Би одоо кино үзэх үзэхгүйгээ хэлж болохгүй юм уу гэж асуухад тэр хөмсгөө зангидаад: Хэрвээ чи үгүй гээд гэчихвэл маргааш надад чамтай уулзах шалтаг олдохгүй бол яах юм гэхэд нь би өөрийн эрхгүй инээмсэглэлээ.

Би толгойгоо дохиод: Заза тэгвэл маргааш хариугаа хэлье. Одоо эртхэн харьдаа хэлээд гэрийнхээ кодыг хийн орохынхоо өмнө эргэж хартал тэрээр цаашаа харан явж байснаа намайг эргэж харна гэдгийг мэдсэн юм шиг гараа далалчихаад яваад өгөв...

P.S: I Love YouWhere stories live. Discover now