Чи ч гэсэн итгэх хэрэгтэй

3.4K 276 62
                                    

Бэкхёны талаас

Халаадаа гаргаж ирэн өмсөөд Гү эмчийн өрөөнд гүйхээрээ орж ирэхэд тэрээр намайг тийм ч таатай хүлээж авсангүй.

Би түүний өмнө 90 хэм бөхийгөөд: Уучлаарай Гү эмчээ дахин хоцорч алдаа гаргахгүй ээ гэхэд тэрээр толгойгоо сэгсрээд: Дахиад ганц л минут хоцордог юм бол би чамайг дадлага дээр чинь унагаачих нь шүү гэхэд нь би инээмсэглэн: Ойлголоо Гү эмчээ дахиж хэзээ ч хоцрохгүй ээ гэхэд тэрээр хүйтэн царайгаа өөрчлөн бага зэрэг инээмсэглэж надад нэг өвчтний түүхийг өгөөд: Энэ бол чиний дадлага хийх хугацаандаа ажиллах ёстой өвчтөн байгаа юм. Одоо би чамайг түүнтэй уулзуулъя гэж хэлээд урд минь орон алхахад би өвчтний түүхээ чанга атгасаар араас нь даган явлаа.

Намайг Бён Бэкхён гэдэг бөгөөд сэтгэл судлалын ангийн оюутан болохоор сэтгэц мэдэрлийн эмнэлэгт дадлага хийхээр ирээд байгаа минь энэ билээ...

Сэтгэцийн эмнэлгийн коридороор алхаж явахад цаанаа л нэг нуруугаар минь жихүүдэс даах ажээ. Хаалттай төмөр хаалганы цаана сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүд янз бүрийн чимээ гаргах боловч тэрхүү хаалганы цаана юу хийж байгаа нь үл мэдэгдэнэ. Тэрхэн хоромд шоронд дадлага хийх нь дээр байж гэсэн бодол хүртэл төрөөд амжив.

Би бодлоо цэгцлэхийг хичээн толгойгоо сэгсрэн айгаагүй мэт дүр эсгэн урагшаа алхахад Гү эмч инээмсэглэн: Айж байна уу? гэж надаас асуух ажээ.

Би аль болох өөртэй итгэлтэйгээр: Үгүй ээ. Харин ч их сонирхолтой байна гэхэд тэрээр инээмсэглэн баруун талд минь байх хаалга руу заагаад: За энэд чиний хариуцаж авах өвчтөн байгаадаа гэж хэлээд халаадныхаа халааснаас олон түлхүүр гаргаж ирснээ төвөггүйхэн нэгийг нь сугалж аван өнөөх хаалганд шургуулахад "тор тор" хийх чимээ сонсогдон жихүүдэсийг минь нэмнэ.

Би айхтай зэрэгцэн сонирхол минь үнэхээр их төрж байлаа. Миний өвчтөн ямар хүн байгаа бол? Хэрвээ би түүнийг эмчилчихвэл ч од болох байхдаа? Гэх мэт бодол төрөн догдолж байхад өнөөх нууцлаг өрөөний хаалга бүх нууцаа дэлгэх гэсэн мэт цэлийтэл урд минь нээгдэх нь тэр.

Би аажуухан алхалсаар дотогш ороход орон дээр эмнэлгийн хувцастай нэгэн залуухан охин суух бөгөөд амандаа зөөлөн дуу аялж, хөлөө савчуулан өрөөний бүр дээр байх сараалжин хашлагатай цонх руу ширтэн сууж байлаа.

Би яг л түүнд ховсдуулчихсан мэт харцаа салгаж чадалгүй зогсож байтал өнөөх охин толгойгоо аажим эргүүлсээр над руу харахад түүний царайг хараад би яг л толгой руугаа хүчтэй цохиулчихсан юм шиг л болчихов.

P.S: I Love YouWhere stories live. Discover now