Тийм болохоор би явах хэрэгтэй

3K 242 16
                                    

Би гэр лүү орохоосоо өмнө Кай-г харах бэлтгэлтэй байхын тулд нэг гүнзгий амьсгаа аван дотогш ороход үүдний өрөөнд ямар нэгэн гадны хүний гутал байсангүй. Бага зэрэг санаа минь амарч өрөөндөө орон хувцасаа сольчихоод бууж ирэхэд хоолны ширээ аль хэдийн бэлэн болсон байх бөгөөд аав ээж хоёр намайг хүлээж байсан бололтой хоолондоо хүрээгүй сууж байх нь тэр.

Би инээмсэглэсээр хоолны ширээнд суугаад: Намайг хүлээж байсан юм уу?. Амттай харагдаж байна шүү. Идэцгээе гээд савх авахад аав ээж хоёр хоорондоо харц солилцон: Миний охион бид ярилцах хэрэгтэй байна хэмээн их л нухацтай өнгөөр хэлэх ажээ.

Би инээмсэглэн хоолноосоо том халбагадсаар: Ярь л даа. Юу ярих гэсэн юм гэхэд аав миний гарнаас зөөлөн атгаад: Миний охин аавыгаа уучлаарай. Гэхдээ бид өглөө чиний хэлсэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм гэхэд нь би савх халбагаа ширээн дээр тавиад: Тиймээ би өглөө үнэнгээсээ хэлсэн. Би Кай-д дургүй дээ биш түүнийг харахаар тамд байгаа юм шиг санагддаг болохоор надад хэцүү байдаг. Би та хоёрыг миний ирээдүйд санаа зовж байгааг мэднэ. Гэхдээ надад тийм там шиг ирээдүй хэрэггүй. Тэрний оронд зүгээр л үхсэн минь дээр. Тэгэхээр та хоёр л хэрхэхийг шийдэждээ гэж хэлээд инээмсэглэхэд миний гарнаас атгасан аавын гар сулран, тэр хоёрын царай хувхай цайх нь тэр...

*******

Дахиад л нэгэн хар дарсан зүүд нөмөрсөн аймшигт шөнийг арай хийн даван үүр цайхтай золголоо. Шөнө болгон нэг л хар дарсан зүүдээ зүүдлэх атал зүүдлэх болгондоо яг л анхных мэт зүрх минь чичрэн, айдас намайг хүлж орхих нь сонин. Уг нь аль хэдийн дасах ёстой шүү дээ...

Намайг доош буухад ээж хормогч өмсчихсөн ширээн дээр хачирнууд өрж байх бөгөөд аав яг л бага байхад ээж бид хоёр луу хардаг байсан тэр харцаараа хааяа нэг ширтэн өдрийн сонингоо гарчиглаж байх нь тэр.

Би тэдний ийм байдалтай байхыг харсандаа итгэж ядан, одоо хүртэл өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод гуянаасаа чимхэж үзтэл өвдөж байлаа.

Намайг зөөлөн алхалсаар гал тогоонд орж ирэн ширээнд суухад аав миний хацар дээр үнсээд: Миний охин сайхан амарсан уу? Ээж нь өнөөдөр чиний дуртай хоолыг хийсэн гэхэд ээж гартаа шөл барьсаар хоолны ширээн дээр тавьж өөрөө ширээний ард суугаад: Миний охин амсаад үз дээ. Хоол хийгээгүй удсан болохоор ямар болсныг сайн мэдэхгүй байна шүү гэж хэлээд инээмсэглэхэд би гүнзгий амьсгаа аван халбагаа өргөөд шөлнөөс амсвал энэ бүх хар дарсан зүүд эхлэхээс өмнөх амьдрал минь нүдний өмнүүр зурвасхийж, цээжинд нэг юм буглан би өөрөө ч мэдэлгүй уйлж эхэллээ.

P.S: I Love YouWhere stories live. Discover now