Чи энэ зүрхний цохилтыг мэдэрч байна уу?

3.3K 254 25
                                    

Аав миний уйлж байсныг ч үл тоон гарнаас минь угзарч татсаар өрөөнд минь оруулж, утсыг минь булааж аваад гаднаас нь түгжчих нь тэр. Би яагаад ч нэмэргүйг мэдсэн болохоор хаалга налан өвдгөө тэвэрч суухад нүднээс минь нулимс ямар ч хяналтгүй урсах ажээ.

Аавын хэлсэн үг чихэнд цуурайтан дотроос минь намайг идэж байлаа. "Яаж Кай-н хажууд насаараа намайг амьдар гэж хэлж чаддаг байна аа. Түүнийг харах болгонд тэр оройн дурсамж сэргэж байхад би яаж амьд явж чадах юм бэ???"

Ингэж амьдарч байхаар яагаад зүгээр л үхчихэж болохгүй гэж? Тамд очоод Жунхон ахтай уулзаж өмнө нь өвдөг сөгдвөл энэ бүхэн дуусах байх тийм үү?

Би зүгээр л зөнгөөрөө босон угаалгын өрөө рүү явж орсон боловч тэнд миний хайгаад байсан зүйл байсангүй. Гэхдээ нэгэнт шийдчихсэн болохоор юу ч намайг зогсоохгүй.

Гэнэт би толинд тусах өөрийнхөө дүрсийг хараад эргэлзэлгүйгээр гартаа тааралдсан зүйлийг аван толио хагалж орхилоо. Газраар нэг бутарсан тольнуудаас би харж байгаад нэгийг нь алгуурхан газраас аван эргүүлж тойруулан харвал гайгүй иртэй ажээ.

Би өөрийн мэдэлгүй инээмсэглэн, өнөөх толио чанга гэгч нь атгасаар бугуйн дээрээ авчиртал гэнэт нурууг минь дулаахан зүйл бүчин авах нь тэр. Юу болоод байгааг ухаарч амжаагүй байтал нэг гар орж ирэн өнөөх тольны хэлтэрхийнээс татасхийн: Битгий гэхэд нь би түүний хоолойгоор нь Бэкхён болохыг таньсан юм.

Яг л зүүднээсээ сэрэх шиг болоход би гаран дахь тольны хэлтэрхий рүүгээ хараад газар хаян уйлж эхлэхэд Бэкхён намайг цээжиндээ наан тэврээд: Зүгээр дээ. Бүх зүйл сайхан болно хэмээн чихэнд минь зөөлөн шивнэж байлаа.

Би одоо ч түүнийг энд байгаад нь итгэж ядан хацар луу нь хатгахад тэр инээмсэглэн миний гарнаас зөөлөн атгаад: Одоо тайвширсан уу гэхэд нь би зүгээр л толгойгоо дохив. Тэрээр миний үсийг чихний минь ардуур хийгээд: Дахиж ийм тэнэг үйлдэл хийж болохгүй шүү. Би жоохон л хоцорсон бол чамайг алдах байлаа гэхэд нь би түүний нүд рүү ширтсээр: Чи үнэхээр хэн юм бэ? Яагаад гэнэт миний амьдралд ороод ирчихсэн юм? Үнэндээ би чамд чин сэтгэлээсээ хайртай эсэхээ ч мэдэхгүй байна. Заримдаа надад би өөрийнхөө шархыг эдгээхийн тулд чамайг ашиглаад байгаа юм шиг санагддаг. Тийм болохоороо өөрийгөө чамд сайн гэж бодоод байх шиг байна. Тэгсэн ч чамд зүгээр юм уу? Эсвэл чамд өөр ямар нэг зорилго байгаа болохоор надад ингэж ойртоод байгаа юм уу? гэхэд тэрээр инээмсэглэн миний гарыг өөрийнхөө зүрхэн дээр тавиад: Тиймээ надад нэг хүсэл байдаг юм. Тэр хүсэл маань гэвэл хайртай эмэгтэйгээ чин сэтгэлээсээ инээмсэглэж байхыг нь харах... Чи энэ зүрхний цохилтыг мэдэрч байна уу? Энэ зүрх зөвхөн чиний төлөө цохилж байгаа болохоор хүссэнээрээ ашигла. Чиний сэтгэлийн шарх эдгэж байвал хамаагүй зүрхийг урж тасдан нөхөөс хий. Хэрвээ чамайг чин сэтгэлээсээ инээж чадна л гэх юм бол тэр чинь миний аз жаргал. Тийм болохоор өөрийнхөө аз жаргалын төлөө намайг золиосол гэхэд өөрийн мэдэлгүй нулимс минь урсчихав.

P.S: I Love YouWhere stories live. Discover now