"Хонинд дурласан чоно"

3.5K 265 16
                                    

Түүнийг надаас хөндийрөхийг нь хүлээн зогсож байтал бүх зүйл эсрэгээрээ эргэж, тэрээр намайг улам чанга таврээд: Зүгээр дээ хэмээн шивнэхэд нь би ухаан алдан уналаа...
Ухаан орон нүдээ нээхдээ би эрүүгээ тулан над руу ширтэх Бэкхёны харцтай тулгарав. Тэрээр над руу ширтсэн хэвээр духан дээр минь гараа тавиад: Чи ухаан алдаад уначихсан. Миний санаа ямар их зовсон гээч. Одоо зүгээр үү?. Ээж аавдаа хэлэхгүй бол болохгүй байхдаа гэхэд нь би түүнээс харцаа буруулан: Чи яагаад надаас хэнийг алсан юм бэ? гэж асуухгүй байгаа юм хэмээн зөрүүлэн асуулаа.
Гэтэл тэрээр инээмсэглээд: Надад хамаагүй ээ. Хэрвээ чи дахиад хэн нэгнийг алахыг хүсвэл би цогцосыг нь нууж өгнө гэж хэлээд нүдээ ирмэхэд нь би өөрийн эрхгүй инээчихэв.
Би инээсэн хэвээр нүдээ эргэлдүүлээд: би тоглоогүй байна аа гэхэд тэр миний гарнаас атган: Би ч гэсэн тоглоогүй байна хэмээн нухацтай гэгч нь хэлэх ажээ.
Би санаа алдан миний гарнаас атгах түүний гар луу хараад: Уг нь би чамайг намайг орхино гэж бодсон. Үнэндээ тэр хэргийн дараа гэр бүлийхэн минь хүртэл намайг орхисон юм. Гэтэл чамайг ингээд миний хажууд байгаад үнэхээр их гайхаж байна гэж хэлээд харцаа буруултал тэрээр зөөлөн инээмсэглээд: Би чамд хэлсэн шүү дээ. Чи бол илжигнүүдээр хүрээлүүлсэн хонь гэж. Тэд илжиг болохоороо л чамайг ганцаардуулж байгаа юм гэхэд нь би инээмсэглэн: Тэгвэл чи хэн юм бэ? Яагаад намайг ганцаардуулахгүй хажууд минь байгаад байгаа юм гэхэд тэрээр хэсэг бодолхийж байгаа бололтой чимээгүй байснаа: Хонинд дурласан чоно гэж хэлээд инээмсэглэх нь тэр.
Би түүнийг намайг тайвшруулах гэж хичээж байгааг нь ойлгон: Хонь чоно хоёр хамт байх боломжтой гэж үү? гэж асуухад тэрээр толгойгоо дохин: Тиймээ. Хэрвээ чоно хонинд чин сэтгэлээ хайртай болсон байж болно гэж хэлээд инээмсэглэхэд нь зүрх минь хүчтэй гэгч нь цохилох ажээ.
Би булгилах зүрхээ дарахыг хичээн инээмсэглээд: Тэгэхээр чи надад хайртай гэсэн үг үү? гэж асуухад тэрээр аажим доошилсоор уруул дээр минь зөөлөн үнсээд: Тиймээ би чамд хайртай гэж шивнээд инээмсэглэн: Одоо унтдаа. Өглөө эрт гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд босч явах гэхэд нь би түүний гарнаас барин зогсоолоо.
Бэкхён гайхсан бололтой над руу харахад нь би түүний гарнаас бага зэрэг татан: Гуйя намайг энэ өрөөнд битгий орхиоч. Би дахин нэг шөнийг хар даран өнгөрөөмөөргүй байна гэхэд Бэкхён инээмсэглэн буцан өнөөх сандал дээрээ сууж нэг гараараа гарыг минь атган, нөгөө гараараа толгойг минь илбэсээр: Юунаас ч айлгүй тайван унтдаа. Би ингээд хажууд чинь чамайг хамгаалаад сууж байя гэж хэлээд зөөлнөөр дуу аялаж эхлэхэд нь би нүдээ анин зүүд нойрны ертөнцөд умбалаа...
Нүүрэн дээр минь нар тусахад би аажимаар нүдээ нээсээр эргэн тойрноо харвал Бэкхён гарыг минь атгасаар сандал дээр суун унтаж байв.
Зүрх минь цээжнээсээ гарч ирэх нь үү гэлтэй түргэн түргэн цохилоход би инээмсэглэсээр түүний царайг нэг бүрчлэн ширтэн нүднийх нь урдуур орох үсийг нь хойшлуулахад тэрээр бага зэрэг хамраа үрчийлгэх ажээ.
Цээжинд минь үүссэн хар нүх бага багаар томорсоор бүх мэдрэмжийг минь сорон авсны дараа энэ хүн гарч ирснээр тэр хар нүх багасаж, одоо өмнө нь байгаагүй цоо шинэ мэдрэмжүүдээр дүүрчээ. Юу ч тохиолдсон ганцхан энэ хүний хажууд л байгаад байх юмсан...
Би түүнд бага зэрэг дөхөн хацар дээр нь үнсэхэд тэрээр аажим нүдээ нээсээр нойрмог гэгч нь инээмсэглэн: Өглөөг үнэхээр сайхан угтаж байх чинь ээ. Болдог бол өглөө болгон ингэж сэрмээр байна гэхэд нь би инээмсэглээд: Сандал дээр унтах сайхан байна гэж үү? гэтэл тэрээр толгойгоо дохиод: Чамтай хамт сэрнэ гэх юм бол хаана ч унтсан чадна гэж хэлээд нүд рүү минь ширтэх ажээ...
Бид хоёр хэсэг хугацаанд юу ч ярилгүй зөвхөн өөд өөдөөсөө харан ширтэлцсэний эцэст би ярьж эхлэв.
Би: Миний алсан хүн Жунины ах байсан юм. Тийм болохоор л би Жунины хажууд өдийг хүртэл чимээгүй тэвчиж ирсэн хэрэг.
Бидний аав ээж найзууд байсан болохоор бид 3 багаасаа яг л төрсөн ах дүүс мэт өссөн юм. Жунхон ах бид хоёрыг цэцэрлэгээс авч, цэцэрлэгт хүрээлэнд тоглуулан дараа нь хамтдаа гэртээ харьдаг ийм л хүмүүс байсан.
Тэр үед би 13 настай байсан болохоор аав ээж хоёр минь үдэшлэгт явахдаа Кай-н ахыг намайг харж байхаар үлдээхээр болсон юм. Гэтэл тэр цагаасаа хоцорч ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсныг би сайн санаж байна. Гэхдээ би түүнд итгэдэг байсан болохоор өрөөндөө орж хичээлээ хйиж эхэлтэл удалгүй тэр өрөөнд минь орж ирэн над руу дайрч, бүх зүйл хормын төдийд л болоод өнгөрчихсөн. Намайг ухаан ороход би гартаа цаасны хутга барьчихсан зогсож байсан бөгөөд харин тэр газар цусандаа хутгалдан хэвтэж байлаа. Би түүний хажууд өвдгөө тэврээд суугаад л байсан суугаад л байсан. Гэтэл ээжийн орилох дуу намайг сэрээх шиг болж хартал аав ээж хоёр ирчихсэн үнэхээр цочирдсон байртай миний мөрнөөс сэгсэрч байлаа. Би одоог хүртэл тэдэнд яаж тэр тухай хэлснээ санадаггүй.
Тэд намайг ярьж дууссаны дараа түүх зохион миний хэргийг нуун дарагдуулсан юм. Хүмүүс бодохдоо манай гэрт хулгайч нэвтрэхэд Жунхон ах намайг хамгаалан ноцолдож байгаад санамсаргүй хутгалуулснаар хулгайч зугтсан гэж боддог. Харин миний тухайд ээж эмчийн эрх мэдлээ ашиглан намайг гүн цочролд орсон болохоор гэрч болох чадваргүй гэсэн эмчийн магадлагаа гаргаснаар тэр хэрэг хаагдсан. Оршуулгын дараа Кай-н гэр бүлийхэн америк руу цагаачилж, би сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдсанаас 2 жилийн дараа арай хийн энгийн амьдралдаа ороод байлаа.
Гэтэл тэд эргээд ирсэн. Тэд эргэж ирэхдээ чамгүй баян болсон байсныг дурдахгүй бол болохгүй байх. Манай гэр бүлийхний харьцаа сэргэж Кай надаас үерхэхийг гуйсан. Энэ нь надад там шиг байсан бол аав ээжид минь зиндаагаа дээшлүүлэх боломж байсан юм. Тэгээд л энэ бүхэн эхэлсэн. Надад тэднийг эсэргүүцэх чадал болон шалтгаан байгаагүй. Ээж минь намайг эмч болгохыг хүсдэг гэсэн болохоор би эмч болох шалгалт өгч, аав минь намайг Жунинтай гэрлэнэ гэж шийдсэн болохоор би түүнийг хайрлах гэж хичээж ирсэн. Харин чамайг миний амьдралд гарч ирснээр би дахин хүн гэдэгээ мэдэрч, энэ бүхнээс хөндийрөх шалтагтай болсон. Мөн чамтай хамт байхдаа би тэр бүх зүйлийг хоромхон хугацаанд ч болов мартаж чаддаг. Тийм болохоор намайг битгий орхиорой гэхэд Бэкхён миний нүдэн дээр үнсээд: Битгий ай. Би үргэлж чиний хажууд байх болохоор хэн ч чамд муу зүйл хийхгүй гэхэд нь би түүний цээжинд шигдэн нулимсаа арчаад инээмсэглэв...
Аав ээж хоёр маргааш гадаадаас ирэх тул би өдөржингөө Бэкхёнтой хөгжилдсөөр гэрийнхээ үүдэнд ирлээ.
Бэкхён миний үсийг чихний минь ардуур хийгээд: Орж амардаа. Одооноос би үргэлж хажууд чинь байх болохоор юунд ч санаа бүү зов. Хэн ч чамд муу зүйл хийж чадахгүй гэхэд нь би инээмсэглэн толгойгоо дохив. Бид хоёр хэсэг юу ч ярилгүй тэврэлдсэний эцэст би булгилах зүрхээ дарахыг хичээн гүйхээрээ гэртээ ортол аав ээжийн ууртай төрх намайг угтаж авах нь тэр.
Би юу гэхээ мэдэлгүй зогсож байтал аав хэд алхан өмнө минь ирснээ намайг алгадаад: Задарсан хог. Юу хийж байгаа чинь энэ вэ? Өөрийгөө хэн гэж бодоод том толгойлоод байгаа юм. Жунин-с сална гэл үү? Битгий дэмийр хэмээн орилоход нь би түүний өмнө өвдөг сөгдөн суулаа.
Би газар луу ширтсээр: Уучлаарай ааваа. Гэхдээ намайг ойлгооч дээ. Би Жунинтай гэрлэж чадахгүй ээ. Түүний царайг харж, түүнийг надад хүрэх болгонд тэр орой нүдний өмнө амилан тамд байгаа юм шиг л санагддаг. Тиймээс гуйя ааваа. Би сайн охин байх болно оо. Ганцхан Жунинаас салахыг минь л зөвшөөрчих. Тэгвэл би бүх зүйлийг тэвчиж чадна аа ааваа гэтэл тэрээр гүнзгий амьсгаа аваад: Тэгвэл насаараа Жунины хажууд нүглээ наминчилж амьдарвал болох юм байна. Үүнийг чиний шийтгэл гэж бодоод Жунинтай гэрлэ. Өөр яриа байхгүй. Бас тэр залуутайгаа дахиж уулзах юм бол би амьдарлыг нь сүйрүүлнэ шүү. Чи намайг чадна гэдгийг мэдэж байгаа. Тийм болохоор тэр залуугаа жоохон ч гэсэн бодож байгаа бол дахиж уулзах хэрэггүй гэж хэлээд намайг орхин өрөөрүүгээ ороход би үүдний өрөөнд суусаар үлдэв....
Энэ үед...
"Захирлаа таны захисан зүйлийг аваад ирлээ" хэмээн хослол өмссөн залуу дугтуйтай зүйл барьсаар нэгэн өрөөнд орж ирэхэд цонх руу харан зогсож байсан эрхэм түүн рүү эргэж харалгүйгээр "Ширээнд орхиод гар" гэж хэлэхэд өнөөх залуу дугтуйтай зүйлээ ширээн дээр орхиод өрөөг орхин гарлаа.
Өнөөх нууцлаг эрхэм тэр залууг гарч явсны дараа яаралгүйхэн алхалсаар ширээн дээрээс дугтуйтайтай зүйлийг аван нээвэл дотор нь хэд хэдэн зураг байх ажээ.
Тэрээр тэдгээр зургийг харж байснаа нүүрэндээ инээмсэглэл тодруулан: Чи надаас тийм амархан мултарч чадна гэж бодсон юм биз дээ. Гэнэн л байна даа. Одоо тэгэхээр намайг чам дээр очтол аз жаргалтай мөч олныг өнгөрөөрэй гэж ерөөх л үлдэх шив гэж хэлчихээд бах нь ханасан байртай өнөөх дугтуйн доторх зургуудыг шатааж эхлэв...
Зөндөө удаж байж орлоо шүү тиймээ. Мартаагүй гэж найдъя ^_^. Дараагийн хэсгээ удаахгүйг хичээнээ 

P.S: I Love YouWhere stories live. Discover now